Тойргоос гадна: ИЗНН, ХҮН

УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжтой 24 нам байгаагаас 13 нам дангаараа, зургаан нам хоёр хоёроороо нэгдэж гурван эвсэл байгуулж сонгуульд өрсөлдөхөөр буюу нийт 19 нам  Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-нд хүсэлтээ гаргаад байв. Тэдний сонгуульд оролцох хүсэлтийг СЕХ хянаад 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцох боломжтой гэж үзлээ. Сонгуульд өрсөлдөх боломжтой болсон намуудад Төрийн ордонд батлахыг нь гардуулсан юм. Харин СЕХ-ны шийдвэрээр,
•    Иргэний зориг ногоон нам (ИЗНН)
•    Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) –ууд 2016 оны сонгуульд оролцох боломжгүй болоод байна. 

Тиймээс 2016 УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон намуудын дарга нар ямар байр суурьтай байгаа болоод СЕХ-ны дарга шийдвэрээ хэрхэн тайлбарлаж байгаа вэ, зэрэг асуудлыг тодруулж, ярилцлаа.

Ч.Содномцэрэн: Хоёр нам бичиг баримтаа дутуу өгсөн 

/Сонгуулийн Ерөнхий хорооны дарга/

-СЕХ хоёр намын сонгуульд оролцох хүсэлтээс татгалзсан байна. Ямар үндэслэлээр татгалзав? 

-СЕХ-ноос томилогдсон ажлын хэсэг нам, эвслүүдийн баримт бичгийг шалгаад хорооны хурлаар оруулсан. Энэ хурлаар 11 нам, гурван эвслийг бүртгэх шийдвэр гаргасан бол  ХҮН болоод ИЗНН-ыг бүртгэхээс татгалзлаа. Сонгуулийн тухай хуулиар сонгуульд оролцох нам 10, эвсэл 11 төрлийн бичиг баримтыг СЕХ-нд ирүүлэх ёстой байсан. ХҮН ирүүлэх ёстой бичиг баримтыг дутуу ирүүлснээс гадна тэдгээр бичиг баримт нь хоёр өөр тамгатай байсан. Тиймээс СЕХ-ны хурлаар энэ намыг бүртгэх үндэслэлгүй гэх шийдвэр гаргасан.

-ИЗНН-ын тухайд?

-ИЗНН-ын бичиг баримт нь гэсэн учир дутагдалтай байсан. Тус намын сонгуульд оролцох тухай тогтоол дээр тус намын дарга С.Оюун гарын үсэг зураагүй байсан. Энэ асуудлаар тус намын дарга С.Оюун ирж тайлбараа өгсөн. ИЗНН гурван даргатай. Тиймээс сонгуульд оролцох хүсэлтэд Ц.Ганхуяг дарга л гарын үсэг зурсан юм билээ. Гэвч, гарын үсэг зурсан даргыг Улсын дээд шүүх тус намын даргаар бүртгэж, баталгаажуулаагүй байсан. Тиймээс ИЗНН-ыг бүртгэхээс татгалзсан.

-ИЗНН болоод зарим нэг нам сонгуульд оролцохгүй бусад намыг дэмжиж оролцоно гэх яриа гарсан байгаа. Хэрвээ, дээрх намууд бие даан сонгуульд оролцох боломжгүй гэж үзвэл өөр намын нэрээр сонгуульд нэр дэвших хуулийн боломж бий юу?

-Хуулиар ямар нэг намын гишүүн өөр намын нэрээр сонгуульд оролцох боломж байхгүй. 

-УИХ цэцийн шийдвэрийг хүлээж авсанаар Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүслээ. Энэ асуудалтай холбоотойгоор СЕХ бэлтгэл ажилд ямар өөрчлөлт гарах вэ?

-Сонгуулийн хууль гарсанаас хойш СЕХ сонгуулийн бэлтгэл ажлыг нарийн төлөвлөж хуваарь гаргасан. Үүнэс хойш Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авч, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах нь ойлгомжтой боллоо. Гэхдээ Цэцийн дүгнэлтээс өөр ямар ч заалтад өөрчлөлт ороогүй. Тиймээс графикийн дагуу ажлаа хийгээд явж байна. Энэ сарын 5-наас нэр дэвших ажиллагаа эхлэх ёстой. Хуульд өөрчлөлт орохгүй бол энэ ажил хугацаандаа эхэлнэ.

Ц.Ганхуяг: Захиргааны хэргийн шүүхэд хандана

/ИЗНН-ын дарга/ 

-Танай намыг сонгуульд өрсөлдөх боломжгүй гэж үзлээ. Яг юу болчихов?

-Бид шийдвэрийг сонсоод намын байран дээрээ ажиллаж байна. Хуульд заасан хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 29-ны 00:00 цагаас өмнө манай нам СЕХ-нд шаардлагатай гэсэн бичиг баримтыг хүргүүлсэн. СЕХ ганц, нэг бичиг баримт нэмж өгөөч гэсний дагуу бид тэр дор нь өгсөн. Харин хамгийн сүүлд буюу тавдугаар сарын 2-ны өдөр ИЗНН-ын дарга нарыг сонгосон Их хурлынхаа шийдвэр, тогтоолыг өгөөч гэсний дагуу би өөрийн биеэр СЕХ-нд хүргэж өгсөн. Урьд өдөр нь, ИЗНН-ын дарга нарыг Улсын дээд шүүх бүртгэж авсан. Тиймээс намын дарга нартай холбоотой маргаантай асуудал байхгүй гэж үзэж байна. Гэвч, СЕХ-ын шийдвэрийн нэг заалт нь намын дарга нарын тухай, хоёрдугаарт бичиг баримтын зөрчилтэй гэж үзсэн байна. СЕХ шийдвэрээ тав хоногт багтаан гаргадаг. Энэ хугацааны гурав дахь хоног дээр буюу тавдугаар сарын 2-ны өдөр шийдвэрээ гаргачихсан байж. Гэтэл бидэнд шийдвэр гаргасан өдрөөс хойш хоёр хоногийн дараа танилцуулж байна. Хэрвээ, “ийм зөрчил гарах гээд байна, тийм зүйл өгөөч” гэсэн бол бидэнд засч залруулах хугацаа байлаа гэж үзэж байна. СЕХ маш өнгөц, туйлын хариуцлагагүй хандлаа...........................Үргэлжлийг эндээс 

2016.05.05

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Ганга нуурыг хамгаалах асуудлаар санал солилцлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

Эрүүл мэндийн сайд сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.11.13

Төрийн банк арван сая төгрөгийн хандив өргөлөө

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Ч.Хүрэлбаатар: 2018 оны lV улиралд цалинг нэмнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.02.06

Хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.11.11

Харцага цолны хүндэтгэлийн барилдаан болно

...

Дэлгэрэнгүй » 2016.01.22

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын жагсаалт

...

Дэлгэрэнгүй » 2016.03.03

Сүх заазуур эргүүлдэг Барилгачин Хятад даварч байна Бичлэг

...

Дэлгэрэнгүй » 2016.04.13

Зохиомол үнээр иргэдээ мөлждөгөө больё

...

Дэлгэрэнгүй » 2018.06.11