Эрх баригчид С.Ганбаатарыг боловсролоор нь “барьцаалсан уу”

1462834140573113dc43805

Энэ хаврын улс төр бантантайгаа хутгалдаж гүйцлээ. Эрх баригчид энэ сонгуульд дахин сонгогдохын тулд өөрсдөдөө дэндүү ашигтай сонгуулийн хуулийг өнгөрсөн оны “босго” дээр баталснаар энэ бүх зүйлийн эхлэл тавигдсан. Нөгөө талаас нь бодоод үзэхэд анхнаасаа л энэхүү гаргалгааг тэд хийчихсэн байсан гэсэн үг юм.

Тэгвэл яг одоо жижиг намууд болон “асуудалтай” нэр дэвшигчид, бие даагчид үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна. Хэн хаана, тэднийг дуудна тэнд нь шууд очоод л шургалахад бэлэн гүйцгээж байна. Мөн Цэцийн шийдвэртэй холбоотойгоор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор намууд хүмүүсээ энэ удаагийн сонгуульд 76 тойрогт нэр дэвшүүлж өрсөлдүүлэхээр болоод байна. Тийм ч учраас аль сонгуульд ялах боломжтой бие хүнийг намууд бараг л “булаацалдаж” байх юм. Эхний ээлжинд одоогоор  Н.Батцэрэг, М.Сономпил нар АН-ыг “түшлээ”.  Өчигдөр тэд шинэхэн намын бүлгийнхээ хуралд сууж харагдсанТэд ч яахав угийн л нааш цаашаа болж ирсэн хүмүүс.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлээд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын асуудал яалтгүй олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. ХҮН хэмээн нэг хэсэгтээ л бужигнуулсан С.Ганбаатарыг АН-д орж, улмаар АН-аас Дарханд нэр дэвших нь гэх яриа нэлээд хэдэн хэвлэлээр цацагдлаа. Тийм ч байх талтай. Учир нь энэ удаагийн сонгуульд Дарханаас АН-ыг төлөөлөөд дорвитой оролцох хүн байхгүйТиймээс АН-ынхан Дарханаас нэг ч гэсэн суудал авахаар хичээж байгаагийн илрэл нь С.Ганбаатар юмМАН-аас Дарханд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Б.Жавхлан нар өрсөлдөхөөр төлөвлөөд байгаа. Мэдээж тэдэнтэй үзэж ялалт байгуулах магадлалтай хүн нь С.Ганбаатар юм.

 Өчигдөр тэрбээр мэдээлэл хийж ” “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг Ардчилсан намд орж байгаа талаар багагүй мэдээллээ. МАНАН-д орсон дорвол үхсэн нь дээр. МАН, АН-ынханд С.Ганбаатар биш, түүнд итгэж буй хүмүүсийн итгэл хэрэгтэй байж болно. МАН, АН-ын шударга олон дэмжигч намайг хайрладаг. Гэхдээ би МАН, АН-д элсэхгүй″ гэлээ. Мөн “Ийм мэдэгдэл хийсний төлөө тэд намайг гэмт хэрэгт холбогдуулна, сонгуульд оролцуулахгүй байх бүх арга хэмжээг авах байх” гэж хэлсэн нь олны анхаарлыг татлаа.

Тэгвэл үүнтэй нь холбогдуулан улс төрийн хүрээнийхэн зарим дүгнэлтийг хийж байна. Тэдний мэдээлж буйгаар АН-ынхан С.Ганбаатарыг намдаа ор хэмээн шантаажилсан бололтой. Тиймээс С.Ганбаатар өчигдөр мэдэгдэл хийж, улмаар сонгуульд оруулахгүй байж магадгүй гэдгийг хэлсэн гэнэ. Түүнийг нэр дэвшүүлэхгүй байх шалтгаан нь мэдээж боловсролоо худлаа мэдээлсэнтэй нь холбоотой аж. Тэрбээр, бакалаврын зэрэг хамгаалаагүй байж, магистарт суралцаж төгссөн. Мөн Хаан банкинд дадлага хийж байсан гээд бүх зүйл нь худлаа болж олныг цочирдуулсан. Энэ удаагийн сонгуулийн хуульд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн бол оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Тиймээс эрх баригчид хэрвээ хүсэх л юм бол С.Ганбаатарыг хүссэн цагтаа улс төрөөс гаргаж дөнгөх юм.

Нөхцөл байдал хэцүүдэж дээрх шахаанаас шалтгаалж С.Ганбаатарыг АН-руу орох нь гэж таамаглаж байсан ч тэрбээр өөрөө орохгүй МАХН-д орж магадгүй гэдгээ хэлэв. Ийнхүү хүнд байдалд орсон С.Ганбаатар гишүүн “зовлон” нэгтэй Н.Энхбаярынхаа хаяаг түшихээр шийдсэн бололтой. Н.Энхбаяр ч мөн адил сонгуульд оролцох эсэх нь тодорхойгүй яваа.

Ч.Ган

Zaluu.com

2016.05.10

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

15 раунд нэвтрүүлэг – Б.Жаргалсайхан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Л.Чинбат Цензургүй багийг таван сая төгрөгөөр урамшууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

“Аалзны тор-7” буюу “Эх аалзууд” баяртай”

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

Сурагчдын цүнхний жин ямар байх ёстой вэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.08.28

Байрны урьдчилгааг 10 хувь болгож, төр баталгаа гаргана

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Шодоргос

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Шатрын улсын аваргын хагас шигшээ эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.14

Нуруугаа амраах дасгал

...

Дэлгэрэнгүй » 2016.01.31

Мал хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.21

БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи хүрэлцэн ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.23