Кёкүтэнхо Н.Цэвэгнямын зодог тайлах албан ёсны ёслол өчигдөр Токио хотын "Рёогокү" дахь сүмогийн төв өргөөнд болжээ. Японы мэргэжлийн сүмод 24 жилийн турш зодоглосон Кёкүтэнхо Н.Цэвэгням Нагоя башёгоор зодог тайлж байгаагаа зарласан билээ.Кёкүтэнхо Н.Цэвэгнямын зодог тайлах ёслолд 8,000 гаруй хүн оролцож гэр бүл найз нөхөд, сүмочид, урлаг, спортын соёлынхон гээд 420 хүн дэвжээнд гарч түүний гэзэгт гар хүрч, хүндэтгэл үзүүлсэн байна.
Ж.Болдхуяг
2016.05.30
...
...
...
...
...
...
...
...