Монголд анх удаа чөмөг шилжүүлэн суулгасан эмч нар дараагийн шатны ажлаа ярилцана

Өнөөдөр 11.00 цагт Улсын нэгдүгээр эмнэлэгт Монголд чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийхэд тусалсан эмч нар цаашдын дараагийн шатны ажлаа ярилцахаар болжээ. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2014 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлалын тасгийнхан Монголд анх удаа ясны чөмөг шилжүүлэх эмчилгээ хийсэн билээ.

Энэ эмчилгээг Хэнтий аймгийн харьяат 51 настай цусны хавдар нь хүнд шатандаа орсон эрэгтэй хүнд хийжээ. Үүдэл эс нь ясны чөмгөнд байдаг учир цусны үүдэл эсийг ясны чөмөгнөөс авч болдог байна. Манай эмч нар сүүж яснаас авсан цусыг шүүж, үүдэл эсийг ялган авч, дахин суулгасан нь амжилттай болжээ. Энэ нарийн, түвэгтэй эмчилгээг өнгөрсөн 2014 оны нэгдүгээр сарын сүүлчээр эхэлж, дөрөвдүгээр сарын 24-нийг хүртэл эмчилгээг үргэлжлүүлсэн гэдэг.

Өвчтөний бүх эсийг шинээр үүсгэсэн учир дахин төрсөнтэй адил болж, нярай хүүхэд шиг эмзэг, дархлаа султай болдог аж. Тиймээс орны гудаснаас эхлээд ариун цэвэр сахин, өдөрт хэд хэдэн удаа чийгтэй цэвэрлээ хийх зэрэг маш нарийн асаргаа хэрэгтэй байдаг тухай Цусны эмгэг судлалын тасгийн эмч Б.Хишигжаргал ярьж байсан удаатай. Энэ эмчилгээг хийлгэсэн өвчтөн чөмөг суулгахгүй л бол өвчин нь хүндэрч сэдрэх, амь насанд нь аюул учрахаар байсан. Ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг цусны бүх төрлийн хавдар, дархлааны эмгэгүүд, зарим хавдар болон бодисын солилцооны эмгэг зэрэг олон өвчний үед хийдэг байна. Ийнхүү анх удаа Монголд үүдэл эс буюу чөмөг суулгах мэс ажилбарыг амжилттай хийсэн эмч нарын багийнхан дараагийн ажилдаа ороход бэлэн болжээ.

2016.06.06

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Шат нураахаас өөр хийх ажилгүй улс юм байх даа?

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч дуусахад цөөхөн хоног үлджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76 сая төгрөгийн тэтгэмжийг олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, сая хүртэлх төгрөгөөр торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эксим банкны 150 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр арван аймагт ДЦС байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах төслийг Меркель дэмжин ажиллахаа мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эх орныхоо тусгаар тогтнолыг, бүх ард түмнийхээ санал асуулгаар тунхаглан баталгаажуулсан түүхт 73 жилийн ойн мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Хаан банканд итгэж болохгүй шалтгаан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

Ахуйн хийнд мансуурсан хүүхдүүдийн нэг нь нас баржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.21

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147