Риогийн олимпод 65 мянган цагдаа ажиллана

 

        Зуны олимпынXXXI наадмын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангаж, үймээн дэгдэхээс сэргийлэн65 мянган цагдаа, 20 мянга гаруй цэргийн хүчнийхэн ажиллах гэнэ. Метро, автобусны буудал, томоохон дэлгүүр, үзвэр үйлчилгээний газарт хамгаалалт гарна. Мөн гэмт бүлэглэл ихтэй, дээрэм тонуултай захын дүүргүүдэд хүч нэмэгдүүлэн ажиллахаар болжээ. Хотын чинээлэг иргэд амьдардаг Копакабана дүүрэгт300 хүнд нэг цагдаа ногдож байгаа бол нийгмийн эмзэг давхаргынхан суудаг захын хороололд2000 хүнд нэг цагдаа ногдож байгаа юм. Түүнчлэн цагдаагийн албан хаагчид Рио де Жанейро хотын төвд эсэргүүцлийн жагсаал хийжээ. Олимпын наадмыг угтан илүү цагаар, өндөр ачаалалтай ажиллаж байгаа ч тэдний цалинг хасах болсон нь эсэргүүцлийн гол шалтгаан аж. Цагдаа нар сард500 ам.долларын цалин авдаг. Жилийн эцсээр цалингийн нэмэгдэл1200-3700 ам.долларыг олгодог гэнэ. Харин энэ жил эдийн засгийн хямралаас үүдэн тэдний нэмэгдлийг400-800 ам.доллараар танахаар болсон нь дургуйцлийг хүргэсэн байна. Бразилийн аюулгүй байдлын хорооны нарийн бичгийн дарга Жоз Мариано Бэлтрамын“Associated press” агентлагт өгсөн ярилцлагын үеэр түүнд олон улсын Эмнести байгууллагын судалгааг танилцуулжээ. Уг судалгаанд өнгөрсөн онд307 хүн цагдаагийн албан хаагчийн гарт амиа алдсан, түрүү сард11 хүн цагдаагийн суманд өртөж нас барсан гэж тэмдэглэжээ. Энэ нь хотод гарсан хүн амины хэргийн 20 хувийг эзэлж байгаа аж. Үүнтэй холбогдуулан олимпын наадмын үеэр ийм үйлдэл гарч, гэмт бүлэглэл үймээн самуун дэгдээвэл авах арга хэмжээний талаар асуужээ. Тэрбээр хэлэхдээ“Бразил улс2014 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2013 онд Ромын пап Францисийг угтаж авах үйл явдлыг ямар ч асуудалгүй зохион байгуулсан. Манай улс түүхэндээ байгаагүй их хамгаалалт гаргаж байна. 2012 оны Лондоны олимпын хэв журам сахиулагчдаас хоёр дахин олон цагдаа ажиллана. Жуулчин, баг тамирчид, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулж байна” гэж хариулжээ.

 

А.Даваахүү


2016.05.13

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

“Эрдэнэс-Таван толгой” компанийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивлана

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Хаягдал ус бол саарал алт

...

Дэлгэрэнгүй » 2017.03.23

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Түргэн үйлчилгээний цэгийн шинэчилсэн журмын төсөлд иргэд, аж ахуйн нэгжээс санал авч байна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.13

Охиныг битгий түлх

...

Дэлгэрэнгүй » 2016.03.13

Залуу эр хөнөөх гэж байсан хөгшинтэйгээ найзалжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01

Түвшинсайханд туслаач хүмүүсээ!!!

...

Дэлгэрэнгүй » 2015.08.26

Зохиомол үнээр иргэдээ мөлждөгөө больё

...

Дэлгэрэнгүй » 2018.06.11

М.Энхсайханд хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардав

...

Дэлгэрэнгүй » 2015.10.08

“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх” хуулийг өргөн барилаа

...

Дэлгэрэнгүй » 2015.11.19

Олон улсын стандартад нийцсэн сүлжээ дэлгүүр 22-ын товчоонд нээгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.02.08

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18