Шударгаар өрсөлдье


Мэргэжлийн спортын ертөнцөд допингийн дуулиант хэргүүд ар араасаа гарч, улс орнуудын тамирчдын олон жилийн хөлс, нүр их хөдөлмөр энэ асуудлаас болж хөсөрдөж, үндэсний багуудыг олон улсын тэмцээнүүдэд оруулахгүй шийдвэрүүд гарч байна. Удахгүй Бразилд болох зуны олимпод допингийн асуудлаас болж зарим орнуудын үндэсний багууд оролцох боломжгүй болоод байна. Тухайлбал, ОХУ-ын хөнгөн атлетикийн шигшээ багийг олон улсын тэмцээнд оролцохыг нь түдгэлзүүлээд байна. Дэлхийн шилдэг тамирчдын нэг болох ОХУ-ын теннисчин Мария Шарапова хоёр жилийн хугацаанд аливаа тэмцээнд оролцох эрхээ хасууллаа. Допингийн асуудал олон улсын хэмжээнд улс төржих хэмжээнд ч хүрлээ. Зарим нэг хувь хүнээс болж хамтын хариуцлагыг яагаад бүхэл бүтэн үндэсний багт ногдуулж байна гэсэн эсэргүүцэл улс орнуудын дунд өрнөх боллоо.


Тамирчин хүний хувьд хамгийн гомдолтой бөгөөд доромжлолтой зүйл бол допинг хэрэглэсэн өрсөлдөгчдөө ялагдах асуудал байдаг байх гэж би боддог, тэгж ч тамирчид үздэг юм билээ. Энэ бол үнэхээр харамсалтай, шударга биш, олимпизмын зорилгын цөмийг үгүйсгэсэн зүйл юм. Морин уралдааны хувьд ч допингоор шахаж амжилтанд хүрэх нь гутамшиг бөгөөд нөгөө амьтандаа ч аюултай юм. Улсынхаа Их наадмын түрүүг авч наадамчин түмэн олныхоо магнайг тэнийлгэдэг шандаст сайн хүлгүүд минь монгол морины байгалаас заяасан хүч тамир, золбоо, хийморийг сорьж шударгаар өрсөлдөж ирсэн. Тэгээд ч “Морь эрдэнэ” гэж өргөмжлөн тахидаг, нэгэн цагт дэлхийн талыг эзлэн Монголын эзэнт гүрнийг цогцлоож явах түүхэн үед үнэнч анд минь болж явсан хүлэгт сайн морьдоо монголчууд бид аминаасаа илүү хайрладаг билээ. Тийм ч учраас эрдэнэт хүлэгтээ хайртай монгол хүн бүр тийм үйлдэл хийхгүй нь ойлгомжтой.


Допингийг зүгээр сэргээш гэж ойлгож тодорхойлох нь өрөөсгөл. Допинг нь тайвшруулах, сэтгэцэд нөлөөлөх, шээс хөөх, зүрхний үйл ажиллагааг зохицуулах, алдагдуулах гэх  мэт олон сөрөг нөлөө үзүүлдэг. “Сэргээш” гэсэн монгол тодорхойлолт нь юмыг сэргээх, дэмжих гэсэн өөдрөг ойлголтыг өгч байгаа нь гарах үр дагаврынх нь үр дүнтэй авцалдахгүй байгаа юм. Эрүүл мэндийн байдлыг нь нарийн мэргэжлийн түвшинд оношлохгүйгээр допингийг шууд хэрэглэх заалт байхгүй бөгөөд тухайн тамирчны эрүүл мэнд, амь насанд аюултай. Допинг  хэрэглэсний улмаас тамирчин амь насаа алдсан анхны албан ёсны хэрэг 1886 онд болсон гэж тэмдэглэгдсэн байдаг. Үүнээс өмнө допинг хэрэглэхийг төдийлөн хориглодоггүй байсан юм билээ. Бордоо-Парисын уралдаанд оролцсон Уэлсийн дугуйчин Артур Линтон кокаин, кафеин, стрихнинийг хольж уусан нь ийнхүү үхэлд хүргэсэн хэмээн ярьдаг юм.


1928 онд анх удаагаа допингийн эсрэг дүрмийг Амстердамд хуран цугларсан Олон улсын хөнгөн атлетикийн холбоо дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж, спортын амжилтыг дээшлүүлэх зорилгоор допинг хэрэглэсэн бол тухайн тамирчныг тэмцээнээс хөөх, тодорхой хугацаанд тэмцээнд оруулахгүй байх  тухай заалтыг баталсан. 2002 оноос синтетик анаболик стероидуудыг шээсэнд илрүүлэх боломжтой болсон. Энэ бол түүхэн ололт болсон гэж зүй ёсоор үздэг юм билээ. 2009 оноос тамирчдын биологийн паспорт хэмээх ойлголтыг бий  болгосон. Тухайн тамирчны допингтой холбоотой аливаа асуудал түүнд бүртгэгдэнэ. 1999 онд Олон улсын олимпийн хорооны санаачлагаар Дэлхийн допингийн эсрэг агентлаг “Шударга өрсөлдье” уриан доор байгуулагдаж (Монгол Улсын Үндэсний Олимпийн Хороо гишүүн ) Дэлхийн допингийн эсрэг дүрмийг баталсан. Шинэчилсэн дүрмийг 2015 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс мөрдөж эхэлсэн.


Зарим тохиолдолд олон улсад бүртгэгдээгүй “сэргээш” нь допингийн тест хийхэд “positive” гэж үзүүлдэг, тэр ч байтугай нэгээс дээш жилийн хугацаанд ч илэрдгийг анхаарах ёстой юм. Тийм учир допингийн шинжилгээг хийлгэхгүйгээр тэмцээнд орох юм бол жилийн дотор огт хэрэглээгүй байсан ч цусанд илрэх магадлал өндөр байдаг байх нь нотлогдсон байна. 1972 онд Мюньхенд манай улс анх олимпийн тэмцээнд оролцох болсон үеэс хойш манай 32 тамирчид "Тамирчны дээжнээс хориглосон бодис, түүний дүрс хувирал, шинж тэмдэг илрэх" гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон байдаг юм билээ.  
 

Нөгөөтэйгүүр, шаардлагатай нөхцөлд улс нь тамирчнаа зоригтойгоор олон улсын хэмжээнд хамгаалах учиртай. Хэрэв сонин хэвлэлүүдэд гарч буй мэдээлэл үнэн бол, Э.Сумьяагийн олимпийн эрхийг түдгэлзүүлсэн асуудлыг давж заалдах аргууд байсаар байтал түүнийг ашиглаагүй нь харамсалтайгаар зогсохгүй маш хохиролтой санагдсан. Цаашид ийм тохиолдолд илүү мэдрэмжтэй, мэдлэгтэй байх ёстой юм болов уу гэсэн бодол төрлөө. Гэтэл бусад орнууд өөрийн тамирчдаа төрийн ивээлдээ авч, төрийн хэмжээнд хамгаалахаар олон улсын хуульчдыг хөлсөлж байна шүү дээ. Миний бие гурван засгийн газарт таван жил Эрүүл Мэндийн дэд сайдын албыг хашихдаа спортын асуудлыг хариуцаж 2008, 2012 оны олимпод тамирчдаа бэлдэх, оролцуулах ажлыг зохион байгуулахад биеийн тамир спортын хамт олон, тамирчид, дасгалжуулагч нартайгаа хамтран зүтгэж, Монгол улс нь түүхэндээ хамгийн их олимпийн аваргатай болж дэлхийд нэрээ дуурсгаж, Монгол хүний чадамжийг гайхуулж байсан тэр сайхан мөчүүдийн гэрч болж байсандаа бэлгэшээдэг юм. Энэ нь төр засгийн зүгээс биеийн тамир, спортыг дэмжих зөв бодлого зөв оролцоо, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлж ард иргэдийн бие бялдрыг хөгжүүлж улмаар их спортод амжилт гаргах хүсэл эрмэлзэл, боломж, нөхцлийг бүрдүүлж, хууль эрх зүйн орчныг сайжруулсан арга хэмжээнүүдийг авч байсны үр дүн гэж үздэг юм. Тэр л үед “Биеийн тамир спортын талаар төрөөс баримтлах бодлого” гарч, зөвхөн амжилт гаргасан тамирчдыг биш амжилтанд хүргэсэн дасгалжуулагч, багийг урамшуулдаг тогтолцоог эхлүүлсэн нь мөн дэмжлэг болсон гэж боддог юм.  Гэхдээ бид ёс суртахуун, ёс зүйгээ дээдлэн сахиж, ухамсарлаж сурах хэрэгтэй байна. Иргэн бүр амжилтанд хүрэхийн тулд шударга хөдөлмөрлөж, өндөр ёс зүй, ухамсартай, хариуцлагатай байж амжилтын оргилд гарч чадвал хүрсэн амжилт маань ч мөнх  байх юм. Олон улсын хэмжээнд допингийн асуудалд орохгүй байхын гол баталгаа нь дотооддоо олон улсын хэм хэмжээг ягштал хэвшүүлж хэрэглэхэд оршино.


Удахгүй бид Бразилд болох Зуны XXXI Олимпод эх орныхоо тамирчдыг илгээх гэж байна. Бид сүүлийн хэдэн сар сонгуулиар амьсгалж, сонгуулиас өөр чухал зүйл байхгүй юм шиг, бүхнийг явцуу улс төрийн өнцгөөс харж, монгол хүн бие биенээ тагнан, биенийхээ улыг шагайж, монгол мөс чанараа ч гээж дууслаа. Гэтэл амьдрал асар баян шүү дээ. Эрүүл саруул, элэг бүтэн байж, хүн хүнээрээ байх шиг эрхэм нандин зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Монголчууд холын хараатай, ухаан хурц ард түмэн тул аливаад уужуу, түвшин байж ирээдүйнхээ төлөө эв эеээ хичээж спортод ч, улс төрд ч шударга өрсөлдөх нь зүйтэй. Эх орныхоо алтан соёмбот далбайг олимпийн тэнгэрт мандуулж “Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаад ирээрэй” гэж ерөөе. Төрийн минь сүлд өршөө.


Ж.ЦОЛМОН, АУ-ны Доктор

2016.06.27

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Тайзны засал, танилцуулж байгаа бүтээгдэхүүнээрээ онцлог компани

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Э.Бат-Үүл даргыг хогны уут, хотын татвар хоёр хөлдөө чирэх үү

...

Дэлгэрэнгүй » 2015.10.20

Хууль сахиулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.17

Би дээд боловсрол эзэмшихээ болилоо

...

Дэлгэрэнгүй » 2017.05.19

Өвөрмонголчуудын хятаджиж буй түүхийн нэгэн зурвас

...

Дэлгэрэнгүй » 2015.11.23

Тэрбум гаруй хүн амтай Хятад улсын мастеруудыг Э.Энхмөнх ялжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.07

Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.30

Согтуу жолооч нэг дор 11 машинтай мөргөлджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.02.06