МАХН засгаас арчигдах уу

 

        Засгийн нэг бүрэлдэхүүн болох “Шударга ёс” эвслээс Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар гарч Монгол Ардын намд, Г.Уянга, Л.Цог нар Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд, Н.Батцэрэг, М.Сономпил нар  УИХ дахь Ардчилсан намын бүлэгт элссэнээр тус бүлэг О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар гэсэн дөрвөн хүнтэй үлдсэнээр бүлгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжгүй болсон билээ.

 

Засаг барилцаж буй нэг субьект нь  бүлэггүй болсон нь Засгийн газар цаашид тогтвортой ажиллаж чадах уу гэсэн асуултыг үлдээж буй бөгөөд үүнд  ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын өгсөн товчхон хариулт нь  “Шударга ёс бүлэг задарсан ч эвсэл задраагүй” гэх тайлбар байлаа.

 

“Шударга ёс” бүлгээр дамжуулан хувийн улс төр хийж, хууль тогтоох төрийн дээд байгууллагад нөлөөлөх гэсэн Н.Энхбаярын хүсэл ийнхүү хязгаарлагдахтай зэрэгцээд, түүний намыг гудамжинд “хөөж” гаргах тухай яриа улс төрийн хүрээнээс дэгдэх болсныг хов жив төдийгөөр өнгөцхөн дүгнэж боломгүй.

 

Санаатай болон санамсаргүйгээр цацаж байгаа “бор шувуу”-нд итгэхэд хэцүү ч хэрэв Ардчилсан нам засгаас МАХН-ыг хөөлөө гэхэд алдах юм үгүй. АН-ын 35 кноп дээр МҮАН-ын хоёр, ИЗНН-ын хоёрыг нэмбэл УИХ-д ердийн олонх болно гэсэн үг. Нөгөө талаар  үлдэж байгаа 45 хоногт Ч.Сайханбилэгийн засгийг огцруулах асуудлыг хөндөж, саналаа алдахыг МАН хүсэхгүй нь лав. Харин бүлгийн дарга болоод тав хоногийн дараа бүлэггүй хоцорсон О.Баасанхүүд ийм  нэг гомдол байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хожих юмгүй, нэмэгдэхүүний байрлалыг өөрчиллөө гэхэд нийлбэр дүн нь ижилхэн гарах асуудалд улс төр хийх нь утгагүй гэдгийг МАН ч, МАХН ч мэдэж байгаа биз. Харин Ардчилсан намын хувьд дангаараа засаг барьж сонгуульд оролцлоо гэхэд үүнийг бас л буруутгах аргагүй тактик. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдаар Ц.Лхагвасүрэнг томилох асуудлыг ярилцсан бөгөөд Засгийн газрын саналыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон.

 

Өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан он цагаас эхэлж тоолбол Ч.Сайханбилэгийн танхим  зургаан сар “онгорхой шүдтэй”, Ц.Оюунбаатар гурван давхар дээлтэй халууцаж яваа юм.

 

МАХН-ын зүгээс “Засгаас сайн дураараа гарахгүй, харин хөөж болно. Хөөсөн үед чинь хоргодоод байхгүй” хэмээн гэдийж буй ч үнэндээ бүлгээр дамжуулан хийдэг тэдний “шантааж” үгүй болсон гэдгийг мэдэрч байгаа байх. Ямар ч байсан намын даргадаа “үйлчлэх” тогтоолын төслийг Ц.Оюунбаатар Ц.Нямдоржийн хэлсэнчлэн халааснаас гаргаж, дэмжүүлэх боломжгүй болсон юм. Хэрэв МАХН хазгай л гишгэвэл сайдууд нь Ардчилсан намын гэрээс хөөгдөх дээрээ тулж магадгүй юм. Өмнө нь 26 кноптой МАН-ын зургаан гишүүнийг Ардчилсан намынхан урьж оруулчихаад хөөгөөд гаргачихсан гашуун сургамж байна. Тэгвэл УИХ-д дөрөвхөн кноптой үлдсэн МАХН-ын  гурван сайдыг хөөхөд Ардчилсан нам төвөгтэй биш. Гэхдээ МАХН-ын сайдуудыг хөөхөөр болсон гэдэг яриа бол Ардын нам болон Ардчилсан намын зарим гишүүдийн зүгээс шидэж байгаа албажаагүй яриа гэдгийг онцлох нь зөв болов уу. 

 

О.Заяа


2016.05.10

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ОЛИМПИЙН ХОРООГ ОФФШОРЧИН “ТОЛГОЙЛОХ” УУ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.16

“Талх чихэр” компани Шороон гахай жилийг угтаж хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэгт ажилдаа орлоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Л.Оюун-Эрдэнэ: Таны өрөөнд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргасан бол М.Энхболд дарга танаас уучлалт хүсч байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Хаянхярваа нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурав

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Сэтгүүлч Д.Майцэцэгт гомдсон УИХ-ын гишүүн Д.Муратын хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Элчин сайдын яамны ажилчидтай хариуцлага тооцно гэдгээ Солонгосын талаас мэдэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Монголын хөлбөмбөгчид дэлхийн тавцанд гарахад дахин нэг шат ахилаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.13

Түүх, соёлын хосгүй үнэт зүйлсийг хууль бусаар хил гаргадаг эгч дүүс баригджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.27

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

П.Лхамдэгд илүүрхсээр түрүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.04

Д.Дагвадорж-г Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны“Алтан од”одонгоор шагналаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

Монгол Туургатны мисс, шатрын аварга ирэх сард тодорно

...

Дэлгэрэнгүй » 2016.02.29

Бог малын халдварт мялзан өвчний тархалтыг яаралтай таслан зогсооно

...

Дэлгэрэнгүй » 2017.01.12

Н.Энхболд, Р.Амаржаргал, Л.Болд нар Оросын сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.17

Д.Хүдэрбулга Риогийн олимп зорих эрхээ авлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.08

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20