Монгол Улсын Ерөнхийлөгчид АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг Их тэнгэр дэх гэр өргөөндөө хүлээн авч уулзлаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрри нь Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм.

Уулзалтад Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх А.Баттөр болон албаны бусад хүмүүс байлцлаа. 

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрриг Монголд тавтай морилохыг хүсээд түүний энэхүү айлчлал нь хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрри Монгол оронд айлчлан ирж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглээд ардчиллыг хөгжүүлэхийн төлөө монголчуудын гаргасан амжилтад баяр хүргэв. Мөн дэлхийн энхийг сахиулах үйлсэд хувь нэмрээ оруулан, дэлхийн иргэд байж, ардчиллын талаарх мэдлэг туршлагаа бусад улс орнуудтай хуваалцаж байдаг Монголын ард түмэнд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон АНУ-ын нийт иргэдийн өмнөөс талархлаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлсэн үгэндээ АНУ нь Монголын ардчилсан шинэчлэлтийг анхнаас нь дэмжиж ирсэнд талархаж байдгаа мэдэгдэв. Мөн тэрбээр хэлэхдээ АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш бөгөөд цаашид ч энэ харилцаагаа улам бүр эрчимжүүлэхийн төлөө ажиллахаа дурдлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ ирэх 2017 онд АНУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиох ба энэ үеэр хоёр улсын хооронд олон чухал арга хэмжээ зохион байгуулагдах тухай мэдэгдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрриг Монголд амжилттай айлчлахыг ерөөгөөд, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрри айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монголын залуу манлайлагчдын төлөөлөлтэй уулзав.

 


2016.06.06

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

15 раунд нэвтрүүлэг – Б.Жаргалсайхан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Л.Чинбат Цензургүй багийг таван сая төгрөгөөр урамшууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Д.Алтангэрэл: Гүүр ашиглалтад орвол түр гармыг татан буулгана

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Н.Даваадорж: 1944 оны эхээр Х.Чойбалсан оспантай нууц уулзалт хийж байсан

...

Дэлгэрэнгүй » 2018.06.05

Улстөржсөн зээлийн золиос нь Хөгжлийн банк болох учиргүй

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

Ж.Цолмон "Golf and coffee" нэвтрүүлэг

...

Дэлгэрэнгүй » 2016.05.09

Хавдраар нас барагсдын тоо аюултай түвшинд байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.07

Этүгэн их сургууль магистр, докторын ангидаа дараах мэргэжилүүдээр элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Гандантэгчинлэн хийдийн орчмын цэцэрлэгийг иргэдийн амралт зугаалгын төв болгоно

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Маргааш бүх нийтээрээ амарна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31