Ч.Сарантулга: Хеликобактери шүлс, ахуйн замаар дамждаг

Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Ч.Сарантулгатай ярилцлаа.

 

-Манайхан хоносон хоолыг маргааш нь халаах юм уу, цай хийж иддэг. Гэтэл сүүлийн үед хоносон хоол идэх нь ходоодны хавдар үүсгэдэг гэх болсон. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

 

-Хүн амьдрахын тулд өглөө, өдөр, орой хоол идэх хэрэгтэй. Мэдээж юм идэж байгаа юм чинь ходоодоо хогийн сав гэх үү, хоолны сав гэж нэрлэх нь тухайн хүний хэрэг. Бид өдөр бүр ходоодоо цочроож байдаг. Түүнээс өвдөхгүй, 100 хувийн баталгаатай эрүүл байх эрхтэн биш. Өвдөхөөр бол өвдөнө. Ходоодыг өвтгөх эрсдэлт хүчин зүйл болдог хоол бий. Тухайлбал, хадгалсан, даршилж нөөшилсөн хоолнууд, түүнийг хэт их хэрэглэх. Мөн огт ногоо хэрэглэдэггүй хүмүүсийг эрсдэлтэй гэж үздэг.

 

Миний судалж, үзсэн зүйлд хоносон хоол ходоодны хавдрын эрсдэлт хүчин зүйл гэсэн юм байхгүй. Байхгүй юмыг би дур мэдэн ярьж болохгүй. Ходоодны хорт хавдрыг үүсгэж болох хоносон, халуун хоол, цай ч бай янз бүрийн эрсдэлт хүчин зүйлүүд байдаг. Гэхдээ Монгол Улс албан ёсны мэргэжлийн хүмүүсийг цуглуулаад үүнд судалгаа хийх ёстой. Энэ судалгааг олон хүн дээр хийдэг болохоор олон жилийн хөдөлмөр орж байж албан ёсны тоо гарна. Америк хүний амьдралын хэв маяг, уур амьсгал нь монгол хүнийхээс өөр.

 

-Энэ талаар хийсэн судалгаа байдаг уу?

 

-Төр, засгаас анхаарч энэ талын мэргэжлийн хүмүүсийг төсөв мөнгөөр нь хангаад судлах шаардлагатай. Төсөв гаргахгүй бол бид цалингаасаа илүү гаргаж чадахгүй. Бичиг цааснаас эхлээд зардал ихтэй. Олон хүний араас хөөцөлдөнө, утсаар ярина, емайл бичнэ, компьютерт шивнэ, гарч байгаа шинж тэмдгийг өндөр үнэтэй шинжилгээгээр оношлоно. Хавдраас урьдчилан сэргийлэх аргыг нь бид судалж гаргаж өгөх ёстой.

 

Энэ бүхнийг улс төсөвлөж мөнгө гаргахгүй бол жирийн эмч нар судалж чадахгүй. Олон мянган хүнийг хамруулснаар тэндээс үр дүн гардаг. 200-300 хүний дотор ярьж болдоггүй юм. Манайд хийж буй судалгаанууд цаг хугацаа шаардсан, өндөр зардалтай болчих гээд байдаг. Би лам биш учраас судалгаан дээр үндэслэж ярина. Яагаад гэвэл миний ярьсан зүйл улс, эх орны ч юм уу, шийдвэр гаргах зохих хүмүүст нөлөөлөх ёстой болно. Нөлөөлөхийн тулд нотолгоо гаргаж өгөх ёстой. Ийм юм байхгүй болохоор америк, европ хүний урьдчилан сэргийлэх аргыг яриад байх үр дүнтэй ч юм уу, үгүй ч юм уу.    

 

-Стресс ходоод өвчлөхөд нөлөөлдөг үү?

 

-Нийгэмд дарамт, стресс их байна. Тиймээс нөлөөлнө. Үүнээс яаж ангижрах вэ гэвэл нэг бол галзуурах эсвэл нүхэнд очиж хэвтэх. Бид ийм нийгэмд амьдарч байгаа. Цалин мөнгө, нийгмийн амьжиргаа дээшлээд байвал стресс багасна.

 

-Хайрч, хуурсан зүйл идэхээр ходоод өвдөөд байна гэдэг. Энэ нь ходоод өвчилсөн байна гэж ойлгож болох уу?

 

-Бидний тоодоггүй архаг өвчнүүдийн сэд­рээгч хүчин зүйл нь байвал дахиад байдаг. Тэгсэн хэрнээ хүний хөдөл­мөрийн чадварт нөлөө­лөхгүй. Үрэвсэл дахих тусам тухайн эрхтэн эд, эсийн өөрчлөлтөд орно. Хавдруудын урьдал өвчин дандаа архаг үрэвсэл байдаг. Тухайлбал, бөөрний үрэвсэл дахих тусам шээсээ ялгаруулдаг бөөрний хэмжээ багасч, дутагдалд ордог. Үүнтэй адил үйл явц бүх архаг өвчинд байна. Хавдаргүй ч гэсэн би даарч хөрч болохгүй, уушгины архаг бронхиттой учраас тамхи хэрэглэхээ больё гээд анхаарвал хэн ч боль гэхгүй.

 

-Тэгвэл ходоодны шарх юунаас үүсдэг юм бол. Олон дахин дурандуулах нь ходоод шархлуулдаг гэдэг. Энэ үнэн үү?

 

-Гараа гэмтээгээд сайн эмчлэхгүй бол үе рүүгээ орж бохирдоод ганц хуруудаад сүүлдээ тайруулдагтай яг адилхан. Дурангаар ходоодны хавдрыг оношилдог. Хеликобактериа салгаж чадахгүй байж дуран руу чихэж болохгүй.

 

Хүмүүс жаахан асуудалтай болоод л дурандуулж байгаа. Урьдчилан сэргийлэх үзлэг, хөтөлбөр тухайн өвчний эрсдэлийн эсрэг, эрт илрүүлэх бо­ломжтой аргыг хэрэглэнэ. Ходоодны хавдрыг улс, нийгмээрээ эрт илрүүлээд, эмчлээд эмчилгээ нь үр дүнтэй бол­сон орон байна. Тухайл­бал, Япон. 40 жилийн өмнө манайх шиг байсан. Одоо бууруулж чадсан. Хүний хүүхдүүд хийж болоод байна, бид ч гэсэн чадна. Гол нь улс хэрэгтэй зүйлдээ мөнгө гаргаж, сайн судалгааг дэмжих ёстой.            

 

-Хүмүүс хелико бактериа тоолуулна гэж их ярьдаг. Хеликобактери гэж юу юм бэ. Заавал тоолуулах ёстой юу?

 

-Хелико гэж хо­доодны үрэвслийг үүсгэгч бактери байгаа. Энэ нь хавьтлын маягаар шүлс, ахуйн замаар дамждаг. Тиймээс дэд хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол ангижрахгүй. Ходоодны хавдрын нэг эрсдэлт хүчин зүйлийн нэг мөн. Системтэй арга хэмжээ авч улс, ний­тээрээ хөдлөхгүй бол амар арилдаг өвчин биш. Гурвал эмчилгээ хийлгээд зүгээр болсон ч захын цайны газраас бактери авна.

 

Та аяга, тавгаа халааслаад явахгүй нь тодорхой. Мэдээж та гэртээ орж ирсэн хүнийг энэ хеликотой, хеликогүй гэж аяга, тавгаа ялгахгүй учраас хавьтал үүснэ гэсэн үг. Халдвар дамжих замыг таслан зогсоосны дараа өвдсөн хүмүүсээ эмчилбэл үр дүнтэй. Үнэнийг хэлэхэд замыг нь таслан зогсоогоогүй байж хэдэн зуун сая ам.доллараар гадаадаас эм авч уух нь үр ашиггүй зардал гарна. Эмчлэх гээд олон эмч ажиллаж байна. Тэдний хөдөлмөрийг үгүйсгэх ёсгүй. Гэхдээ юмыг тоймоор нь харахгүй бол болохгүй.

 

-Ходоодны хавдраар ямар насныхан их өвчилж байна вэ?

 

-Өвчилж байгаа хүмүүсийн ихэнх нь 45-50 насныхан болоод байгаа. Үүнд Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжил сөрөг нөлөөтэй. Ид хийж бүтээдэг, амьдралд зохих хэмжээний туршлагатай болсон, алдаа гаргах магадлал багатай, аль ч салбарт тэргүүлэгч нар байдаг. Ийм хүмүүс маань өвдөхөөр Монгол Улсын хөгжил, дэвшилд оруулах хувь нэмэр багасна. Үүнийг шинжлэх ухаан­чаар судалж, сэргий­лэхгүй бол энэ насныхан маань өвдөж, амь насаа алдаад байвал манай улсад хохиролтой. Хоёрдугаарт, ар гэртээ зохих хэмжээний хуримтлалтай болохоос нь өмнө эдийн засгийн зарлагатай болно.

 

Эмнэлгээр явсан хүн орлого олохгүй. Өвчин зовиургүй ч 45-аас дээш насны хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй. Өвчинг ямар ч эрсдэлээс хамгааллаа гэсэн нас гэдэг өөрөө эрсдэл. Та урт наслах тусам таны эрхтэн өвдөх магадлалтай гэсэн үг. Яагаад гэвэл элэгддэг бие дээр амьдарч байгаа учраас үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Их өндөр наслах нь ходоодны хавдар биш гэхэд түрүү булчирхайн хорт хавдар эрэгтэйчүүдийн дундаж наслалт 70-аас дээш гара­хаар 2-3 дахин ихэсдэг.

 

Р.Оюун

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2016.05.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

НӨАТ-ын ээлжит сугалаагаар 8 мянга 551 азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Реппер залууд зөвлөгөө өгөв

...

Дэлгэрэнгүй » 2015.10.13

Ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд

...

Дэлгэрэнгүй » 2015.11.07

Монгол улс 331 бие даасан ханлиг улстай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.10.20

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа Ерөнхий сайдад 16 саяар хүндэтгэл үзүүлжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.19

Амараа-”Би юу хийчих вэ”

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

“Мэдрэмж-34” уран бүтээлийн үзэсгэлэнд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.04.02

Мэнгэ төөрсөн амрагаа хэрхэн мартаж чадахсан

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

Хөтлөгч М.Батбилэг гэр бүлээ аврахаар Солонгост цагийн ажил хийж явна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.23