“Улаанбаатар марафон - 2016” олон улсын гүйлтэд оролцогчдыг бүртгэж байна

 “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,  Эрүүл мэнд, спортын яам,  Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран “Улаанбаатар марафон - 2016” олон улсын бүх нийтийн гүйлтийг 6 дугаар сарын 4-нд зохион байгуулах гэж байна.

 

Марафоныг мэргэжлийн болон сонирхогчдийн гүйлт гэсэн 2 төрлөөр явуулах бөгөөд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанаас гаргаж, тус бүрийн маршрутаар гүйж, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд барианд орохоор зохион байгуулжээ. Мэргэжлийн тамирчдын марафон нь хагас марафон буюу 21 км,  бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлт гэсэн төрлүүдтэй байх юм. Харин сонирхогчидын дунд явуулах марафоныг 4 насны ангиллаар 3 зайд уралдуулна. Тодруулбал, 5000 метрийн гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш насныхан, 10 000 метрийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох юм.

 

Мөн гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлт нь 1,5 км зайг туулах юм байна. Бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлтэд түрүүлсэн тамирчинд 10 сая төгрөг, 2 дугаар байр эзэлсэн тамирчинд 8 сая, 3 дугаар байрт шалгарсан тамирчинг 6 сая төгрөгөөр шагнаж урамшуулна.

 

Сонирхогчдын гүйлтийн 10000 метрийн зайн тэргүүн байрыг 500.000 төгрөгөөр, 2 дугаар байрыг 400.000 төгрөгөөр, 3 дугаар байрыг  300.000 төгрөгөөр, 5000 метрийн  зайн  гүйлтийн  1 дүгээр байр 300.000 төгрөг, 2 дугаар байрыг 250.000 төгрөг, 3 дугаар байрыг 200.000 төгрөгөөр тус тус шагнах юм. Мөн тэмцээний бүх төрөлд  4-10 дугаар байр эзэлсэн гүйгчдийг дурсгалын медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулахаар болжээ. Марафонд оролцох хүсэлтэй иргэд  www.ub-marathon.ub.gov.mn сайтад онлайнаар, харъяа дүүргийн Биеийн тамир, спортын хороонд болон Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын байранд  очин бүртгүүлэх боломжтой. Бүртгэл 06 сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2016.05.13

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

“Алтан жолоо” группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар БНСУ-д өвлийн олимпийн бамбар буухиаллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Бидний өрийг хэзээ тэглэж өгөх вэ, Ерөнхийлөгч өө? Олон хүн өр тэглэх асуудлыг хүлээж байгаа шүү

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Хотын даргын суудал ганхаж эхлэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Д.Ганбаатар: Дараа төлбөрт олон улсын карт гэдгээрээ онцлог

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

МОНГОЛ ЭЛЭГ–ний баярын 5 жилийн ой болно

...

Дэлгэрэнгүй » 2017.05.07

29 дэх Ерөнхий сайдыг томилно

...

Дэлгэрэнгүй » 2016.07.08

Аавуудад өгөх алтан зөвлөгөө

...

Дэлгэрэнгүй » 2017.01.19

...

Дэлгэрэнгүй » 2015.07.11

УИХ-ын чуулганы нээлт хойшиллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.29

Ц.Баасандорж: Шүүх хурлыг нээлттэй явуулахгүй бол Л.Гансүх өлсгөлөн зарлана

...

Дэлгэрэнгүй » 2015.09.08

Орон сууцны үнэ 11 хувиар буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.15