Арслан цолны хүндэтгэлд хоёр залуу арслан түрүү булаалдав

Монгол улсын арслан цолд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан яг одоо Монгол бөхийн өргөөнөө өндөрлөж байна. Энэхүү барилдааныг МҮБХ үндэсний манлай үйлдвэр Арвайн үндэс ХХК хамтран зохион байгуулсан агаад хүндэтгэлийн барилдаандаа улсын арслан Ц.Бадамсэрээжид, У.Мижиддорж, Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир, Ж.Хайдав, М.Мөнгөн-Оньс, Б.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Б.Ганбат, Н.Батсуурь нарын үе үеийн арслан цолтнууд хүрэлцэн ирж, хүндэтгэлийн хоймроос барилдаанаа үзэж сонирхов. Харин залуу арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд нар зодогложээ.

Арвайн үндэс компаний хамт олон болон нутаг нугынхан, ах дүү хамаатан садан, найз нөхдөөс нь арслан цолтнууддаа хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.

Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, гарьд И.Доржсамбуу, заан Б.Соронзонболд, харцага Ө.Бат-Орших, Д.Батболд, Б.Пүрэвсайхан, Н.Батзаяа, Ө.Даваабаатар, А.Бямбажав, Г.Алтангэрэл, Ж.Амартүвшин, начин Э.Энхбат, И.Ёндонсамбуу тэргүүтэй у.ав 1, у.а -2, у.г -1, у.з 1, у.х 8, у.н 15, а.ц.а 52, а.ц.з 24, а.ц.х 24, а.ц.н 65, с.з, з.б 31 нийт 224 бөх зодоглов.

Хоёр залуу арслан цолныхоо хүндэтгэл түрүү булаалдаж, Бүрэнтөгс давхар шуудагнаас түрж хөөхдөө өөрөө чирэгдэн шороодсоноор Оюунболд арслан түрүү бөхөөр тодров. Их шөвөгт харцага Ө.Бат-Орших, а.а О.Хангай нар шалгарсан билээ. Их шөвөгт Бүрэнтөгс арслан О.Хангайг амлаж, Оюунболд Бат-Орших нарыг тунаав. Оюунболд барьц сонгон мордож Бат-Оршихыг давлаа.

Хангай өмнөх даваанд нь Пүрэвсайхантай тунаж, ёстой л хүчийг шавхан барилсан бөгөөд Пүрэвсайханы хөлд орж тэр чигт нь хөөж давснаар ийнхүү их шөвөгт шалгарсан юм. Харин Бат-Орших харцага Эрдэнэхүү хурцыг ганган хавирсан даа.

Баянхонгор аймгийн арслан Б.Бат-Амгалан тавын даваанд аварга С.Мөнхбатыг хавирч даван шуугиулсан ч дараагийн даваанд Э.Оюунболд арслантай барилдах үеэрээ эмчийн магадлагаагаар барилдааныг орхисон нь харамсалтай.

Үзэгчдийн хүсэлтээр у.а Л.Сосорбарам, Б.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд нарын арслангууд өргөөнд цугласан олонд боорцог тараасан нь бас нэг сонин байв. Үзэгчид ч тэр, тараасан бөхчүүд ч тэр хэн хэн нь сэтгэл өндөр байлаа.

Undesniibukh.mn

2016.05.23

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2015.10.13

Монгол тансаглал олны зэвүүцлийг төрүүлэв үү

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

...

Дэлгэрэнгүй » 2017.08.08

Манай сургууль хүүхэд бүрийг дэмждэг хамгийн тохиромжтой сургууль

...

Дэлгэрэнгүй » 2015.11.05

Дуучин Л.Банзрагч “Увс Хүнс” компанитай хамтарч сайн үйлсийн аян эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.12.28

Пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг шинээр зургаан дүүрэгт нэвтрүүлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.02

Мал бүхий айл өрхүүдэд анхааруулга, сэрэмжлүүлэг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.03

Дуучин МУСТА Э.Чулуунчимэг уран бүтээлийн 3 дахь хүүхдээ өлгийдлөө

...

Дэлгэрэнгүй » 2017.04.27