Даатгал дарамт болж байна уу

13149950_476698269191790_1300488747_n

-Даатгуулагчдын итгэл яагаад алдарч байна-


      Эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар эрүүл мэндийн чанартай үйлчилгээг баталгаатай авах учиртай. Гэтэл манай даатгал ард иргэдэд маань нэмэр болж байна уу, дарамт болж байна уу. Иргэдийн хүлээлтэд нийцэж байна уу. Тэгэхээр эрүүл мэндийн даатгал, даатгалын сангийн тогтолцоонд анхаарах цаг нь болжээ. Энэ нь хүний эрүүл мэндээс салгаж ойлгошгүй зүйл учраас тэр. Эрүүл мэндийн даатгалын сан нь Засгийн газрын үйл ажиллагаанд шууд зарцуулагдах татварын орлого бус харин даатгуулагчийн эрүүл мэндээс шалтгаалах эрсдлийг бууруулах зорилготой хамтын мөнгөн хөрөнгө гэдгийг юуны өмнө ойлгох учиртай. Харин нийгмийн зарим хэсэг нь энэ санд хуримтлуулдаг мөнгийг татварын дарамт мэтээр үзэх нь шууд утгаараа Төрөөс явуулж байгаа тодорхой бодлого үгүйд байгаа юм. Нөгөө талаар эдийн засгийн дорой байдал ч нөлөөлж буй. Мөнхүү Эрүүл мэндийн даатгалд мөнгө төлснийнхөө үр шимийг төдийлөн үзэж чаддаггүйгээс ч ийм хандлага үүссэн гэхэд болно. Сар бүр эрүүл мэндийн даатгалд мөнгө төлдөг ч ихэнх эрүүл мэндийн үйлчилгээг өөрөөсөө мөнгө гарган авдаг учраас ард түмэн ч даатгалд итгэх итгэлгүй болжээ гэсэн дүгнэлтэд өөрийн эрхгүй хэн хүнгүй хүрч байна. Тэр тусмаа сайн дурын даатгуулагчдын тоо эрс цөөрсөн тухай статистик баримт ч бий. Уг нь бид  эрүүл мэндийн даатгалын тогтолцооны хоёрдугаар ангиллын даатгуулагчид болох малчид, ажилгүйчүүд болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагсад нийт 324,500 иргэний Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2011 онд төрөөс хариуцаж даатгуулснаар хүн амаа бүрэн хамруулж чадсан боловч сүүлийн гурван жилд энэ үзүүлэлт арваад хувиар буурсан нь төрийн тогтворгүй байдал, эрүүл мэндийн салбарын эзэнгүйдэл,  хүн бүрт нөлөөлж буй эдийн засгийн хямрал, мөн үйлчлүүлэгчид тусламж, үйлчилгээнд сэтгэл дундуур байгаагийн илрэл гэж үзэхэд хүргэж байна. Хүмүүсийн хувиасаа төлж буй төлбөр өндөр, улсын эмнэлгүүдийн үйлчилгээ үр ашиг муутай байгаа нь эрүүл мэндийн даатгалд сайн дураар хамрагдах эрмэлзлэлийг бууруулж, улмаар эрүүл мэндийн зохих тусламж, үйлчилгээ хүртэхэд нь саад учруулж байна. Эрүүл мэндийн санхүүжилтийн стратегийн баримт бичигт хувь хүний шууд төлөх төлбөрийг эрүүл мэндийн салбарын нийт зардлын 25 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан боловч ДЭМБ-ын статистикийн мэдээгээр энэ үзүүлэлт нь 2008 оноос хойш 26.6 хувиас өсч, 2014 онд 44.0 хувьд хүрсэн учраас ард иргэдийг улам бүр эдийн засгийн дарамтанд оруулж байна. Ялангуяа, хөдөө орон нутагт амьдарч буй хүмүүст эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ авахад Улаанбаатарынхнаас илүү хүндрэл бэрхшээлтэй хэвээр байна. Эрүүл мэндийн даатгалын худалдан авч буй тусламж, үйлчилгээний багц нь даатгуулагчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн тусламж, үйлчилгээг бүрэн хамардаггүй учраас багцад ороогүй тусламж, үйлчилгээний зардлыг иргэд хувиасаа төлж, иргэдийн карманаас гарах мөнгө жилээс жилд ихсэж, төлбөрийн дарамтанд улам орж байна. Иймд, тусламж, үйлчилгээний багцыг тодорхойлохдоо даатгуулагчийн шууд төлөх зардлын хэмжээг цаашид нарийвчлан  тооцож хийж байх. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчилж нэг худалдан авагчийн тогтолцоо руу шилжүүлж, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хуримтлалыг даатгуулагчдад чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах, үйлчилгээний чанарт хяналт тавихад зориулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Эрүүл мэндийн салбарт зориулагдах зардлыг дор хаяж ДНБ-ний зургаан хувьд хүргэж байж сая үр дүнгээ бага сага өгдөг. Ерөөсөө эрүүл ард түмэн илүү ихийг бүтээж, илүү сэтгэж улс орноо хөгжихөд гол үүрэг гүйцэтгэдэг. Монгол хүн хамгийн үнэт зүйл, Монгол хүн хамгийн гол баялаг бүтээгч гэж ярих болсон боловч ам, ажил хоёр зөрсөөр байна. Эрүүл мэндийн болон бусад суурь үйлчилгээний хүртээмж хангалтгүй, байгалийн гамшиг, хөдөлмөр эрхлэх боломжийн хомсдол, бүс нутгийн хөгжлийн тэнцвэргүй байдал, боловсрол ба хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хоорондын үл зохицол зэрэг нь ядуурлын шалтгаан болж, хүний эрүүл мэндийн үзүүлэлтийг бууруулж байна. 2010-2012 оны хооронд ядуурлын хамралтын хүрээ 38.7 хувиас 27.4 хувь, хөдөө орон нутагт 49.0 хувиас 35.5 хувь болж буурч байж. Энэ бол Төр тодорхой бодлоготой явж байсны илрэл мөн. Харин өнөөдөр энэ бүгд алдагдаж, эрүүл мэндийн даатгалын асуудал шийдлээ олохгүй явсаар өнөөг хүрлээ. Эдийн засгийн ядуу буурай байдал нь үүнд шууд нөлөөтэй ч дэлхийн улс орнууд эдийн засгийн ямар ч таагүй нөхцөл байдалд эрүүл мэндийн салбарынхаа бодлогыг тогтвортой авч явдгийг бас дурдах учиртай. Манай орны хувьд энэ нь амин чухал зүйл юм.

-Насаараа даатгал төлдөг ч мөнгөөр үйлчлүүлсэн хэвээрээ-

      Даатгуулагчид шимтгэл төлдөг ч төрөл бүрийн оношлогоо, үйлчилгээ хийлгэх, эмнэлгийн багаж төхөөрөмж ашигласны төлөө, бүүр сүүлдээ эмээ ч гэрээсээ зөөх болж байгаа нь тэдний эрүүл мэндийн даатгалд итгэх итгэлийг бууруулжээ гэдэг нь олны ам, олон судалгаанаас харагдаж байна. Мөн нийгмийн халамжийн зардал буурсантай ч холбоотой. Энд нэгэн жишээ татахад 2011-2012 онд, эдийн засгийн байдал таатай байх үед нийгмийн хамгааллын тогтолцооны зардал Хүний хөгжил сангаас олгосон бэлэн мөнгөнөөс болж огцом нэмэгдсэн юм. Харин Хүний хөгжил санд энэхүү өргөн цар хүрээ бүхий хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хангалттай нөөц бүрдээгүйн улмаас 2013 оноос эхлэн энэ бэлэн мөнгөн тэтгэмжийн ихэнхийг,  ялангуяа иргэн бүрт бэлэн мөнгө олгож байсныг зогсоосон билээ. Үүний үр дүнд нийгмийн хамгааллын зардлын ДНБ-д эзлэх хувь 8.6 хувь байсан бол 2014 онд 3.8 хувь болж буурсан байна. Энэ хувь хэмжээ 2020 он гэхэд ДНБ-ний 3.0 хувь хүртэл буурахаар байна гэж судлаачид үзэж байна. Хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаагүй байхад эрүүл мэндийн даатгалын сан нь ихээхэн эерэг үлдэгдэлтэй байсныг бид баримтаас харж болно. Тодотговол 2012 онд Эрүүл мэндийн даатгалын сангийн жилийн орлогын 95.3 хувьтай тэнцүү үлдэгдэл гарчээ. Зүй ёс нь энэ мөнгө ард иргэдийнхээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, салбарын хөгжилд дор хаяж зориулагдах ёстой шүү дээ. Гэтэл тэгж чадахгүй, тэгэх боломж нь байхгүй, эрх зүйн зохицуулалт нь гажууд байна. Тиймээс эрүүл мэндийн даатгалыг тусад нь гаргах шаардалагатайг дахин дурьдая. ДЭМБ-ын 2013 оны үнэлгээгээр эрүүл мэндийн нэг хүнд ногдох зардал нь Монгол Улсын хувьд 244 ам.доллар байна. Харьцуулахад 140 сая гаруй хүн амтай ОХУ 957 ам.доллар, нэг тэрбүм 350 сая гаруй хүн амтай БНХАУ 367 ам.доллар, 17 сая гаруй хүн амтай Казахстан 580 ам.доллар, 50 сая гаруй хүн амтай БНСУ 1880 ам.доллар, 127 сая гаруй хүн амтай Япон 3966 ам.доллар байгаагаас үзвэл Төр нь баян байх ёстойг шаардаж байна. Төр улс нь баян байхын гол утга учир нь хүн ард нь эрүүл байж, тэд нийгмийнхээ сайн сайхны төлөө ажиллаж хөдөлмөрлөж чаддаг байхыг хэлж байгааг ахин дуулгах нь зөв хэрэг. Тиймдээ ч дэлхийн өндөр хөгжилтэй орнууд энэ тал дээр ихээхэн анхаарч, нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардалаа нэмэгдүүлсээр байгааг бид анзаарч байна. Хүнийхээ эрүүл мэндэд ногдох зрдлаа нэмэгдүүлж, эрүүл мэндийн салбараа тэргүүлэх чиглэл болгож чадсан улс орнууд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч чадаж байна. Уг нь цөөн хүн амтай, байгалийн баялагтай орон ард түмнээ өрөнд оруулж зээлээр авлигачдийг тэжээж мөнгө тараахын оронд Төр нь иргэн бүрээ эрүүл мэндийн даатгалд хамруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ихэнхи хувийг нь даах ёстой, бололцоотой гэж хатуу итгэдэг хүн. Бид эрүүл мэндийн даатгалынхаа тогтолцоонд томоохон шинэчлэл хийх цаг нь болжээ. Үүнийг бүхий л системээр нь өөрчилж чадвал хүн ардаа эрүүл байлгаад зогсохгүй улс орны өнгө төрх, хөгжилд ч томоохон өөрчлөлт авчирна гэдгийг баттай хэлэх байна.

Ж.Цолмон, Анагаах ухааны доктор         

 

2016.05.09

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

НӨАТ-ын ээлжит сугалаагаар 8 мянга 551 азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

”Universe Best Songs 2017” 10 дахь удаагийн наадам 2 сарын 17 ны өдрөөс эхлэн үзэгч танд хүрнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.12.19

Пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг шинээр зургаан дүүрэгт нэвтрүүлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.02

Сар шинийн зан заншил

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

Хууль өшиглөж шоудагчид

...

Дэлгэрэнгүй » 2016.04.15

Бог малын халдварт мялзан өвчний тархалтыг яаралтай таслан зогсооно

...

Дэлгэрэнгүй » 2017.01.12

Хуульчдын холбоо эрх зүйн чадамжтай юу?

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Тэрбум долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурав

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Жил бүхэн шинэчилдэг явган хүний зам

...

Дэлгэрэнгүй » 2015.07.06