АН-ын гишүүд над дээр ирээд "О.Баасанхүү гишүүн ээ, чи АН-д орж сайд болооч" гэж гуйсан

"Эксперт ярьж байна" ярилцлагын булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн О.Баасанхүүг урьж ярилцлаа.

-Эвсэл одоо ямар ч чадамжгүй болсон. Эрээвэр, хураавар нөхөд 225 мянган хүний санал руу нулимчихлаа-

-УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт Шударга ёс эвслийн бүлгийг цаашид үйл ажиллагаа явуулах чадамжгүй хэмээн зарлалаа. Үүнд Та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Шударга ёс бүлгийн даргын асуудал хоёр жилийн өмнөөс л нам дээр яригдаж байсан. Тухайн үед Ч.Улаан гишүүн би бүлгийн дарга болъё гэдгээ илэрхийлдэг байлаа. Ингээд өнгөрсөн сар шинийн үеэр Ч.Улаан гишүүнийг бүлгийн дарга болгоё гэсэн ч Д.Тэрбишдагвыг бүлгийн дарга болгох асуудал давхар яригдаж эхэлсэн. Энэ үед надад намаас УИХ-ын дэд дарга болох уу гэдэг санал тавьж байв. Миний хувьд энэ саналыг хүлээж аваагүй төдийгүй улс төрд олон жил явсан, цаашдаа Ерөнхийлөгч болохуйц зангарагтай, намд нөлөө бүхий хүмүүсээ УИХ-ын дэд дарга, бүлгийн дарга болговол яасан юм бэ гэдгээ илэрхийлсэн. Гэвч үүний дараа Ч.Улаан гишүүн надтай уулзаад "Чи бүлгийн дарга бол, би чамайг 100 хувь дэмжиж байгаа шүү" гэсэн.

Улмаар өмнөх долоо хоногийн баасан гарагт бүлгийн хурал болоход "М.Сономпил, Н.Батцэрэг нар бид АН-аас нэр дэвших гэж байгаа. АН биднийг орооч гэж гуйсан. Үүнээс болж бүлэг задарвал битгий гомдоорой. Бид УИХ-д нэр дэвшмээр байна.  АН-д Өвөрхангай, Дархан-Уул аймагт ямар ч мандат байхгүй юм шиг байна" гэж ярьсан. Бидний зүгээс за яахав, хэн ч гэсэн улс төр бодолгүй яахав, МАХН албан бус бүлэгтэй болно л биз дээ гэсэн байдалтай байсан. Харин тэр үед Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар бушуухан О.Баасанхүүг бүлгийн дарга болгооч ээ гэснээр асуудал шийдэгдсэн. Ингээд би ч бүлгийн дарга болсон.

Миний хувьд МАХН долоон гишүүнтэй учир албан бус бүлэгтэй байя. Хоёрдугаарт, Засгийн газар бас огцрох аюултай учраас хоёр сар хүрэхгүйн хугацаанд тогтвортой байлгаж байгаад сонгуулиа хийчихье. Мөн АСЕМ, олон улсын хэлэлцээр гээд олон зүйлийг давхар бодсон.

Гуравдугаарт, нэгэнт энэ хоёр маань санал тавьж байгаа юм чинь цаашид тууштай явахыг хүсэж байгаа юм байлгүй дээ гэдэг ойлголттой үлдсэн.  Тэгээд би "Ч.Улаан гишүүнээ, та хэрвээ бүлгээс гарах гэж байгаа бол надад урьдчилаад заавал хэлээрэй. Таныг хэрвээ ямар нэгэн шийдвэр гаргах тухайгаа надад дуулгавал хүндэтгэлтэй хандаж би ч бас шийдвэр гаргахад бэлэн байх болно. Гол нь та зангарагтай улстөрч учраас энэ асуудлыг яаран битгий шийдээрэй" гэж хэлсэн. Гэтэл "О.Баасанхүү чи бүлгийн дарга бол" гэж санал тавьсан хоёр хүн маань өнөөдөр ийм нөхцөл байдал үүсгэчихээд гараад явчихлаа.

Нөгөө талаар УИХ-ын тухай хууль гэж бий. Энд бүлгээс гарах гэж байгаа бол бүлгийн даргадаа бичиг өгөөд, бүлгийн дарга хариу шийдвэрээ УИХ-ын даргад хүргүүлж мэдээлэх ёстой. Гэтэл дээрх хоёр гишүүн бүлгийн дарга, УИХ-ын даргадаа давхар бичиг өгсөн байна. Үүнийг нь УИХ-ын дарга уншаад сууж байгаа нь  АН Засгийн газрыг огцруулах гэж зориуд ийм үйлдэл гаргалаа гэж хувьдаа харж байна.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд, АН-ын нэр бүхий гишүүд саяхан надтай уулзсан. Энэ удаад нэрийг нь хэлээд яахав. Тэд "О.Баасанхүү гишүүн ээ, чи АН-д орж сайд болооч ээ. Бид 39 болох гэсэн чин нэг хүн дутаад байна. МАХН чинь ирээдүйгүй. Тиймээс чи манай намд элсэж сайд бол" гэсэн. Би тэдэнд хариулахдаа, "Би сайд болохгүй. Би МАХН-ыг хаягүй. МАХН-ыг 225 мянган хүн сонгосон. Тэдний итгэлийг нулимж чадахгүй. Өнөөдөр төрд мөнгөтэй, эрх мэдэлтэй, авлигач, олигархиуд нь биш ядуучууд нь нэг талд гараад улс төрийг шинэчилье. Бид, би ч ядуу. Өнөөдөр бид ядуу байгаа ч гэсэн шударга ёс байгаа учир ялна. Тиймээс дахиж битгий хүн доромжил. Ийм санал тавьсандаа ич" гэж хэлээд явуулсан.

-Энэ долоо хоногт Засгийн  газрыг огцруулах асуудал хөндөгдөх тухай Та өнгөрсөн пүрэв гарагт жиргэсэн байсан?

- З.Энхболд автоматаар дэгийн хууль зөрчиж Шударга ёс бүлгийг задалсан. Үнэн хэрэгтээ  З.Энхболдын энэхүү шийдвэрийн ачаар Ч.Сайханбилэг, түүний Засгийн газар чадамжгүй болсон.

Уг нь би дөрөвдүгээр сарын 23-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй мэтгэлцье гэсэн.  Гэвч түүнийг олны өмнө гаргаж ирээд яах вэ гэж бодож, мэтгэлцэх асуудлаа цуцалсан. Учир нь нөхөр өөрөө тоглож яваад хамраа гэмтээчихсэн юм билээ. Гэхдээ нэг зүйл хэлэхэд, бидний тоглож нааддаг цаг мөн үү, биш үү. Улс орон чинь сүйрчих гээд, дампуурчих гээд, бүх ард түмэн цалин, тэтгэврийн зээлд орчихсон, залуучууд нь байрны зээл, бизнесменүүд нь банкны зээлтэй, өрөнд орчихоод байхад Ерөнхий сайд нь зугаа цэнгэл хөөж явдаг асуудал бол ойлгоход бэрх.

Ийм чадамжгүй, худалч Ерөнхий сайдтай байна гэдэг аймшигтай. Би хуульч хүн учир дандаа баримттай ярина. Өнөөдөр эмч нарыг шоронд оруулах хууль санаачилж их хурлаар оруулчихаад одоо эцэст нь салбарын яамыг нь сайдгүй байлгаж доромжилж байна гэдэг бол энэ Засгийн газар ерөөсөө эрүүл мэндийн салбарыг тэр чигт нь хаячихсан гэсэн үг шүү дээ.

АН-ынхан ч Ч.Сайханбилэгийг чадамжгүй байгааг ойлгож байгаа учир бушуухан сонгууль болохоос өмнө энэ хүнээс салъя гэж бодож байх шиг байна. Гэхдээ ямар нэгэн зүйлд шалтаг, шалтгаан гэж бий. Энэ удаад тэд биднээр шалтаг хийж Засгаа огцруулах гэж байх шиг байна. Тиймээс хуулийнхаа дагуу Ерөнхий сайд огцорвол Засгийн газар автоматоор унаж таарах болов уу. 

- Шударга ёс эвслийн бүлэг чадамжтай эсхүл чадамжгүй тухай яригдаж байна. Аль нь вэ?

-Эвсэл одоо ямар ч чадамжгүй болсон. Энд тэндээс орж ирсэн эрээвэр, хураавар нөхөд эрх мэдлийн төлөө 225 мянган хүний санал руу нулимчихлаа. Эцсээ хүртэл хамгаалах гэж оролдлоо. Хамтран зүтгэж байсан андуудынхаа өмнөөс ард түмнээсээ ичиж байна.

Ч.Улаан гишүүн МАХН-д орж ирээд эхлээд бүлгийн дарга болсон. Дараа УИХ-ын дэд дарга,  бүлгийн дэд даргаар томилогдсон. Энэ бүхний дараа Сангийн сайд ч хийсэн. Одоо Төсвийн байнгын хорооны дарга хийж байгаа. Тэгэхээр энэ хүн  дөрвөн жилийн хугацаанд авч болох бүхий л эрх мэдлийг авсан гэсэн үг. Уг нь "ямбыг нь үүрвэл ялыг нь үүр" гэсэн үг бий. Үүнийг тэд мартаад гарман дээр морио сольж байгааг нь хараад гайхаж байна.

Цаашлаад гарман дээр морио солихын төлөө худлаа ярьж байгааг хараад бас гайхаж л сууна.

-Жагсаалтыг эвсэл дэмжсэн учир Д.Тэрбишдагва хэлсэндээ хүрч эвслээс гарсан юм биш үү?

-Үүн шиг худлаа юм байхгүй. 2012 оноос өмнө байсан парламентэд  Д.Тэрбишдагва ажиллаж байхдаа өөрөө энэ жагсаалтын хуулийг баталсан юм шүү дээ. Дараа нь 2012 оны таван сард энэ хуулийг болиоч гээд сонгууль болохоос өмнө миний бие Үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгсөн. Гэтэл энэ хууль Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарч байв.  Тийм болохоор би жагсаалтад нь ороод гишүүн болсон.

Товчхондоо, энэ бүхний дараа Д.Тэрбишдагва худал тайлбар, шалтгаан хэлж байна.  Ард түмний санамж, санах ойг басаж байна шүү дээ, энэ хүн. Тэгвэл үгүй шүү. Эндүүрч байна. Түүхэндээ Орос, Хятадаас тусгаар болж чадсан ард түмэн өнөөдөр олигархиудаас тусгаарлагдаж, салах цаг нь болсон байна. Үүнийг мэдээж сонголтоороо хийнэ. Үгүй гэвэл энэ улс орныг чинь нам нам дамжиж гүйсэн хэдэн нөхөд самраад дуусах нь.

-Өнгөрсөн долоо хоногт олигархиуд  архидаж, баяраа тэмдэглэсэн. Ийм баяр хөөртэй байгааг нь хараад гутарсан-

-Жижиг 76 тойргийн асуудал чуулганаар орж эцсийн байдлаар батлагдлаа.  Үүнд Та ямар байр суурьтай байна?

-Жагсаалт гэдэг зүйлийг анх олигархиуд санаачилж, баталсан. Энэ бол гарцаагүй үнэн. Миний хувьд жагсаалтыг эрс эсэргүүцэж ирсэн тухайгаа түрүүнд хэлсэн. Шүүмжлэх шүүмжлэхдээ, УИХ-ын гаднаас биш УИХ-д орж ирж байгаад эл хуулийг шүүмжилсэн шүү дээ.

Явж, явж арай гэж жагсаалтыг байхгүй болгосон нь ч бас үнэн. Ингээд томосгосон тойргоос буюу 15 мянга, бүр томосговол 200-300 мянган хүнээс гишүүн УИХ-д сонгогдоё. Түүнээс биш 2000-3000 мянган хүнээс сонгогдоод хэрэггүй гэдэг санал оруулсан. Харамсалтай нь олигархиуд энэ удаад бас л өөрсдөдөө ашигтай зүйл хийчихлээ.

Өнгөрсөн долоо хоногт олигархиуд  архидаж, баяраа тэмдэглэсэн. Тэд "Хойд талын хоёр гурван сумыг би авчихсан. Эрдэнэт, Чингэлтэйд мөнгөтэй хүмүүс ээ явуулъя. Г.Уянга, О.Баасанхүү мэтийн гуйлгачингууд хаа холдхов" хэмээгээд бүр агсан тавьж харагдсан. Ийм баяр хөөртэй байгааг хараад би гутарсан л даа.

Монголын ард түмэн О.Баасанхүү гэдэг хүнийг хараад нүд нь хорсдог гэж би боддоггүй юм шүү. Харин ард түмэн хулгайчид, олигархиудыг хараад нүд нь хорсдог байх гэдэгт итгэлтэй байдаг. Тиймээс би ард түмэнд ганцхан үг хэлмээр байна. Та нарт сонгуулиар 100 мянган төгрөг өгөх юм билээ шүү. Бүр ханш нь тогтчихсон. Гэхдээ энэ бол 100 хоног, 100 жил тэжээх мөнгө биш шүү.  Баян хүн улам л баяжих гэж дээшээ гарна. Тиймээс мөнгийг нь ав. Дараа нь битгий сонго гэж хэлэх байна.

2015 оны зургаан сард ам.долларын ханшийг огцом унагаагаад гэнэт өсгөсөн. Зөрүүнээс нь олигархиуд асар их мөнгө олсныг би сайн мэднэ. Бондын мөнгөний арван хувийг энэ олигархиуд л авсан. МАН, АН-ынхан нийлээд зургаахан сар төр барихдаа гурван компанид 90 тэрбум төгрөг хуваарилж байсан гээд бод л доо. Гэтэл өнөөх төрийн албан хаагчдын цалин нь 90 тэрбум шүү дээ. Тэрийг л хуваарилсан хэрэг. Миний хувьд УИХ-ын гишүүн болох, эрх мэдэлтэй байх гэх мэт нь эцсийн зорилго биш.

Нөгөөтэйгүүр нэг гишүүн 4000 хүний өмнөөс ярьдаг болох гэж байгаад би харамсаад байгаа юм. Баянзүрх дүүрэг дээр жишээ аваад үзэхэд л , наад талын хэсэг нь орон сууцны дээвэр ярьж байхад цаад талын хэсэг нь газрын асуудал ярина. Үүнээс улбаалаад төрийн нэгдсэн бодлого байхгүй болно. Жалга, довны энэ мэт асуудлын цаад талд мөнгөтэй хүмүүс хулгайн мөнгөө ашиглаж УИХ-д орох бололцоог олгож байгаад асуудал байгаа юм. Өмнө нь жагсаалтаар арай гэж орсон. Одоо эд нар тойргийг жижиглэж байгаад орох гэж байна.

Гэхдээ ард түмэн одоо  сонголтоо хийхдээ "өөдөө хаясан чулуу, өөрийн толгой дээр" гэдэг үгэнд хариулт өгөх хэрэгтэй байна. Эрх баригчид гудамжинд гарахаараа бүр шав шалдан гарна. Учир нь тэдний мөнгө бохир. Эцсийн эцэст үнэнд гүйцэгдэж, шоронд орох тийм нөхцөлд өөрсдийгөө оруулаад байна шүү дээ. Тиймээс эд нар үхтлээ айж байгаа юм. Гишүүн болох гэж амиа тавин зүтгэж байгааг хар л даа.

-М.Сономпил, Н.Батцэрэг нарын хувьд анхнаасаа хэлж, анхааруулж байгаад эвслээс гарсан гэж ойлгож болох уу?

-Н.Энхбаяр дарга анхнаасаа зөв багийг бий болгож чадаагүй. Энэ бол ядарсан ард түмэндээ итгэж чадаагүйн гай юм л даа. Улс төрд үхдэл болчихсон хүмүүсээр хүрээллээ бүрдүүлчихсэн учир эцсийн мөчид нөгөөдүүл нь ашиглаад л хаяж байна. М.Сономпил, Н.Батцэрэг нарын тухайд гэвэл тэр хоёр өөр намын хүмүүс явбал яваг л дээ.

Гэхдээ Н.Энхбаяр дарга сайхан сэтгэл гаргасан нь буруутай биш. Харин Н.Энхбаяр даргыг ашигласан хүмүүсийг сайн хараад аваарай л гэж ард түмэндээ хэлмээр байна.

-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "МАХН бол Н.Энхбаярын хамгаалалтын алба" гэж телевизээр ярьж байхыг сонслоо?

-Ц.Нямдорж Н.Энхбаяр даргыг шоронд хийх гэж зүтгэсэн. Бид хэлмэгдүүлэлтийн эсрэг зогссон. Тэгэхээр МАХН-аас болоод Н.Энхбаярыг шоронд алж чадаагүйдээ хорсоод ийм үг хэлсэн байж магадгүй юм.

МАХН-ын гишүүн таван сая төгрөг намдаа хандивлах гэж явж байгаад үүдэн дээрээсээ АТГ-т баригдаад явсан. Үйлдэл дээрээ баригдлаа гээд Ганц худагт орж байна. Гэтэл таван зуугаас нэг тэрбумыг өгсөн МАНАН-ын гишүүд  өнөөдөр зүв зүгээр л явж байж байна шүү дээ.

Би Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль гэгч санаачлаад  З.Энхболдод өргөн барья гэхэд авахгүй гээд өмнөөс шидсэн.

Яг үнэндээ өнөөдөр МАХН, АН, МАН-д байгаа бүх зөв хүмүүс нийлж өөрчлөлтийг хийх цаг болсон байна. Бид өөрчлөлтийг хийх ёстой.

Залуу үе маш сайхан боловсорч, өндөр мэдлэг чадвартай болж байна. Гэтэл манай одоогийн УИХ-д байгаа нөхдийн нэг нь ч ном уншдаггүй. Өөрийгөө шинэчлэхгүй, мэргэжлээ дээшлүүлэхгүй байна. Уншиж, бодож өөрийгөө цэнэглэхгүй байгаа учир тэд өнөөдөр өмнөх үеэсээ хол хаягдсан байна.

Тэд хууль хүчний байгууллага, хуулийн цоорхойг ашиглаад эрх мэдлээ хамгаалж үлдэх гээд л үхэлдэж байна. "Өөдөө хаясан чулуу, өөрийн толгой дээр" гэдэг шиг баталсан хуулиар нь эд нарыг байранд нь тавих ёстой.

МАХН 2000 онд 72 суудал авсан. 2000-2008 онд Монгол Улс сайхан амьдарсан юм шүү. Иргэн болгон хадгаламжтай болж, эх орон маань ч өрнөөсөө салсан. Иргэд 100 хувь биш юм аа гэхэд 70 хувь сэтгэл ханамжтай байсан үе. Одоо тэр үеийг дахиж авчрах цаг болсон.

-Өргөдлийн байнгын хороонд байхдаа олон ажил хийж, иргэдийн гомдлыг барагдуулсан нь З.Энхболд нарыг зэвүүцлийг дээд цэгт нь хүргэсэн-

-Та Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа С.Зоригийн аллагын асуудлаар прокурорт хандаад маргааш нь ажлаасаа чөлөөлөгдөж байсан санагдаж байна?

-АН-ын зарим хүмүүс Н.Энхбаяр дарга дээр очиж энэ О.Баасанхүүг битгий эрх мэдэлтэй болгооч. Өргөдлийн байнгын хорооноос нь болиулж өгөөч гэж хүссэн юм шиг байна билээ.

Өргөдлийн байнгын хорооны дарга болоход Ц.Нямдорж юу хэлж байсан гэхээр, "Бүх байнгын хороо ажилгүй болчихлоо. Энэ нэг Өргөдлийн байнгын хороо л ганцаараа ажлаад байх юм. Яршиг бүх байнгын хороог татан буулгаач" гэж байсан. Учир нь эд нарт байгаа ганц өргөс нь би болчихсон. Эд нарын авлигажсан, ард түмнийг дээрэлхэж доромжилсон бүх асуудлынх нь араас явсан. 60 мянган өргөдлийн араас шүү дээ.

Ганцхан жишээ хэлье. Сэлэнгэ аймагт нэг цагдаа ажлаа хийж яваад өвчний улмаас таалал төгссөн. Дараагийн цагдаа ирээд ажлаа авахдаа тэр гэр бүлийг амьдарч байсан байрнаас нь гудамжинд гаргасан юм билээ. Гэхдээ энэ бүхэнд дараагийн томилогдож ирсэн цагдаагийн буруу байхгүй. Манай тогтолцоо л ийм. Дөрвөн хүүхэдтэй тэр ээж уйлсаар надад өргөдөл өгч байсан. Би ЦЕГ-ын дарга Р.Чингисийг зөндөө дуудсан, бүр сүүлдээ "УИХ-ын даргаа та Р.Чингисээ дуудаад өгөөч ээ. Би хувийн зүйл гуйх гэсэнгүй" гэж хэлж байсан. Ингээд УИХ-ын дарга З.Энхболд "Р.Чингис даргаа наад Баасанхүүтэйгээ уулзаач" гэж хэлж байж эл асуудлыг цагдаагийн даргад дуулгаж нөгөө хүмүүст тусалсан. Ер нь цагдаа, цэргийн байгууллага төрийн төлөө томилолтоор ажилладаг хүмүүс эцэстээ орон байр, тэтгэвэр тэтгэмжгүй л үлдээд байна шүү дээ. Үүнийг бид өөрчлөх хуулийг хийсэн.

Дараа нь бид Ноён уулыг чинь ухаад хаячихая гэж байхад шуурхай арга хэмжээ авч талыг нь ч болтугай төрийн хамгаалалтад авсан. Өмнөговийн Тост, тосон бумбыг бид Ерөнхий сайдад шахаж шаардсаны эцэст сэдэвгүй байсан эмэгтэйчүүдийн анхааралд өртүүлсэн. Эл асуудлаар их хурлын тогтоол гаргасан.

Дорнодынхон надад уурлаад Р.Бурмаагаа чулуугаар шидээд хөөгөөд байсан 500 мянган га газрын асуудлыг нь бид хөөцөлдөж, Өргөдлийн байнгын хороо шийдсэн. 25 жил зам тавиагүй байхад нь 100 км зам тавиулсан. 25 мянган хүүхдийг компьютертэй болгосон, сургуулиудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн. Сургуулиудын биеийн тамирын талбайг дээрэмддэг байсныг болиуж, бүгдийг нь газрын гэрчилгээтэй болгосон. Гэх мэт тоочоод байвал хийсэн ажил зөндөө байна. Энэ бүхнийг жил хүрэхгүй хугацаанд амжуулсан юм шүү.

Миний тухайд Т.Лхагвасүмбэрэл, Б.Булганы асуудлаар Ерөнхий прокурорт хандана гэдгээ тухайн үед мэдэгдсэн. Гэтэл яг ингэж мэдэгдэл гаргасны орой нь Өргөдлийн байнгын хороог надад хэлэлгүйгээр шууд авсан. Өргөдлийн байнгын хороог зүгээр л дээрэмдэж авсан. Хуулиараа жилийн хугацаатай байхад хугацааг нь дуусгаагүй. Томилох гэж аргаа барж, гурван удаа унагасан юм шүү дээ.

Ард түмэн надаас Өргөдлийн байнгын хороон даргыг эрх баригчил булааж авахад харамсаж байсан. Учир нь би ажлаа хийсэн шиг хийсэн. Онгирч, томорч байгаа юм биш шүү. Миний хийсэн ажлын тайланг давсан тайлан гаргаж чадах хүн л УИХ-д орох ёстой.............................Үргэлжлийг эндээс 

2016.05.09

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаагаа байрлуулахгүй байхыг зөвлөж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Монголбанк 18.4 тонн алт худалдан авав

...

Дэлгэрэнгүй » 2017.11.15

Ирвэс хамгаалагч залууд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.25

Ардчилсан намын шаардлагын хариуг өгөв

...

Дэлгэрэнгүй » 2018.02.01

Зүрхний бяцхан Сувд нэртэй хандивийн тоглолт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.04.06

“Цагийн зурвас” номын нээлт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.11.17

Нүгэлт сэтгэл

...

Дэлгэрэнгүй » 2016.01.04

ICE MAN шинэ дуугаараа биднийг омогшуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.02.19

Эзэн хааны цом Япон бөхөөс нүүр буруулаад арван жил боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.19