Долоо хоногийн өрнийн зурхай


2016.VI.27-VII.3

2016.VI.27-VII.3

Хонь: Долоо хоногийн туршид ажил хэрэгтээ анхаарал хандуулж, шаргуу хөдөлмөрлө. Удирдлагатайгаа санал зөрөлдөж маргаж магадгүй. Маргаан танд ашиггүй байдлаар өндөрлөнө. Өөрийнхөө хувьд хамгийн чухал хүмүүстэй л уулзахыг хичээ. Олон ажил зэрэг амжуулах гэж хичээлгүйгээр аль нэгд нь илүү анхаарч, бүх хичээл зүтгэлээ түүндээ л төвлөрүүлсэн нь дээр.

Үхэр: Ажлын төлөвлөгөө, хувийн амьдралын зорилгоо бусдад нэгд нэгэнгүй тоочих хэрэггүй. Долоо хоногийн эхний хоёр өдөр чухал мэдээлэл хүлээн авна. Нэгэн зэрэг хэд хэдэн ажил хийх хэрэгтэй болж магадгүй. Хөдөлмөрлөснийхөө үр дүнг дараагийн долоо хоногт хүртэнэ. Амжилтад хүрсэн үедээ анд нөхдийнхөө ач тусыг бүү мартаарай. Эрүүл мэнддээ анхаараарай.

Хамтатгах: Ажил хэргийн томилолт, уулзалт бүтэмжтэй болно. Долоо хоногийн эхээр хэн нэгнээр тоглоом хийх хэрэггүй. Ялангуяа ажил хэргийн асуудалд хөнгөн хуумгай хандах хэрэггүй. Итгэлтэй түншүүдийн зүгээс туслалцаа ирнэ гэдэгт найдаж болно. Гэртээ амарч тухлах ая таатай нөхцөлийг бүрдүүлэхийг хичээгээрэй. Мөнгө, санхүүгийн асуудалд тооцоотой хандах хэрэгтэй.

Мэлхий: Энэ долоо хоног танаас шийдэмгий, идэвхтэй ажиллагаа шаардах болно. Эдгээр өдрүүдэд шинэ туршилт, санаачилга амжилтад хүрэх магадлал өндөр байна. Өөрийн бодож, төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх цаг нь болжээ. Долоо хоногийн сүүлчээр агаар салхинд гарах зэргээр амарч, хүчээ сэлбэхэд гэмгүй. Гэнэтийн сайхан учрал тохионо.

Арслан: Цагаа дэмий үрэлгүй, бүтээлч байхыг хичээгээрэй. Бусдын хоосон амлалтад итгэж цаг, мөнгөө дэмий үрэх магадлалтай. Ажил хэрэг бүтэмжтэй байх эсэх нь ажиллах эрч хүчнээс шууд хамааралтай гэдгийг бодоорой. Ойр дотныхоо хүмүүст анхаарал халамж тавих хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр орлого нэмэгдэж, шинэ танилтай болно.

Охин: Ажил хэрэгт багагүй саад тулгарна. Хувийн амьдралаас үүдсэн уур бухимдлаа ажлын орчинд гаргах хэрэггүй. Дүр төрхөө өөрчилж, шинэ хэв маягаар хувцасла. Дүрсгүйтэж, аз туршсан алхам хийхээс эмээх хэрэггүй. Энэ нь танд нандин дурсамж, үнэтэй сургамж болж үлдэнэ. Эрүүл мэнддээ анхаарч дасгал хийн, нэмэлт хоол тэжээл хэрэглээрэй.

Жинлүүр: Долоо хоногийн эхээр санхүүтэй холбоотой чухал шийдвэр гаргах хэрэггүй. Ахимаг насны эцэг эхчүүдэд эмнэлэгт хэвтэх хуваарийг товлоход таны тусламж болж магадгүй. Ихэнх хүмүүст тохиох гэнэтийн өөрчлөлт нь тэднийг шаргуу хөдөлмөрлөхөд хүргэнэ. Тэд амжилт гаргах болно. Санаандгүй танилцсан нэгэнтэй удаан хугацааны турш холбоотой байх болно. Гэр бүлийн хүн тань мөнгөний асуудал дээр санал нийлэхгүй байна.

Хилэнцэт: Долоо хоногийн эхээр таны амьдралыг өөрчлөхөд хүчтэй нөлөө үзүүлж чадахуйц хэн нэгэнтэй танилцах болно. Олны дундах нэр хүнд өндөр хэвээр байх тул танд найз нөхдийн хүрээллээс олон үйл ажиллагаа болон уулзалтуудын урилга ирэх болно. Хэдийгээр мөнгөтэй холбоотой асуудал гарах ч тайван бус байдал түргэн зан тань алга болох болно. Асуудалд тэвчээртэй хандаж, нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэх хэрэгтэй.

Нум: Мөнгө, санхүүгийн үйл хэрэг бүтэмжтэй байна. Энэ долоо хоногт таны санхүүгийн байдал сайжирч, орлого нэмэгдэнэ. Шинэ бизнес, ажил хэрэг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол эргэлзэх хэрэггүй. Өөрийгөө дорд үнэлэх, сэтгэлээр унах байдал илэрч болзошгүй. Сэтгэл судлаачаас зөвлөгөө авах эсвэл итгэлтэй нэгэнд сэтгэлээ нээн ярилцаарай. Бусадтай хэрүүл тэмцэл хийхээс зайлсхийгээрэй. Амралтын өдрүүдийг дуртай зүйлээ хийж өнгөрөө.

Матар: Орлогоо нэмэгдүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Ажилдаа бүтээлч, санаачлагатай байх хэрэгтэй. Ажил ихтэй байгаа ч гэр бүлдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Ганц бие хүмүүс шинэ танилаасаа болгоомжлоорой. Бэртэж гэмтэх, осол аваарт өртөх магадлалтай байгааг анхаараарай.

Хумх: Орон байр, гэр бүлийн байдал өөрчлөгдөнө. Энэ нь танд таалагдахгүй байсан ч амьдралд өөрчлөлт гардаг гэдгийг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдалд дасан зохицохыг хичээгээрэй. Шинэ амьдрал эхлүүлэхээр төлөвлөсөн бол хуучнаа орхих шаардлагатай. Гэр бүл, хувийн амьдралын өөрчлөлт ажлын бүтээмжид нөлөөлнө. Ялангуяа таагүй өөрчлөлт тохиосон зарим нэг нь ажилдаа төвлөрч чадахгүй алдаа гаргах магадлалтай.

Загас: Тогтвортой, тайван долоо хоног. Сэтгэл санааны байдал өдөр өдрөөр өөрчлөгдөх магадлалтай. Мөнгө олохын тулд эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Сүүлийн үед тооцоогүй байснаас санхүүгийн хүндрэл үүсчээ. Энэ нь таныг бухимдуулж, эрч хүчийг сулруулна. Санхүүгийн хувьд хараат бус байхыг хүсч байгаа бол өөрийн орлогоо баталгаажуулахыг хичээгээрэй.

2016.06.27

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд гүтгэх ажилдаа өмнөговьчуудыг татан оролцуулж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“ЛАЕННЕК хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд” сэдэвт сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.22

Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.09.21

“ДЦС-4“-д гарсан ослын шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БСШУСЯ-ны 30 байгууллагын даргыг хууль зөрчиж томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Майкл Жордан хар салхинд өртөн хохирсон хүмүүст 2 сая ам.доллар хандивлажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

Энэ сарын 26-нд зуны цагийн хуваарьт шилжинэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.11

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

"ГЭГЭЭН МУЗА 13" НААДМЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО /ФОТО/

...

Дэлгэрэнгүй » 2016.05.09

Ноён Тадамори Оошима “Манай хоёр орны сайн харилцаа мөнх байх ёстой. Тэр нь залуу үеэр дамжин үргэлжилнэ” гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.18

МУГТ, алтан хараацай Кёкүтэнхо Н.Цэвэгнямын зодог тайлах ёслол маргааш болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.28

10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглоно

...

Дэлгэрэнгүй » 2016.10.17

Ноён Бондгор ээжүүдэд дээл бэлэглэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.02.09

Вакцинд хүүхдээ сайн хамруулахыг анхааруулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.11

Т.Лхагвасүмбэрэл агсны дүрийг “Түмэн хишигтэн”-д мөнхөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.22