Г.Буянтогтох: Танай охиныг олимпод оролцуулахын тулд 42 сая төгрөг зарсан, төлөөрэй гэсэн

А.АКЭРКЭ

Норвегийн Лиллехаммер хотноо болсон Залуучуудын өвлийн II олимпын гүйлтийн тэшүүрийн багийн төрөлд 17 настай ОУХМ Б.Сумъяа оролцож, өвлийн олимпын анхны алтан медалийг эх орондоо авчирч элэг нэгтнүүдээ баярлуулсан. Тухайн үед олимпын аварга маань цахим хуудсаараа дамжуулж “Уралдааны өмнө би айж байсан. Алтан медаль хүртсэндээ итгэж чадахгүй байна. Надад маш их стресс дарамт байсан” хэмээн бичсэн удаатай. Чухам ямар асуудлууд түүнийг ийнхүү дарамтад оруулсан талаар Тэшүүрийн холбооны зарим эх сурвалжаас тодруулахад “Холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Болормаа нь “Б.Сумъяа олимпын эрхийн тэмцээнд явах ямар эрхтэй юм бэ” гэж уурладаг байсан. Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Нармандах олимпын эрх авч чадахгүй хэмээн түүнийг тамирчид, дасгалжуулагчдын өмнө хэл амаар доромжилсон. Нармандах охиных нь өрсөлдөгч гэдэг үүднээс Б.Сумъяаг үргэлж шахаж хавчдаг. Олон дарамт шахалтыг давж байж олимпод оролцоод алтан медаль аваад ирсэн” гэв. Харин Сумъяа охины амжилт тийм ч амар замаар олдоогүйг түүний аав Г.Буянтогтох анх удаа ийн ярилаа. 

-Монголын Тэшүүрийн холбооны ээлжит бус их хуралд таныг оролцсон гэж сонслоо. Ямар учир шалтгаантай энэ хуралд оролцов. Хөндлөнгийн хүн сууж болдог хэрэг үү?
-Холбоонд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан хүмүүсийн зүй бус үйлдэл, бусармаг үйл ажиллагааг нь тэвчиж чадахгүй байсантай холбоотой юм. Би  энэ хуралд оролцуулж өгөөч гэж холбогдох хүмүүсээс их гуйсан. 
Учир нь, охиноо төлөөлж, өмнөөс нь үг дуугармаар санагдсан юм. Тэгээд намайг урилгаар их хуралдаа суулгасан. Тэр хуралд нь би холбооны үйл ажиллагааны талаар тодорхой ярьсан. Сүүлийн үед сошиал ертөнцөөр холбооны ерөнхийлөгч болсон УИХ-ын гишүүн Даваасүрэнг элдвээр гутаан доромжилж байгааг их харлаа. 

-Ц.Даваасүрэн гишүү­нийг хууль бусаар сонгогдсон ерөнхийлөгч гэх мэдээлэл бий. Та үүнийг хэлээд байна уу?
-Тийм. Даваасүрэн гишүүн жинхэнэ хууль, дүрмийнхээ дагуу, олон түмнийхээ итгэл найдварыг хүлээгээд ерөнхийлөгч болсон хүн. Ах нь бусармаг зүйлд оролцдоггүй. Тийм ч учраас хувь хүнийхээ үүднээс бүх зүйл хууль ёсных байсан гэдгийг хэлнэ. 

-Та дээр бусармаг үйл ажиллагаа гээд дурдаад өнгөрсөн. Энэ талаар жаахан дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Өмнөх хүмүүс нь ямар журмаар холбооны ерөнхийлөгч, үүрэг гүйцэтгэгч болсныг ах нь сайн мэдэхгүй. Миний охин ес, арван настайгаасаа л тэшүүрийн спортоор хичээллэж тамирчин болсон. Гавьяат тамирчин Цэнд гэж өвгөн миний охиныг есөн настай байхад нь өвдгийг нь барьж үзээд дэлхийн хэмжээний тамирчин болох юм байна, багшдаа өгчихөөч гэж гуйсан. Тэр цагаас охин минь Цэнд багшийн удирдлага дор хичээллэж байгаад тэмцээн, уралдаанд амжилттай оролцож ирсэн. Миний хувьд зөвхөн тэмцээнийг нь үздэг хэмжээнд дэмждэг байлаа. Гэтэл өвөл Норвеги, Германд зохиогдсон цуврал тэмцээнд явах болсон чинь охиныг минь “Чи эрх ч авч чадахгүй байж яах гэж явсан юм бэ” гэж загнаад уйлуулсан сураг сонсогдсон. Тухайн үед охин маань надад юу ч хэлээгүй л дээ. Сүүлд л сургийг нь сонссон. Эргээд бодоод үзэхээр Монголын Тэшүүрийн холбоо Сумъяаг тэмцээнд явах үгүйг нь шийддэг газар биш юм. Зөвхөн бэлтгэл сургуулилтыг нь хангаад, тэмцээнд явах зардлыг нь олж өгч тусалдаг байх ёстой. 

-Яагаад та ингэж хэлэх болов. Цаанаа ямар нэгэн учир шалтгаантай байх, тийм үү?
-Өнгөрсөн оны гуравдугаар сард Канадын Калгарид болсон тэмцээнээс дээрх цуврал тэмцээнүүдэд орох эрхээ авсан. Өөрөөр хэлбэл, “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнүүдэд оролцох эрхээ авсан гэсэн үг шүү дээ. Гэтэл Голландад болсон олимпын эрхийн эхний тэмцээнд явсан охин минь утсаар ярихдаа “Ааваа би тэмцээнд оролцож чадахгүй юм шиг байна. Миний мэдүүлгийг явуулаагүй байна” гэсэн. Харамсалтай нь, тэр тэмцээнд нь манай улсаас зуун тамирчин явсан юм биш. Ердөө эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчин явсан. Зоригтбаатарын мэдүүлгийг явуулсан хэрнээ охиныг маань орхисонд гайхсан. Тэгээд Олимпын хорооноос эхлээд олон газраар явж, үүссэн асуудлыг танилцуулсны төлөө холбооны Нармандах, Болормаа хоёр утсаар баахан доромжилж загнасан. 

-Тэгээд яаж тэр тэмцээнд оролцуулж чадсан юм бэ. Эндээс мэдүүлгийг нь хэрхэн явуулав?
-Аз болоход авч явсан багшийнх нь таньдаг орос хүн тэр тэмцээний Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан юм билээ. Тэгээд дараагийн тэмцээн дээр хүүхдийнхээ мэдүүлгийг заавал авчраарай гээд Канадын мэдүүлгийг нь интернэтээс татаж оролцуулсан байдаг. Тэр тэмцээнээс Германд болсон тэмцээнийхээ эрхийг авсан шүү дээ. Германд болсон тэмцээн нь арваннэгдүгээр сарын 28-нд болж охин маань олимпод оролцох эрх авсан. Нэг харамсалтай зүйл нь “Дэлхийн цом”-ын тэмцээнд явах бэлтгэлээ хангая гэтэл манайд мөс байгаагүй. Гадаад руу явж хийе гэхээр мөнгө байхгүй, зовлон нүүрлэсэн. Тийм учраас ээж нь цалингийн зээл авч байж хувиараа Солонгост есөн хоног бэлтгэлийг нь хангуулсан. Дараа нь олимпод оролцох бэлтгэлээ хангах гэтэл тэшүүр, өмсгөл, мөс байгаагүй. Энд чинь гүйж хуурай бэлтгэл л хийдэг юм шүү дээ. Багш нь уйгагүй хөөцөлдсөний эцэст Хятадад 20 хоног бэлтгэл хийж чадсан. Тэр зардал мөнгө нь хаанаас ч гарсан юм бүү мэд. 

-Хятадаас ирэнгүүтээ олимпыг зорьсон байх аа?
-Ирснийхээ маргааш нь олимпод явсан. Явах болсон чинь тэшүүр байдаггүй. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард Норвегид болсон тэмцээний үеэр хөлөнд нь тааруулж оймсны хэвээр хийдэг ботинк захиалж өгсөн байсан юм. Мөн л өөрсдөө өр тавьж байж захиалсан. Харин Олимпын хороо, Тэшүүрийн холбоо уланд нь суурилуулдаг төмрийг нь авч өгсөн. Өмсгөл ч үгүй байсан болохоор өмнө нь уралдаж байсан хүүхдээс хоёр комбинзоныг нь гуйж аваад явсан. Очсон хойно нь бичигтэй байж болохгүй гэхээр нь дээр нь өнгө дагуу наалт наасан. Ингэж л олимпод оролцож, аварга болж ирсэн юм шүү дээ. Тийм учраас холбооны үйл ажиллагааг бусармаг гээд шүүмжлээд байгаа хэрэг. 

-Тухайн үед Залуучуудын өвлийн олимпын аваргатай боллоо гээд хүн болгон дор бүрнээ баярласан. Гэвч ирэхэд нь Тэшүүрийн холбоо тосч аваагүйд олон хүн гайхсан. Холбооны энэ үйлдэл аваргад маань хүнд цохилт болсон байх даа?
-Миний харьяалагддаг олон нийтийн байгууллагаас надад баяр хүргэж, охиныг чинь тосч авъя гэсэн юм. Тэгэхээр нь ах нь баярлаад хүмүүст хэлчихсэн. Үүнийг Тэшүүрийн холбооныхон сонсоод тэр хүмүүс рүү утасдаад БСШУЯ, ЭМСЯ, “Алдар” нийгэмлэг, Олимпын хороо, Тэшүүрийн холбоо гээд таван байгууллага өргөн хүрээтэй арга хэмжээ болгож тосч авахаар болсон. Та нар илүүц гээд болиулчихсан байсан. Ах нь Дархан-Уул аймагт амьдардаг. Охиноо ирэх өдрийн урд орой нь хотод ирээд нөгөө байгууллага руугаа утасдсан чинь Тэшүүрийн холбооноос яриад биднийг болиулсан гэсэн. Тэгэхээр дахин ярьж, гуйсаар тосуулсан. Тэр үед дээрх таван байгууллагаас хүмүүс очоогүй гэдгийг сэтгүүлчид та нар мэдэж байгаа байх. Холбооны багш нар удирдлагуудаас яагаад тосоогүй талаар асуухад “Бид VIP заалаар орох гээд чадаагүй. Оруулаагүй” гэсэн байна билээ. Үнэндээ охин минь VIP биш энгийн заалнаас гарч ирсэн шүү дээ. 

-Энэ мэт үйлдэл нь таныг холбооны хуралд суулгажээ дээ?
-Миний охин тэшүүрчин байгаагүй бол олон нийтийн энэ байгууллага дотор юу болох нь надад хамаагүй. Яах ч арга байхгүй охин минь энэ холбоонд харьяалагдаж тэмцээнд оролцоод амжилт гаргаж байгаа болохоор л оролцохоос өөр арга алга. Охины маань өнөөдөр гаргасан амжилт холбоонд өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн бодлогын үр дүн, тэтгэвэртээ гарсан хэнхэг өвгөчүүл гэж ярьдаг буурлууд гэгдсэн Цэнд, Энхбаяр багшийн ач гавьяа юм шүү. Ингэж хэлэх болсон минь учиртай. Удирдах зөвлөлд ажиллаж байсан зарим хүн Тэшүүрийн холбоог бид авснаас хойш удирдлага зохион байгуулалт, менежментийг нь зөв болгож чадсан болохоор олимпын аваргатай болсон гэсэн сураг байна. Тийм биш юм шүү. Бүх зүйлд нь чагт тавьж байсан хэрнээ гаргасан амжилтыг нь өөрсдийнх мэтээр ойлгоод байгаад гайхаж байна. 

-Олимпод явахад гарга­сан зардал болох 46 сая төгрөгийг танаас нэхсэн гэж сонссон. Энэ ямар учиртай юм бэ. Үнэхээр танаас нэхэмжилсэн хэрэг үү?
-Тэгсэн. Тосч авах гэж байсан байгууллагын хамт олныг маань болиулсан гэхээр нь тэдэнтэй ах нь очиж уулзсан юм. Тэр хүмүүс холбооны Болормаа руу залгаад утсаа спикер дээр нь тавиад “Та нар эцэг, эхтэй нь холбогдож байгаа юу” гэж асуухад “Өдөрт олон удаа холбогдож байгаа” гэдэг юм байна. Худлаа яриад байсан болохоор нь ах нь “Холбоо бариагүй шүү дээ. Худлаа ярихаа боль” гэсэн. Гэтэл “Юу гэж солиороод байгаа юм бэ. Тэгж ярих юм бол танай хүүхдийг бид олимпод оролцуулахын тулд 42 сая төгрөг зарсан. Энэ мөнгийг төлөөрэй. Чамаас нэхэмжилнэ. Төлөх чадвар байгаа юу” гэсэн. Ийм хүмүүс олон нийтийн байгууллагад ажиллах ёсгүй гэхээс өөр хэлэх үг алга. Тиймээс л бусармаг гээд байгаа хэрэг. 

-Холбооныхон сүүлд нь дуудаж үдийн зоог барьсан санагдана?
-Тухайн үед ганц нэг байгууллага хүлээж авч баяр хүргэж байсан. Холбооныхон болохоор хүлээж авсан нэр зүүе гэж бодоод гадаадад болсон тэмцээнд оролцож медаль авч байсан ахмад тамирчидтай хамт үдийн зоог барьсан. Хүн ирээч гэсэн болохоор нь очсон. Ор гэхэд шагайв, ид гэхэд долоов гэдэг шиг л юм болсон. 

-Өөрөөр шагнаж урамшуулсан зүйл бий юу?
-Байхгүй. Харин Олимпын хорооныхон төр засгийн шагналд тодорхойлсон юм билээ. Харамсалтай нь, бид олимпын аварга төрүүлсэн гавьяатай учир гавьяат болох ёстой гээд Болормаа нэрээ дэвшүүлээд явж байна гэх сураг гарсан. Ний нуугүй хэлэхэд миний охин олон удаа хөл, хамар, хацраа хөлдөөж байж энэ амжилтад хүрсэн шүү дээ. Өвлийн спорт их хэцүү. Тэшүүрийн спорт 50, 60-аад жил манай улсад хөгжиж байгаа ч зөвхөн Ази тивээс нэг мөнгө, хүрэл медаль авсан байдаг юм билээ. Гэтэл бүх салхийг нь хагалаад Залуучуудын олимпоос алтан медаль аваад ирчихсэн байхад төр засаг юу хүлээгээд байгааг ойлгохгүй юм. Харин төрсөн Дархан-Уул аймаг нь хүндэт иргэнээ болгосон. 

-Болсон үйл явдалд та эцэг хүнийхээ хувьд ингэж ихээр эмзэглэж байхад Сумъяад хэцүү байгаа нь тодорхой. Ер нь энэ талаар танд ямар нэгэн зүйл ярих юм уу?
-Охин маань их хүнд цохилтод орсон нь мэдээж. Гэхдээ миний охин ямар нэгэн зүйлийг ил гаргаж хэлдэггүй. Даруухан хүний туйл байгаа юм. Би охиндоо өөрийнхөө төлөө өөрөө л зүтгэ гэж захидаг. Аав нь бололцоо муутай учир гадаадад амьдруулаад, бэлтгэл хийлгээд байж чадахгүй гэдэг. Тиймээс охин маань өөрөө л хичээж бүх зүйлийг болгож явна. 

-Одоо Сумъяагийн маань өмнө ямар тэмцээн бай­­гаа вэ. Оролцохоор тө­лөвлөсөн тэмцээн бий юу. Бэлтгэлээ базааж байгаа юу?
-Гүйхээс өөр бэлтгэл хийж чадахгүй байна. Уг нь, өнгөрсөн гуравдугаар сард “Дэлхийн цом”-ын тэмцээнд явах эрхийн төлөө Канадад уралдах гэсэн боловч виз нь олдоогүй. Уг нь, дасгалжуулагч Энхбаяр нэгдүгээр сарын эхээр урилга захиалах хэрэгтэй байна гэж хэлсэн юм билээ. Гэтэл янз бүрийн шалтаг тоочиж байгаад гуравдугаар сар хүргэчихээд урилга захиалахдаа Энхбаяр дасгалжуулагчийн паспортных нь дугаарыг бичилгүй явуулсан байсан. Ийм урилгаар виз олгохгүйг холбооныхон сайн мэдэж байгаа шүү дээ. Дотоодын өрсөлдөгч нь дарагдчихна гээд виз олгоогүй юм болов уу гэж бодож байна. Нармандахын охин Сумъяагийн өрсөлдөгч болохоор зориудаар визний урилга авч өгөхгүй саатуулсан гэж холбогдох хүмүүс нь тайлбарласан.

-Ер нь, гарч буй зардлын дийлэнхийг нь та бүхэн хувиасаа гаргадаг юм байна гэж ойлголоо?
-Тийм. Тэшүүрийн холбоо, Олимпын хорооноос энэ өвөл олимпод оролцоход нь тэшүүрийн төмөр л өгсөн. Бусад техник, тоног төхөөрөмжийг нь бид өөрсдөө л чадан ядан цуглуулж өгдөг. 

-Холбооны удирдлагуу­дын хоорондын зөрчлийн золиос нь тамирчид болд­гийн нэг жишээ л энэ байх?
-Энэ бол хамгийн том жишээ болоод байна. Энгийн бидэнд удирдлага нь хэн байх нь хамаагүй шүү дээ. Тухайн тамирчин нь бүх боломж, бололцоогоор хангагдаж амжилт гаргаж байх. Ийм боломжоор хангаж өгөхгүй болохоор л эцэг, эх болсон бид чинь өөрийн эрхгүй татагдаж орж байна.  
Эх сурвалж: www.assa.mn  http://www.assa.mn/content/37894.shtml?a=sport

2016.05.12

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд гүтгэх ажилдаа өмнөговьчуудыг татан оролцуулж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“ЛАЕННЕК хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд” сэдэвт сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.22

Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.09.21

“ДЦС-4“-д гарсан ослын шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БСШУСЯ-ны 30 байгууллагын даргыг хууль зөрчиж томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Майкл Жордан хар салхинд өртөн хохирсон хүмүүст 2 сая ам.доллар хандивлажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн ИТХ-ын хууль бус шийдвэрийг баталж, баяр наадмыг бужигнаан болголоо

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэл эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.05

Дуучин Т.Дэлгэрмөрөн "монголын анхны генерал ИСМҮС болов"

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

“МОНГОЛ ГАЗАР”-ынхан хууль зөрчөөгүй гэв

...

Дэлгэрэнгүй » 2015.09.23

З.Энхболд Архангай аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "хариуцлагатай сонголт хий" гэсэн мессеж юу өгүүлэв

...

Дэлгэрэнгүй » 2016.01.06

“Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо-2018” форум Орхон аймагт эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Бяцхан миссүүд дэлхийн тэмцээнийг зорьжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.17

“Монголчуудын хүрсэн амжилтыг бид дүгнээд Монгол оронд итгэж байна гэдгийг тэмдэглэн хэлье“

...

Дэлгэрэнгүй » 2015.10.16