Сонгуульд нэр дэвшиж буй сонин содон хүмүүстэй танилц

Энэ жилийн сонгуульд сонин содон хүмүүс нэр дэвшиж буй нь олны анхааралд байна. Өмнө нь спортын салбараас ганц хоёрхон бөх орж ирдэг байсан бол энэ жил олны нүдийг орой дээр нь гартал нэр дэвшигч бөхчүүдийн тоо олширчээ. 
АН-аас олимпийн аварга Н.Түвшинбаяр, МАН-аас дархан аварга А.Сүхбат (дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Д. Сумьяабазар), “Тусгаар тогтнол-Эв нэгдэл” эвслээс олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, МАХН-аас гавьяат тамирчин Н. Бүргэдаа гээд нэлээд хэдэн бөх нэр дэвшихээр болж.


Хөдөлмөрийн баатар, Олимпийн хошой медальт Найдангийн Түвшинбаяр 2016 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшихээр болсон. Түүнийг Баянхонгор аймгийн Ардчилсан Намын хорооны хуралдаанаас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар сонгожээ. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Тусгаар тогтнол эв нэгдэл эвсэл-ээс дэвшиж буй нь  сонгогчдын гайхашрал төрүүлж орхиод байгаа юм. Зодог тайлж, дасгалжуулагч болсон тэрбээр төрөлх нутаг болох Дархан-Уул аймгаас УИХ-д өрсөлдөх гэнэ.
 
Энэ мэт бөхчүүдээс гадна урлаг соёлын салбараас дуучин, хөтлөгч, жүжигчин  хүмүүс ч “цохиж” яваа. Шил, шилээ даран УИХ-д нэр дэвшихээ мэдэгдсэн дуучид бол М.Нарантуяа буюу Нара, Бэки, “Ноён бондгор”, Эрдэнэтунгалаг, Жавхлан нар.

Дуучин Нара буюу М.Нарантуяа сонгуульд нэр дэвших гэж буйгаа олны танил хүмүүсээс хамгийн түрүүнд мэдэгдсэн. Тэрбээр УИХ-ын сонгуульд Баянгол дүүргээс бие даан нэр дэвших юм. Дуучин Нара өөрөө ганц бие ээж хүн учраас өрх толгойлсон эхчүүдийн эрх ашгийг хамгаалахаар УИХ-д орох гэж буй гэнэ.

Нийтийн дуугаар олонд танигдсан дуучин Г.Эрдэнэтунгалаг УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон нь олон хүний анхаарлыг татаад байна. Тэрбээр 2015 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын АН-ын дэд даргын албан тушаалд томилогдсон аж.Тэрээр бас л өрх толгойлсон эмэгтэй.

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр улс төрд хүч үзэхээр шийджээ. Түүнийг урлагийнхан Бэки гэх нэрээр нь илүүтэй таньдаг. Гэхдээ дуулсан дууг нь төдийлөн мэдэхгүй хүмүүс Х.Бадамгэрэлийн нөхөр гэдгээр нь таних болсон билээ. Тиймдээ ч эхнэр нь илүүтэйгээр өөрийн фэйсбүүк хуудсаар нэр дэвшигч нөхрийнхөө мэдээллийг илүү олонд хүргэдэг.


Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Тэрбээр "Тусгаар тогтнол эрх чөлөө, ард түмний аз жаргалын  төлөө би өөрийнхөө бие, оюун, хөдөлмөрийг бүрэн дүүрэн зориулна. Миний энэ хүсэл мөрөөдлийг МАХН дэмжсэнд баяртай байна. Би зүгээр сул гишүүн байхыг хүсэхгүй байна гэжээ. Харин тус тойрогт МАН-аас П.Анужин, АН-аас Д.Арвин нар түүнтэй өрсөлдөх юм.

"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгээр үзэгчдийн хүндлэл хүлээн олноо танигдсан хөтлөгч П.Анужин 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөнө. Амрагийн явдал нь шуугиан тарьж намжаагүй байтал нэр дэвшинэ гэдгийг сонссон хүмүүс улам ихээр гайхаад буй. Өнгөрсөн өвөл "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хар бичлэг алдагдаж, олон нийтэд цацагдсанаар П.Анужин "Херо интертаймент"-ынхнаас зам салахад хүрээд буй.



 Үндсэн хуулиар бол сонгогдох насанд хүрсэн хэн ч нэр дэвших эрхтэй. Гэхдээ манай улс  парламентын засаглалтай орон. Улс орны хөгжлийн бодлогыг УИХ тодорхойлох үүрэгтэй. Энэ утгаараа УИХ бодлого боловсруулах хэмжээний өндөр боловсролтой мэргэшсэн, чадварлаг хүмүүсийн орон зай байх ёстойг ард түмэн дотроо тунгаана биз ээ.



О. Сар





2016.05.30

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд гүтгэх ажилдаа өмнөговьчуудыг татан оролцуулж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“ЛАЕННЕК хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд” сэдэвт сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.22

Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.09.21

“ДЦС-4“-д гарсан ослын шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БСШУСЯ-ны 30 байгууллагын даргыг хууль зөрчиж томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Майкл Жордан хар салхинд өртөн хохирсон хүмүүст 2 сая ам.доллар хандивлажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн ИТХ-ын хууль бус шийдвэрийг баталж, баяр наадмыг бужигнаан болголоо

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

Шоу ертөнцийн хаан Ц.Сандуй

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

Маргааш цусаа бэлэглэсэн хүнд “U Money” карт үнэгүй өгнө

...

Дэлгэрэнгүй » 2015.10.02

УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.07

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

АЖИЛ ҮҮРГЭЭ гүйцэтгэснийхээ төлөө БУСДАД ЗОДУУЛСАН тохиолдол хэд, хэдэн удаа гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.05.09

Нийт 660 хүүхдийн багтаамжтай таван цэцэрлэг ашиглалтад орлоо

...

Дэлгэрэнгүй » 2015.08.24

Боксчид олимпын 3-4 эрх авах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

Зүрхний өвчинг анагаах “дарс” бэлтгэх жор

...

Дэлгэрэнгүй » 2016.01.23