Эвслийн бүлгийн хувь заяа: М.Сономпил, Н.Батцэрэг нар АН-д, О.Баасанхүү МАН-д орно

      Энэ долоо хоногт Эвслийн бүлгийн хувь заяа тодорхой болох нь. Хуулийн дагуу УИХ дахь нам, эслийн бүлэг нь найман гишүүнээс бүрддэг. 2012 оны УИХ-ын сонгуульд “Шударга ёс” эвслийн бүлэг нь УИХ-д 11 гишүүнтэй болж бүлэг байгуулж байв. Гэвч УИХ-ын гишүүн Д.Батцогт анхны нам болох Ардчилсан намдаа эргэж очсоноор тус бүлэг арван гишүүнтэй үлдсэн.

Мөн намрын чуулган завсарлах үеэр УИХ-ын дэд дарга Л.Цог, Г.Уянга нар бүлгээсээ  гарснаар 8 гишүүн үлдсэн. Г.Уянга МҮАН-аас гарч Тусгаар тогтнол эв, нэгдлийн намын дарга болж дэвшсэн бол Л.Цог МАХН-аа хаяж тус намд нь зөвлөхөөр ажиллахаар болсон. Тэдний буурь сэлгэсэн шалтгаан нь Н.Энхбаяртай холбоотой. Тэд Н.Энхбаяртай хамтарч ажиллаж чадахгүйд хүрсэн гэдгээ ил, тодоор мэдэгдсэн билээ.

 

Гэтэл өчигдөр УИХ-ын гишүүн Ч.Улаан Д.Тэрбишдагва нар хөтлөлцөөд ирсэн шигээ буцаад МАН-даа очихоор болсноо албан ёсоор мэдэгдлээ. Тэд МАХН-аас гарах болсон шалтгаанаа товчхондоо “МАН, МАХН-ын гишүүд  энэ сонгуульд нэг болж хамтран ажиллая гэдэг саналыг надад тавьсан.Саналаа хувааж сонгуульд амжилтгүй оролцож байх сургамжаа давтахгүй байя гэж олон удаа тавьж байсан. Сонгуульд нэг зорилго чиглэлтэй улс төрийн намууд хүчээ нэгтгэж, нэгдэж, хамтарч оролцох нь зүйтэй гэдэг байр суурин дээр би хатуу зогсож байгаа. Тийм учраас энэ бололцоог нээх үүднээс МАХН-аасаа гарч МАН-тай хамтарч ажиллахаар шийдсэн байгаа” гэж тайлбарласан.

 

Намаасаа гарсан гол шалтгаанаа ингэж тайлбарлаж буй ч хачир дээрээ намын даргаН.Энхбаяртайгаа таарахаа байж эвчихээ байсандаа  явж байгаа гэх. Тэд 2012 оны сонгуулийн өмнө МАН-ыг хаяж Н.Энхбаяр дээр ирэхэд МАХН-ынхан мөнгөн аягатай сүү, хадаг барин угтаж байв. Харин энэ удаа хараалаа хэлээд үдэж байна. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Н.Удвал уг асуудлаар "Айлын авгайтай хоноглоод авааль эхнэр дээрээ ичингүйрэн очиж байгаазавхуул эр шиг тэр хоёр маань буцаад явлаа. Тэр хоёрын зөв өө. Яагаад гэвэл 2012 оны яг өдийд энэ хоёр маань итгэл үнэмшлээрээ биш харин 2 болзол тавьж гэрээ хийн манай намд орж ирж байлаа. МАХН гэрээгээр хүлээсэн үүргээ 200 хувь биелүүлж өөдтэй өнгөтэй бүхнээ тэр хоёрт найр тавин өгч байв. Харин хариуд нь та хоёр Шударга ёс эвслийг шударга бус болгож, МАХН-ыг МАН–ын төрсөн дүү шиг болгож, УИХ дахь бүлгийг эрх зүйн чадамжгүй болгож ачийг бачаар хариуллаа. Одоо гэрээний хугацаа дуусаж гэрээгээ сунгах хугацаа болж байсан юм. Та хоёр маань илүү их боломж, илүү их олзыг харсан байж болно. Цэцгэнд төөрсөн эрвээхэй шиг аль амттай балыг хүртэхийн тулд шунадаг хүмүүс байж болно. Гэхдээ л арай л жудаггүй харагдаж байна.ЗАРЧИМГҮЙ УЛС ТӨР ИЙМ БУЮУ" хэмээн байр, сууриа илэрхийлжээ.

 

Нэгэн цагт Н.Энхбаярыг хүрээлсэн нөхөд нэг сарын дотор л тараад алга болцгоох нь энэ. Тэгвэл Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын сюрпризийг О.Баасанхүү, М.Сономпил, Н.Батцэрэг нар үргэлжлүүлэх гэнэ. Энэ тохиолдолд Эвслийн бүлэг чадамжгүйгээс чадамжгүй болох юм.  Эвслийн бүлэг чадамжгүй болсноор тус бүлэгтэй хамтарсан Засгийн газрын хувь заяа ч эвгүйтэж мэднэ. Өчигдөр АН, МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах болон Засгийн газрын асуудлыг хэлэлцсэн байна.  Тэд чадамжгүй болсон Засгийн газрыг хэрхэн талаар ярилцсан гэнэ.

МАХН-ын сайдууд болох Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг  Засгийн газраас гаргахаар АН-ынхан тохирсон гэх мэдээлэл ч байна. Харин тэдний оронд МҮАН-ыг, ИЗНН-тай хамт авч үлдсэнээр 39-өөс дээш гишүүнтэй болж байгаа юм. Тиймээс эдгээр намуудтай үргэлжүүлэн засгаа бүрдүүлээд явах бөгөөд шинэ сайд нарыг АН дотроосоо томилохоор тохирсон гэж эх сурвалж мэдээллээ..................Үргэлжлийг эндээс  http://www.24tsag.mn/content/134065.shtml

2016.05.05

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Б.Батбаяр: Монгол ноолуураар дэлхийд тэргүүлэх тоглогч болох суурийг бэхжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол прагматизмыг санал болгоё

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

М.Даваажаргал: Тэнгэрт морилсон аавдаа том амжилттай ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Хуан Лерма: Тархи судлал XXI зуунд хамгийн чухал үүрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Б.Батбаяр: Монгол ноолуураар дэлхийд тэргүүлэх тоглогч болох суурийг бэхжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

"Хүүхдийн баяр" нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНЭУ-ын Доод танхимын дарга Сумитра Махажанд бараалхав

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Хуучны ховор автомашины “ПАРАД” болно

...

Дэлгэрэнгүй » 2017.09.27

Манай улсад элэгний хүнд хэлбэрийн хорт хавдарыг эмчлэх төв нээгдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Томоохон захууд ажиллаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Цагдаагийн алба хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.29

Зүдэрсэн ард түмний сэтгэл зүйгээр бүү тогло !!!

...

Дэлгэрэнгүй » 2015.11.20

Б.Номин, Л.Төртогтох, Ж.Чулаанбат нар хүрэл медаль хүртлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01

“МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй гэж дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29