Оромдож болохгүй

 


  Ð£Ð»ÑÑ‹Ð½ их хурлын сонгуулийн чимээ хаяанд ирж нам намын доторхи  өрсөлдөөн сөргөлдөөн туйлдаа хүрч эхэллээ. Энэ цаг мөч доор МАН сонгуулийн тухай хуулийн заалт бүрийг амьдралд хэргэжүүлэх талаар онцгой анхааран нөр их хүчин чармайлт гарган ажиллах хэрэгтэй байна. Юуны түрүүнд МАН хүйсийн тэгш эрхийн төлөө манлайлан тэмцэгч нам болохоо бодит байдлаар харуулж  гурван мандадттай  аймаг, дүүрэг бүртээ доод тал нь нэг  эмэгтэй гишүүний нэрийг заавал дэвшүүлэх бодлогыг хатуу баримтлаж, эмэгтэйчүүдийн квотоо 20 оос доошгүй хувиар хамгаалахын төлөө хүчин чармайлт  тавин ажиллахыг миний бие намдаа, намын нийт хамт олондоо уриалж байна. Эмэгтэйчүүдээ бусад намын хүчтэй, мөнгөтэй эрчүүдтэй өрсөлдүүлэх нь  хүйсийн бодлогодоо ормын төдүй, үнэнч бусаар хандаж буйн илрэл болно гэдгийг анхаарахын чухлыг дурьдах нь зүйтэй бизээ. Эмэгтэйчүүдээ, тэдний ялалт байгуулж болох хамгийн боломжтой тойргуудад нь хуваарьлаж онцгой анхаарал тавин тууштай дэмжих нь улс төрийн өндөр соёлтой орнуудад нэгэнт тогтсон сайхан жишгийг дагаж буйн чухал илрэл болно.

 

            Харин хүчтэй өрсөлдөгчидтэй тойргуудад ард түмнийхээ итгэлийг өвөртлөн УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж, ард иргэддээ бүрэн дүүрэн танигдсан, улс төрийн илүү туршлагатай, хат суусан эрчүүдээ томилохыг эрхэмлэх хэрэгтэй байна. Ингэснээр  тэд нарт ч ард түмний төлөө хэрхэн ажиллаж ямар нэр нүүртэй болсноо намдаа ч сонгогчиддоо ч нотлон харуулах сайхан боломж нээгдэх болно. Эмэгтэйчүүдтэйгээ тойрог булаацалдан тэдний ард нуугдан, амь хоргодох эр зориг, ёс зүйн тийм арчаагүй доройтолт уначихсан МАН-ын эрэгтэй нэр дэвшигч, тэр тусмаа эрхэм гишүүнээр ажилласан эрчүүд байхгүй гэдэгт НАМЭХ-ны эмэгтэйчүүд бүрэн дүүрэн итгэнэ.

 

            Цаашид сонгуульд нэр дэвшүүлэх эл тод, шилэн  системийг боловсруулан мөрдөх шаардлагатай нь тов тодорхой харагдах боллоо. Хэн нэгний нүүр тал, татаас түлхээс, хөрөнгө мөнгөний хэр хэмжээнээс чамгүй хамааралтай байгаа өнөөгийн өнгө төрхийг  халах цаг нэгэнт иржээ. Нэр дэвшигчид өөрсдөө, сонгогчид нийтээрээ уг системийн ямар үзүүлэлтээр хэн нь хэн болохыг тодорхой таньж мэдэх үндсэн эрхээр, тийм төгс боломжоор хангагдах учиртай. Энэ бүхэн бол аль ч намын эмэгтэйчүүдийн дунд оршиж буй нийтлэг санаа бодол хэмээн ойлгож болох юм.

 

             ÐÐ°Ð¼Ñ‹Ð½ тогтсон удирдлага, системийн гадуур хувийн тоглолт хийж ард нийтийн дэмжлэгийг арав таван төгрөг, адуу мал, эд хөрөнгөөр тойглогчид амь бөхтэй оршсоор буйг бид бүгдээрээ мэдэж байгаа. Тэдний зүгээс ном журмынхаа  дагуу ажиллаж буй шударга гишүүдийн өмнүүр хөндөлдөх гэсэн альваа оролдлогыг хориглон няцаах нь нам бүрийн сахилга бат, эв нэгдлийг баталгаажуулах ариун үйлст чухал ач холбогдолтой болохыг умартаж болохгүй байхаа.

 

            Сонгуулийн хуулиа чанадлан дээдлэж сонгох, сонгогдох иргэнийхээ эрхийг шударгаар эдлэхийг нийт нэр дэвшигчид,  эрхэм сонгогчиддоо уриалж байна. Шударга сонгууль, эмэгтэйчүүдээ дэмжиж сонгуульд оролцохыг улс төрийн нийт нам хүчнүүддээ уриалж байна.

 

 

                     

   МАН ын бага хурлын гишүүн      

  НАМЭХ ны УЗ гишүүн     Ж.ЦОЛМОН


2016.05.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

БНН-н дарга Б.Жаргалсайхан Round15 нэвтрүүлэгт оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Хүүхдийг баян, ядуугаар нь ялгаварлаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.20

Умард Солонгос цагийн бүсээ өөрчиллөө

...

Дэлгэрэнгүй » 2015.08.10

УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг өнөөдөр олгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.07.01

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.03.07

БОАЖЯ-ныхан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.02

Томоохон зах, худалдааны төвүүдэд нийгмийн даатгалын байцаагчид ажиллаж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Хот ба Эрүүл мэнд

...

Дэлгэрэнгүй » 2016.06.25

Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаарх гомдол, хүсэлтийг ЦЭЦЭД ДАХИН гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.24