Хувцанцар сав хор хөнөөл дагуулсаар...

“Заша өвс төв” ТББ-ын тэргүүн Р.Нямдоржтой нийгэмд тулгамдаад байгаа чухал асуудлуудын нэг, хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан сав, баглаа боодлын сэдвээр ярилцлаа. Р.Нямдорж Баянхонгор аймгийн уугуул бөгөөд 1973-1976 онд хугацаат цэргийн алба хааж, 1978-1981 онд МАА-ийн Ар талын удирдах газрын хүнсний хэлтэст хүнсний тоног төхөөрөмжийн нярваар ажиллаж байжээ. Тэрээр ЗХУ-ын Вольск хотын цэргийн ар талын дээд сургуульд суралцаж байгаад эрүүл мэндийн улмаас сургуулиа дүүргээгүй аж. Р.Нямдорж МУИС-ийн нягтлан бодох, эдийн засгийн ангийг төгсч, Арьс ширний үйлдвэрт цалингийн нягтлангаас эдийн засагчийн алба хашиж байжээ.

 

Таны тэргүүлдэг “Заша өвс төө" ТББ-ын зорилго, үйл ажиллагааг сонирхож байна.

 

-Би өмнө нь Монголын цагаан идээ үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Үзэсгэлэн худалдааны үеэр надад хүнсний эрүүл ахуйтай холбоотой тун ноцтой асуудал мэдрэгдсэн, тэр нь сүү цагаан идээний сав байсан юм. Ямар зориулалтын саванд хүнсний бүтээгдэхүүн савлаж байгааг нарийн судалж, нийгмийн эрүүл ахуйн ноцтой гажуудал байгааг анзаарсан. “Заша өвс төв” ТББ-ын зорилго нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө бүхий хүнсний сав, баглаа боодлын асуудлыг дэлхийн стандартын түвшинд шийдвэрлэх, хэвшүүлэх явдал юм. Энэ нь нэг хүний, нэг байгууллагын үйл ажиллагаа биш улс орны хэмжээний чухал асуудал. Үүнд төр, засгийн оролцоо нэн чухал.

 

Өнөөдөр манай улсад нийтийн хэрэглээ болсон цэнхэр, шар саванд ундны ус, сүү цагаан идээгээ хийж байгаа шүү дээ. Эдгээр сав зориулалтынх мөн үү?

 

-Энэ асуултыг олон хүн асуудаг, хариулт ганцхан, бүгд хүнсний зориулалтынх биш. Нийтийн өргөн хэрэглээний цэнхэр, шар савуудыг химийн хортой болон аюултай бодис хадгалах, тээвэрлэхэд л нэг удаа ашигладаг. Хуванцар савыг 1997 онд олон улсын хуванцар үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан хуванцрын ангиллыг одоо дэлхий нийтээр мөрдөж байна.Хуванцар савнуудыг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний найрлагаас хамааран 1-ээс 7 хүртэл тоогоор илэрхийлсэн тэмдэглэгээгээр ангилдаг.

 

 Чухам аль тэмдэглэгээ нь хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг юм бэ?

 

-1 ба 5 тэмдэглэгээ бүхий савыг хүнсний бүтээгдэхүүн савлах, хадгалахад хэрэглэвэл хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй. Тэгтэл яг ийм тэмдэглэгээтэй хуванцар сав өргөн хэрэглээнд тун ховор, байлаа ч дэлхийн стандартад ойртохгүй байгаа юм. Манайд өргөн хэрэглэгдэж байгаа цэнхэр савнуудад НОРЕ-2 тэмдэглээ байдаг бөгөөд энэ нь уг савны бүтэц өндөр нягтрал бүхий полиэтилен агуулсныг илтгэнэ.Зөвхөн нэг удаагийн  зориулалтаар ашиглах ёстой. Ингээд тэмдэглээ тус бүрийг тайлбарлавал хүнсний хэрэглээнд бүгд тохирохгүй. Зориулалтын бус материалаар хийгдсэн болон химийн бодис хадгалсан савыг хичнээн угаасан ч савнаас хорт хавдар үүсгэгч химийн бодис уг саванд хийсэн усанд болон сүү, айраг бүхий л зүйлд шингэсэн байдаг.

 

Таны ярианаас нэг зүйлийг анзаарлаа. Манай улсад өргөн хэрэглэгдэж байгаа хуванцар саванд нэгдсэн стандарт үгүйлэгдэж байна, тийм үү?

 

-Тэгж харж болно. Манай байгууллагын санаачлага, идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд хуванцар савны талаар хэрэглэгчдэд өгөх зөвлөмж гарсан, энэ асуудал олны анхаарлыг татаж, төр засгийн сонорт хүрсэн нь том амжилт юм.

 

Хуванцар савыг хийж буй бүтээгдэхүүний орц нь химийн олон төрлийн бодисуудаас бүрддэг тул аюул дагуулж байна аа даа?

 

-Хуванцар савны хамгийн аюултай нь ямар нэгэн шинж тэмдгээр шууд илэрч нөлөөлдөггүй, харин удаан хугацааны хэрэглээний явцад тухайн хэрэглэгчийн биед байгаа өвчин эмгэгийг дэмжиж, дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг бууруулж, чихрийн шижин, үргүйдэл, арьсны өвчин, мэдрэлийн согог зэрэг олон төрлийн өвчний эх үүсвэр болдог гэж үздэг юм. Энэ ч судалгаагаар нотлогдсон.

 

Ундны усыг хаа сайгүй л цэнхэр, шар саванд хийдэг шүү дээ

 

-Харин тийм ээ, энэ хэрэглээг л зогсоохгүй юм бол, зориулалтын сав хийж нийтийн хэрэглээнд гаргахгүй юм бол хүний эрүүл мэндэд тун халгаатай. Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээгээр зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны найрлагыг төвлөрсөн сүлжээний усны үзүүлэлттэй харьцуулахад төмөр 2 дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их байгааг тогтоожээ. Хуванцар саванд хонуулсан сүүнд хар тугалаганы агууламж зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс 3-4 дахин, айрганд 4,4 дахин их байгаа юм. 

 

Энэ нь хүнсний зориулалтын бус хуванцар савны бүтээгдэхүүн дэх химийн хорт бодисууд хүнсний шингэн бүтээгдэхүүнд шилжин уусч улмаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учруулах өндөр эрсдэлтэй байгааг нотлон харуулж буй хэрэг. Хүнсний эрүүл ахуй, хүнсний бүтээгдэхүүнээр дамжин өвчлөх магадлал тун ойрхон, гэрт чинь л байна гэсэн үг.

 

Хуванцар савны хар тугалаганы хэмжээ гэж сүрхий аюул байдаг бололтой юм

 

-Зөвхөн хар тугалаганых ч биш, хуванцар савны найрлагад орж байгаа химийн бүх элементийн хор нөлөө асар их аюул дагуулж байгаа юм. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2015 онд хот, хөдөөгийн 833 хүүхдэд хийсэн “Монгол Улсын 1-10 насны хүүхдийн хар тугалга, зэс, цайрын хордлогын судалгаа”-ны дүнгээр нийт хүүхдийн цусан дахь хар тугалгын дундаж хэмжээ 8,6 мкг/дл байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгосон хэмжээнээс 1,8 дахин өндөр байна. Түүгээр ч зогсохгүй хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ нэмэгдэхэд оюун ухааны чадварын түвшин буурсан үзүүлэлттэй байгаа нь шийдвэр гаргах шатныхан төдийгүй нийгмийн анхаарлыг даруй хандуулах эмзэг асуудал болж байна.

 

2015 онд ДЭМБ-ын санхүүжилтээр Хордлого судлал, эрдэм шинжилгээний нийгэмлэгээс 3 аймаг, Улаанбаатар хотын 297 өрхөд хийсэн “Хүнсний зориулалтын хуванцар савны хэрэглээг тандах" MNG-15-HAE-002653 судалгааны дүнгээр нэг өрх дунджаар 20-100 литрийн багтаамжтай 3-4 ширхэг хүнсний зориулалтын бус хуванцар сав хэрэглэдэг бөгөөд хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээний талаарх мэдлэг дутмаг байна. Иймээс нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бодит хүчин зүйл болоод буй хүнсний зориулалтын бус хуванцар савны хэрэглээг халахад чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж цогц арга хэмжээ авах шаардлагатай болохыг илтгэж байна,

 

Хүнсний сав, боодлын хэрэгцээг дотооддоо хангах боломж байна уу?

 

-Сав боодлын үйлдвэрлэл ба импорт худалдаа Монгол Улсад 1958 онд БНХАУ-ын тусламжаар байгуулсан Налайхын шилэн лонхны үйлдвэр, 1970 онд нимгэн картоноор хүнсний хайрцаг, цаасан уутны үйлдвэр, 1972 онд Финлянд улсын хөнгөлөлттэй зээлээр гялгар уутны үйлдвэр дотоодын сав, боодлын хэрэгцээг хангаж байсан. Мөн “Сав, баглаа боодлын нэгдэл” 1990-1996 онд банз, фанер, эслэг хавтан хайрцаг үйлдвэрлэж, хаягдал цаасаар өдөрт 250 кг боодлын бор цаас үйлдвэрлэж байсан түүхтэй.

 

Сав, баглаа боодлын үйлдвэрлэлийн талаар статистикийн албан ёсны мэдээлэл байдаггүй бөгөөд мэргэжлийн холбооноос хийсэн тойм судалгаагаар Монгол Улс жилдээ 500 гаруй тэрбум төгрөгийн сав баглаа боодлын бүтээгдэхүүн хэрэглэж байна. Үүний 30 орчим хувь буюу 150 тэрбум төгрөгийн сав баглаа боодлын бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрүүд үйлдвэрлэж байна.

 

Улсын хэмжээнд 30 гаруй байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж, төрөл бүрийн нийлэг тор уут, хүнсний зориулалттай пластик сав, бөглөө, картонон болон үелээт хайрцаг, цаасан, даавуун тор, уут, хүнсний зориулалттай цаасан уут, нэг хэрэглээний хоолны хэрэгсэл, шингэн бүтээгдэхүүний канситр сав зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 

 

Дотоодын сав баглаа боодлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчин боловсронгуй болгох, импортын ижил төстэй бараа, бүтээгдэхүүнээс хамгаалах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

 

2010-2015 онд Монгол Улсад хүнсний шингэн бүтээгдэхүүний нийт 500 гаруй мянган ширхэг хуванцар сав импортолсон. Импортын нийт хуванцар савны 97 хувийг БНХАУ-аас оруулж ирсэн бол 91 хувийг 20 литрээс бага багтаамж бүхий канистр эзэлж байгаагаас үзэхэд айл өрхийн хүнсний хэрэглээнд зориулан хэрэглэх, зөөвөрлөх тохиромжтой, угааж цэвэрлэхэд хялбар сүү, сүүн бүтээгдэхүүний савны хангамжийг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал байна.

 

Худалдааны захуудад худалдаалж буй хуванцар савны 44,9 хувь нь хуучин сав байгаа нь иргэдийг хүнсний зориулалтын бус хуванцар сав худалдан авах боломж олгож буй гол эх үүсвэр нь болж байгаа тул хуванцар сав, түүхий эд импортлогч, худалдан борлуулах үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох эрх зүйн орчин бүрдүүлэх, түүнд тавигдах төрийн хяналтыг эрчимжүүлэх иргэдэд зохистой хэрэглээг хэвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа өрнүүлэх шаардлагатай.

 

Танай байгууллага төр, засгийн удирдлагад удаа дараа хандан хуванцар савны асуудлаар нэгдсэн шийдвэр гаргуулах гэж чармайж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээс сонссон юм байна. Таны зүтгэж байгаа үйл хэрэг хэр урагштай явж байна вэ?

 

-Холбогдох бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 1 сурталчилгаа, ухуулга таниулах ажлыг чамгүй хийсний үр дүнд хуванцар савны асуудал нийтийн сонорт бодитоор хүрч, түүний аюул хөнөөлийг мэддэг болж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг дээр доргүй хүлээн зөвшөөрсөн нь нэг том алхам юм даа. Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл, УИХ, Засгийн газар, холбогдох яаманд удаа дараа хандсаны үр дүнд “Хүнсний сав, баглаа боодлын аюулгүй байдал, тулгамдаж буй асуудал, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй нөлөөлөл, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд явуулж “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл гаргуулаад байна.

 

Таны зорьсон үйлс бүтнэ гэдэг итгэлтэй байна

 

-Баярлалаа, би нэг зүйлийг тодотгож хэлье. Миний энэ ажлын эхлэл бүр эрт тавигдсан юм шүү. Аль далаад оны дунд үед МАА-ийн Ар талын газрын хүнсний хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа Ж.Түмэн-Өлзий “Хүнс гэдэг үл ялиг гэмтвэл хор болдог зүйл. Хүнс байх ёстой газраа, байх ёстой хугацаандаа хүргэгдсэн байх ёстой” гэж хэлдэг байлаа. Энэ үг намайг хүнсний аюулгүй байдлын талаар судалгаа хийхэд хөтөлсөн юмаа.

 

Ярилцсан дэд хурандаа П.БАТНАЙРАМДАЛ

Эх сурвалж:”Соёмбо” сонин

2016.05.27

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

НӨАТ-ын ээлжит сугалаагаар 8 мянга 551 азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Улс төрчдийг битгий муул, зөвхөн соль

...

Дэлгэрэнгүй » 2015.11.04

УИХ-ын гишүүн А.Бакей гавьяат эдийн засагч болов

...

Дэлгэрэнгүй » 2015.12.28

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

П.Лхагвасүрэн:Оюутны үндэсний тэтгэлгийг ирэх сарын дундуур улирлаар нь олгоно

...

Дэлгэрэнгүй » 2015.11.17

DeFacto цаг- Н.Учрал VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.06.07

Татвар: Хотод өнгө нэмэх үү, иргэдэд "ачаа" нэмэх үү

...

Дэлгэрэнгүй » 2015.10.20

Цаг агаарын мэдээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.17

Ж.Эрдэнэбат: Бид хойч үедээ бүтэн эх орон үлдээх үүрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.04.21