Өөдрөг тооцоолол ба өнөөгийн эдийн засаг

 

-ХЯМРАЛ УЛАМ ГҮНЗГИЙРЧ БУЙГ БҮРТГЭЛ, СТАТИСТИКИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР НОТОЛЛОО-

 

Монгол өрхийн сарын дундаж орлого 849.5 мянган төгрөг гэсэн тооцоог Бүртгэл, статистикийн ерөнхий газраас тооцон гаргажээ. Үнэн хэрэгтээ хэтэрхий болхи тооцоо л доо. Тэд жилд таван тэрбум төгрөгийн орлого олдог УИХ-ын гишүүн Г.Батхүү мэтийн цөөн өрхийн орлогыг Толгойт, Баянхошууны захын буурай олон мянган өрхийн сард олдог мөнгөн дүнтэй нийлүүлээд тэнцүү хуваадаг юм. Энэ аргачлалаар бодож үзвэл дэлхийн нийт хүн ам жилдээ70 их наяд ам.долларын орлого олдог гэсэн үг. Харин энэ тоог долоон тэрбум хүнд тэнцүү хувааж үзвэл үндэс угсаа, шашин шүтлэг, хэл соёл, ёс заншил зэргээс үл хамаарч нэг иргэн ойролцоогоор 10 мянган ам.долларын орлоготой болж таарч байна. Тодруулбал, Төв банкны зарласан ханшаар төгрөгт шилжүүлбэл Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин л гэхэд 18 сая 620 мянган төгрөгийн орлоготой болж таарна. Гэвч ийм арга ядсан тооцоолол бодит амьдрал биш гэдэгтэй санал нийлэх хүн гарахгүй нь ойлгомжтой.

 

Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа олон орны хүмүүсийн харилцан адилгүй орлого, цалин хөлсний дунджийг хэрхэн тооцох вэ. Энэ төвөгтэй асуултад НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэргэжилтнүүд хариу лах гэж оролджээ. Тус бай гууллага 72 орны хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг өмнөө дэлгэн тавиад дэлхийн дундаж цалинг бодож дөнгөсөн байдаг. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орноос эхлээд ядуу буурай улсыг хүртэл хамруулсан өргөн хүрээтэй судалгааныхаа үр дүнд дэлхий нийтийн дундаж цалин 1480 ам.доллар гэсэн тун гайхалтай, эерэг талаас нь бодох гэж хичээвэл өөдрөг хариултыг зориглон гаргажээ. Гэвч дэлхийн нийт хүн амын 30 гаруй хувь нь хоёр ам.доллар ч хүрэхгүй мөнгөөр гол зогоож байдаг тухай судалгааг тэд ор тас мартаж орхисон юм. Энэ бол дэлхийн хийгээд улс үндэстний дундаж цалинг нарийн тооцох аргагүй гэдгийг харуулсан тод жишээ, тоймтой баримт болох биз.

 

ОЙЛГОМЖГҮЙ ӨГӨГДӨЛ

 

Одоогоос долоохон сарын өмнө монгол эрчүүдийн дундаж цалин 925 мянган төгрөг байв. Тухайн цаг үед монгол өрхийн сарын дундаж орлого эрчүүдийнхээс 40 мянган төгрөгөөр л илүү байлаа. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард монгол өрхийн сарын дундаж нийт орлого хагас жил гаруйн өмнө эрэгтэйчүүдийн сард олдог байсан мөнгөнөөс 76 мянгаар буурсан үзүүлэлттэй байна. Цөөн үгээр хэлбэл, өндөр цалинтай иргэн судалгаанд өндөр хувь эзлэх тусам төдий чинээгээр бодит амьдралаас “тасарсан” үр дүн гардаг тухай бас нэг нотолгоо энэ юм. Тус газрын энэ удаагийн гаргасан тооцоогоор өрхийн сарын зарлага 965 мянган төгрөг буюу орлогоосоо 120 гаруй мянган төгрөгөөр татуу байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 106.2 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт болж байна. Итгэхэд бэрх судалгаа хэдий ч зөвхөн энэ тоон мэдээллээс харахад монголчуудын аж, амьдрал өнгөрсөн жилээс буурчээ. Гэвч нийт өрхийн 14.4 хувь нь 300 мянган төгрөг, 17.8 хувь нь 300-500 хүртэл мянган төгрөгийн орлоготой гэж энэ удаагийн тайланд дурдсан байх юм. Ингээд үзэхээр нийт айл өрхийн 80 орчим хувь нь хагас саяас дээш орлого сард олдог байж таарах нь. Хэрэглээний үнийн индекс оргил цэгээсээ даруй долоо дахин буурсан гэсэн тооцоотой харьцуулбал энэ мэдээж чамлахаар мөнгөн дүн биш. Гэвч нөхцөл байдал тэс өөр зүгийг зааж байгаа нь сонин үзэгдэл юм.

 

БОДИТ ДҮР ЗУРАГ

 

Хэдхэн сарын өмнө сард 925.3 мянган төгрөг, жилдээ 11.1 сая төгрөг цалингийн орлоготой байсан эрчүүд “хямарчээ”. Үнэндээ жилд 11.1 сая төгрөгийн цалингийн орлого олдог эрчүүдийн жин өчүүхэн бага хувийг эзэлсээр ирсэн юм. Гэтэл бодит байдал дээр Монголын эдийн засаг 2013 оноос эхлэн “өвчилж” эхэлсэн. Засаглалын хямралаас эх авч, гадаад дотоодын хүчин зүйлээс шалтгаалсан эдийн засгийн хямрал одоо ч үргэлжилсээр. Бүдүүн тойм судалгаа ч гэсэн энэ байдлыг Бүртгэл статистикийн гаргасан шинэ судалгаа баталж байна. Улсын данс улайж, алдагдал нь эхний дөрвөн сарын байдлаар гэхэд 663.6 тэрбум төгрөгт хүрээд байна. Хадгаламж, зээлийн харьцаа нь 4.5 их наяд төгрөгөөр зөрөв. Мөн банкны системийн чанаргүй, хугацаа хэтэрсэн зээл нийт 1.9 их наяд төгрөг давсан үзүүлэлттэй. Эдийн засгийн энэ мэт эрсдлийг тооцож, арилжааны банкууд зээл олголтоо хумьсан байдалд шилжээд удав. Одоогоор банкууд зөвхөн найдвартай гэж үзсэн цөөн тооны зээлдэгчээс гадна ипотекийн зээлийг олгож буй. Цаашлаад Засгийн газарт ямар ч мөнгө байхгүй. Энэ хэрээр иргэн бүр мөнгөний хомсдолтой аж төрж байна. Инфляцийг цаашид ч нам дор төвшинд удаан хадгалах боломжтой гэж Төвбанкнаас мэдэгдсэн. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар ойрын үед сэргэхгүй гэсэн ойлголтыг төрүүлэх боллоо. Учир нь, эдийн засаг сэргэж, иргэдийн худалдан авах чадвар нэмэгдвэл өөрчлөлт орох нь гарцаагүй. Энэ мэт бодит байдал, бодит хүндрэл цаашид ч үргэлжилсээр байна...

 

Эдийн засагч Д.Хосбаярын хэлж буйгаар “Монголбанкны валютын нөөц хасах 600-800 сая болчихсон”. Ийм учир ам.долларын ханш бас л мөддөө буурахгүй нь. Одоогийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 23.9 тэрбум ам.долларт хүрээд байгаа. Уг нь, хоёрхон сар орчмын өмнө нийт гадаад өр 21.6 тэрбум ам.доллар байсан юм. Гэтэл хоёр сар орчмын хугацаанд манай улсын эрх баригчид өрийн хэмжээг 2.3 тэрбум ам.доллараар нэмлээ. Тиймээс энэ их мөнгийг Засгийн газар, Монголбанк, хувийн хэвшил нийлээд төлж таарна. Харин яаж гэдэг энгийн асуулт эргэлзээ дагуулсан хэвээр байна. Үнэндээ өнөөгийн эдийн засагт Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтаас өөр таатай мэдээлэл алга. Ийм байхад монгол айл өрхийн сарын дундаж орлого 849.5 мянган төгрөг байна гэдэг сайнаар хэлбэл боломжгүй юм. Яг бодитоор нь дүгнэвэл шал худлаа, хийсвэл тоо гэж харагдана.

 


2016.05.18

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Оргилсон сэтгэлийн утсыг рокоор хөндөн зугаацагч

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Д.Жагдаг: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.06.23

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147