Гэрлэн дохио яагаад улаан, шар, ногоон өнгөтэй байдаг вэ

Гэрлэн дохиог эхэн үед галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтад ашиглаж байжээ. Тухайн үед улаан өнгө зогс гэх анхааруулгыг өгдөг байж. Учир нь, энэ өнгө эртнээс хүнд аюулын дохио, үхлийн тэмдэг болж иржээ. Харин ногоон өнгөөр гарч болох бол цагаан өнгө анхаарах дохиог илэрхийлдэг байв. 

Гэвч хожмоо цагаан өнгийн дохиог жолооч нар авто замын хажуугийн гэрэлтүүлгээс ялгаж чадаагүйгээс осол аваар ихээр гаргах болжээ. Эл өнгийн дохиог холоос харахад гэрэл цайрч буй мэт харагддаг учраас хүмүүс гэрлэн дохио, замын гэрэлтүүлэг хоёрыг нэгнээс нь ялгахаа больсон аж. 

Тиймээс галт тэрэгний зам зохицуулалтын алба шар өнгийг анхаар дохио болгон хэрэглэх болжээ. Шар өнгө угаас хүний анхаарлыгтатдаг. Хамгийн анхны гэрлэн дохио автомашин үүсэхээс өмнө буюу 1868 онд Лондон хотноо бий болсон түүхтэй. Тухайн үед гэрлэн дохио хийгээр ажиллахдаа ачаалаа даахгүйгээс дэлбэрэн олон цагдааг шархдуулсан түүхтэй. 

Тун удалгүй гэрлэн дохиог хэрэглээнээс хассан. Гэвч автомашин бий болсон тэр үеэс хотын авто замын хөдөлгөөнд саад учирч эхэлжээ. Том хотууд замын хөдөлгөөний замбараагүй байдлыг зохицуулахын тулд янз бүрийн л арга хэрэглэжээ. Төмөр замын гэрлэн дохионы системийг нэлээд хэдэн хот ашигласан ч энэ нь хоёр урсгалтай авто замд хэрэгжих боломжгүй байжээ. 

Учир нь, төмөр замд хоёр салаа зам байдгаас хөдөлгөөнд уг гэрлэн дохио тун тохиромжтой юм. Хамгийн анхны автомашин хэрэглэгч гэдгээрээ алдартай АНУ-ын иргэн Гарет Морган авто замд хэрэглэхэд тохиромжтой гэрлэн дохиог анх зохион бүтээжээ. Тэрбээр 1914 онд анхны туршилтаа явуулж амжилт гаргаснаар хэсэг хугацааны дараа буюу 1923 онд зөвшөөрлийн бичгээ гардан авсан байна. 

Г.Морган 1963 онд нас барахаасаа өмнө 40 мянган ам.доллараар "General Electric" компанид уг бичгээ заржээ. Түүний зохион бүтээсэн гэрлэн дохио Т хэлбэртэй бөгөөд улаан ба ногоон өнгийн гэрлэн дохионоос бүрддэг. Хэсэг хугацааны дараа шар өнгө буюу анхаарлын дохиог гэрлэн дохионд оруулах болжээ.

Г.Уянга

2016.06.08

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

АСЕМ-ийн үеэр 1500 орчим сайн дурын ажилтан ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Д.Оюунхорол: Цаашид түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах бодлого баримтална

...

Дэлгэрэнгүй » 2016.12.23

Д.Оюунхорол НЭЗТТ-ийн хандивлагчдын Удирдах зөвлөлийнхөн болон зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.09.20

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ярилцлагын мастер “нүцгэлсэн” нь

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Г.Дэлгэрцогт: Орчин үеийн монгол дуу бүтээхийг зорьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.06.29

2010 оноос Монголд тахь нутагшуулах ажлыг амжилттай хийж иржээ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.08

Ирэх сарын цаг агаарын төлөв байдал

...

Дэлгэрэнгүй » 2018.02.26

Хилээр орж ирсэн түймрийг унтраасан байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.07

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэгт ажилдаа орлоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

"Жи Тайм" сүлжээний М.Марат мөрдөн байцаалтын явцад оргон зайлжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

МИАТ-д дахиад л асуудал дэгдлээ, “шахаж” л байг уу, Ерөнхий сайд аа?!

...

Дэлгэрэнгүй » 2018.02.12