Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ажиллах үеэрээ тус салбарын сайдын 2015 оны тушаал шийдвэрүүдтэй танилцав. 

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/30 дугаар “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг шинэчлэн батлах тухай”, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/170 дугаар “Удирдах зөвлөлийн төлөөллийг батлах тухай”, 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн А/409 дүгээр “Тээврийн дээд сургуулийн удирдах зөвлөл дэх төрийн төлөөллийг шинэчлэн батлах тухай” тушаалуудаар тус яамны төрийн захиргааны албан хаагчдыг их, дээд сургуулийн удирдах зөвлөлд төрийн төлөөллөөр томилсон байна.

 

Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ 3 сургуулийн /АШУҮИС, СУИС, Монгол-Германы ашигт малтмал, технологийн дээд сургууль/, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр 4 сургуулийн /МУИС, БИС, Тээврийн дээд сургууль, Монгол-Германы ашигт малтмал, технологийн дээд сургууль/, Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган 4 сургуулийн /МУИС, ШУТИС, АШУҮИС, Тээврийн дээд сургууль/, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг 5 сургуулийн /ХААИС, Ховд их сургууль, Дорнод дээд сургууль, Улаанбаатар их сургууль, Монгол-Оросын 3 дугаар бүрэн дунд сургууль/-ийн удирдах зөвлөлд орж төрийн төлөөлөл хэрэгжүүлж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдааны 16 тэмдэглэлийн XXII.2 заалтын 2.1.2-т заасан “төрийн захиргааны албан хаагчийг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 2 хүртэлх хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчөөр томилон ажиллуулж байхаар тоог нь хязгаарлах”-аар тусгасантай нийцэхгүй бөгөөд энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй байдал үүсгэж болохоор байна. 

 

Мөн сайдын Б/59 дүгээр тушаалаар Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирлыг, Б/432 дугаар тушаалаар Энэтхэгийн соёлын төвийн захирлыг, Б/406 дугаар тушаалаар Улаанбаатарын их сургуулийн захирлыг, Б/196 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн захирлыг, Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны Б/322 дугаар тушаалаар тус яамны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газрын даргаар Ж.Даваасамбууг тус тус томилохдоо нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй байна. 

 

Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/522 дугаар тушаалаар онцгой амжилт гаргасан 7 ажилтанд 2-4 сая төгрөгийн мөнгөн шагнал олгосон байх бөгөөд энэхүү шийдвэр нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид шагнал, урамшуулал олгох журам”-ын 5 дугаар зүйлд “ ...ажлын өндөр амжилт гаргасан ... төрийн албан хаагчид ... ажлын үр дүнгээр сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож болно” гэснийг зөрчсөн байна.

2016.05.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.06

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

М.Даваасүрэн: “Их засаг” хууль гэж ямар хууль байсныг цаасан дээр хэн ч хараагүй

...

Дэлгэрэнгүй » 2017.02.09

БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол NDC чуулганы нээлтэд хэлсэн үг бүрэн эхээрээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.03

Сурагчдын амралтад өөрчлөлт орлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.01.07

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

Хотыг хөгжүүлэх санамж бичиг байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2015.07.04

Хөгжлийн банкны удирдлага Беларусийн Аж Үйлдвэрийн сайдыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

М.Энхболд: Сөргөлдөж тэмцэлдэхийг хойш тавьж байж гэрээ босгоно

...

Дэлгэрэнгүй » 2017.11.20

Улс төрийн намын гишүүдийн менежментийг сайжруулах сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.05.15

Амаржих газруудад Эмгэг нярайн тасаг байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2015.07.21

Сурвалжлага: Төрийн албаны томилгоо төсвийн мөнгийг үрэн таран хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.10.21

2 их наядыг яаж босгох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Монголын Маркетингийн Холбооноос “СМАРТ 2016 Маркетеруудын чуулган” зохион байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2016.08.31