36 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ял эдэлж байна

Эмнэлгийн салбарт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд алдаа дутагдал гаргахгүй ажиллана гэж огт байхгүй. Ажлын байран дээрээ санаатай, эсвэл санамсаргүй байдлаар алдаа гаргасан эмч нарт хатуу хариуцлага тооцдог байх ёстой.

Түүнээс гадна шүүхээр хэргийг нь шийдэж ял оноодог байх хэрэгтэй гэдэг. Гэхдээ сүүлийн үед санаатай ч бай санамсаргүй ч бай алдаа гаргасан эмч нарт хариуцлага тооцохгүй өнгөрүүлж байна. Эмч нарын буруугаас болж эрдэнэт хүний амь нас эрсэдсэн, эсвэл эрүүл мэндээрээ хохирсон байхад хариуцлага тооцсонгүй гэх иргэдийн гомдол олон бий. Алдаа гаргасан эмч, мэргэжилтнүүдийг тухайн эмнэлгийн байгууллагаас хариуцлага тооцож байгаа нэрээр цалингийн хэдэн хувиар торгож, толгойг нь илээд ажилтай нь үлдээдэг гэдэг. Яагаад “хатуухан” хариуцлага тооцож эсвэл эрүүгийн хэргээр яллаж болдоггүй юм бэ гэсэн асуулт ч бий.

Сүүлийн үед эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн буруутай үйлдлээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирсон гэх хэргүүд ар араасаа гарч байгаа нь үнэн. Хамгийн харамсалтай нь шүүх шинжилгээний дүгнэлтийг харж байгаад хариуцлага алдсан эмчийг нь гэмгүй нэгэн болгож, харин хохирсон хүмүүсийг өөрсдийнх нь буруу, эрүүл мэнд нь угаасаа ийм байсан мэтээр олон нийтэд ойлгуулж байгаа нь асуудал дагуулж байгаа юм. Тиймдээ ч иргэдийн дунд эмч нар “ял эдэлдэггүй”, “эмч нарт хариуцлага тооцдоггүй” гэсэн ойлголт бий. Тэгвэл өнөөдрийн байдлаар буруутай үйлдлээсээ болж ноцтой алдаа гаргаж, хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон гэх 36 эмч хорих ангид ял эдэлж байна. Дашрамд дуулгахад, Засгийн газрын ээлжит хуралдаан хэд хоногийн өмнө болж, энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулиар эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлагдсан Эрүүгийн хуулиар эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд:

• Гурван жил хүртэлх хугацаагаар эмчлэх эрхийг хасч, 900 мянгаас наян сая хүртэлх төгрөгөөр торгох,

• Эсхүл хоёроос найман жил хорих ял эдлүүлэхээр хуульчилсан нь санаатай үйлдсэн гэмт хэрэгт ногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээнд байна гэж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үзэн, Засгийн газарт шаардлага хүргүүлээд байсан юм. Эмнэлгийн ажилтнуудын санал гомдлыг Засгийн газрын гишүүд хүлээн авч эрүүгийн хуулийн холбогдох заалтыг өөрчлөх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх заалт бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон билээ.


                                                                                                                                         О.Сайхан

2016.05.27

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Ганга нуурыг хамгаалах асуудлаар санал солилцлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.08.21

Ж.Бямбадорж: Б.Булганыг мөрдөх явцад эрүү шүүлтийн элемент ашигласан байхыг үгүйсгэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.03.11

Н.Энхбаяр: Энэ бол цэвэр МАНАН-гийн захиалга

...

Дэлгэрэнгүй » 2016.04.26

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Булгантай уулзжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

Эрүүл мэндийн системийг цахимжуулах шаардлагатай

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ХБНГУ-ын “Die welt” сонинд ярилцлага өглөө

...

Дэлгэрэнгүй » 2015.09.04

Олон улсын хэмжээнд Монгол улсын найман иргэнийг эрэн сурвалжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.03

Үндэсний “ЗАЛУУ УДИРДАГЧ”-ийг тодруулах санал асуулга үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.09