Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна


Энэ захиаг хэнд хаяглах нь анхнаасаа тодорхой байсан ч хэрхэн эхлэх вэ гэдгээ ихэд эргэцүүллээ. Хүн болж төрөх нэг хэрэг ч амьдралаа хэрхэн эцэслэх нь хамгийн чухал аж. Хэзээ энэ хорвоогоос буцахаа мэдчихвэл сэтгэлд амар байвч ид залуухан бүр 27-хон настайдаа “амиа авархад чамд 2 сар л үлдэж” гэдгээ мэдэх ямар вэ гэдгийг найзынхаа өмнөөс төсөөлөх гэж үзсэн ч харамсал, уйтгар, уй гуниг, шаналал зүрх сэтгэлд багтахгүй нь. Гэвч найз маань энэ бүхнийг цаг, минут, секунд өнгөрөх бүр мэдэрч байгаа... 

Батцэнгэлийн Батхишиг “Ардчилал” сонины гэр бүлд зургаан жилийн өмнө орж ирсэн юм. Анх харахад хямсгар, их зантай юм шиг харагдах  ч ойр дотно яриа өрнүүлэхээр өөрийн гэсэн үзэл бодолтой, хөгжилтэй, зөв үед дуугарч чаддаг, шударга, тууштай гээд олон сайхан чанарыг цогцлоосон нэгэн. Үндэсний өдөр тутмын чөлөөт хэвлэл “Ардчилал” сонин хэвлэлийн салбарынхан дундаа болдог спортын тэмцээн уралдаанд багагүй амжилт гаргаж, тэр хэрээрээ спортод элэгтэй байдаг. Тиймээс л МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгссөн сагсан бөмбөгийн лигийн тоглогч Б.Батхишигийг хэвлэлийн салбарт урвуулан авах шалтгаан болсон юм. Хамгийн анх манай сонины хамт олон сагсны эрэгтэй хүчирхэг баг бүрдүүлэхээр зорьж ерөнхий эрхлэгч Ц.Цолмон “Милл Хаус” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Чинзоригт хандсанаар дээд лигийн “АВАТАР” багийн хоёр тоглогч манай сонинд ажиллах болсон юм. Эрболд, С.Өрнүүнбилэг. 

Хэсэг хугацааны дараа Эрболд маань гадагшаа сурахаар явж, С.Өрнүүнбилэг багын найз, Дорноговийн шигшээ багийн хамтран зүтгэгч Б.Батхишигийг авч ирснээр “Ардчилал” сонины сагсан бөмбөгийн эрчүүдийн баг хүчирхэгжиж, Б.Батхишигтэйгээ нэг хамт олон болж ажилласан он жилүүдийн эхлэл болсон. Одоо ингээд бодохоор өдөр тутмын хэтэрхий хурдан хэмнэлтэй сонины амьдрал дунд бужигнасаар зургаан жилийн хугацаа өнгөрч. Б.Батхишиг “Ардчилал” сонины ам бүлийн нэг гишүүн болоод зургаан жилийн хугацааг үдчихсэн байна. Хэтэрхий хурдан өнгөрсөн ч түүнд 59,58,57... гэж тоологдож буй өдрүүдтэй хэрхэн харьцуулж болох билээ. 

Түүнтэй нэг хамт олон болж ажилласан зургаан жилийн хугацаанд ганц удаа өвчин хэлж байхыг нь сонсоогүй бидний хувьд нэг бөөр нь устаад ажиллагаагүй болсон, нэг бөөр нь таван хувийн ажиллагаатай байгаа гэсэн оноштой эмнэлэгт яаралтай хэвтэх боллоо гэдгийг хэрхэн хүлээж авахаа мэдэхгүй хэсэгтээ л сэтгэл санаа үймэрцгээсэн. Хоорондоо юу ярихаа мэдэхгүй, түүнийгээ хэрхэн тайтгаруулах учраа ч олохгүй хүнд цохилтонд орсон. Гэвч хар бараанаас сайн сайхан мэдээнд илүүтэй умбаж шумбадаг хэвлэлийн салбарт ажилладгийн ачаар хурдан сэхээрсэн юм. 

Ингээд хамгийн түрүүнд яаралтай эмчилгээний зардал олохоор Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтран “Бид нэг гэр бүл” аян өрнүүлж, Үндэсний шигшээ баг болон Үндэсний супер лигийн лигонеруудын хооронд халз тулааныг Улаанбаатар хотод зохион байгуулсан. Мөн Б.Батхишигийн маань төрөлх нутаг болох Дорноговь аймгийн залуус санаачлан сагсан бөмбөгийн тэмцээн, концерт нутагтаа зохион байгуулж олсон орлогоо түүний эмчилгээнд хандивласан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр чадлаараа мэдээлэл түгээж, спортын алдартнууд бидний уриалгад нэгдэн багагүй хандив цугларсан билээ. 

Гэсэн ч бөөрний үйл ажиллагаа нэгэнт муудсан учраас цус цэвэрлэх гемодиализын эмчилгээг долоо хоногт гурван удаа хийлгэх шаардлагатай болсон. Хэдийгээр Улсын нэгдсэн төв эмнэлгийн хамт олон Батхишигт маань боломжоороо туслан хөнгөлөлт үзүүлж байгаа ч эмчилгээний явцад мөнгө багагүй шаардлагатай байлаа.  Гемодиализ аппарат Монголд хангалттай хүрэлцээгүй учраас  нэг удаад 170-240 мянган төгрөгийн төлбөртэйгээр эмчилгээ хийлгэх шаардлага ч тулгарсаар байна. 

Эмч нар бөөрөө солиулах хагалгаа хийлгэх шаардлагатайг анхааруулсаар. Бид хандив тусламж, сайн санааны аяны дүнд 20 гаруй сая төгрөг цуглуулж чадсан ч өдөр тутмын эмчилгээ болон БНСУ-д хийлгэсэн нарийн шинжилгээний төлбөрт гарсан зардлууд гээд одоо 10 сая төгрөг л хандивын дансанд байна. Харин Б.Батхишиг маань БНСУ-д бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхэд, бид найзыгаа аврахад 150 сая төгрөг хэрэгтэй.

Хором бүрээр түүний маань амьдрал хэмжигдэж, тэр хэрээрээ биеийн байдал муудсаар. Өдөр тутмын эмчилгээ хийлгэж, биеийн байдал нь сайжирч байгаад бид уужирч байсан ч харамсалтай нь өнөөдөр эмчилгээ тусаа өгөхөө больж байна. Дүү минь, найз минь зүрхний үйл ажиллагааг дэмжих тарианд орчихлоо бүр. Өнгөрсөн сарын 20-нд эмчдээ үзүүлэхэд хоёр нүдэнд нь цус харваж, зүүн нүд нь харааныхаа 70 хувийг алдчихсан байна. Яаралтай эмчилгээнд ор гэсний дагуу өнөөдөр бөөрний хажуугаар нүдний эмчид цаг бичүүлдэг боллоо. Өдөр өнгөрөх тусам өөр ямар эрхтэндээ хэрхэн нөлөөлөхийг бид байтугай эмч нар ч хэлж мэдэхгүй болоод байна. Харин тэр эдгэнэ, босно гэж итгэж байгаа гэх ч дотоод сэтгэл нь сэмэрч байгаа нь мэдрэгдэж байна. Бид олдсон бүх л боломжоо ашиглахыг хүсч байгаа учраас өөрсдийн орон зайгаар уншигч таниас, унаган нутгийнхнаас нь тусламж хүсч байна.

 27-хон настай айл гэр толгойлж, аав болж амжаагүй, мөрөөдлийнхөө оргилд хүрэхээр тэмүүлж буй найзыгаа аварч чадна гэдэгтээ эхлээд бид итгэлтэй байсаан. Үгээр амьдарч, үг юунаас ч хүчтэй гэж итгэдэг бид найздаа амьдрал бэлэглэж чадна гэдэгтээ одоо ч итгэсээр буй учраас энэ захидлыг бичиж сууна. Энэ захидлыг маань нийтэд, бас хаягласан эздэд нь хүргэхэд дэмжлэг болж байгаа хэвлэлийнхэндээ талархая. Хэвлэл мэдээлэлийн салбарынхан нэгдэж чадвал хүчтэй гэдгийг мөн тэр хүчийг мэдэрч чадна гэдэгтээ бид итгэж байна. Бид гайхамшиг болохыг хүлээгээд суух биш гайхамшгийг бүтээх хэрэгтэй байна.
 
БНСУ-ын Сүн Чон Хян Сөүл эмнэлэг найзыг минь  эмчлэхэд, хагалгаа 95 хувийн амжилттай хийх боломжтой, хоёр сарын л хугацаа байна гэснийг  дуулснаас хойш тав хоног өнгөрлөө. Маргааш 54, нөгөөдөр 53 хоног... 

Тиймээс энэ захидлаа манай хамт олон Б.Батхишигийн төрөлх нутаг болох Дорноговь аймгийн иргэд болон дараах нэр бүхий хүмүүст хаяглаж чин сэтгэлээсээ тусламж гуйж байна. Хэдийгээр 150 сая төгрөг их хэмжээний мөнгө ч гэсэн хүн бүр сэтгэл зүтгэлээ зориулж чадах юм бол  хүний амийг аврахад их мөнгө гэж үү. Хүнд хүн л хэрэгтэй. Ээжид нь хүү нь хэрэгтэй байна. Монголд минь хүн хэрэгтэй байна. Тиймээс нутгийн хүүгээ, хамтран зүтгэгчийг маань  аврах үйлсэд та бүхнийгээ нэгдэнэ гэдэгт найдаж байна. 

-Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг 
-Аймгийн ИТХ-ындаргаГ.Ганбаатар
-Дорноговь аймгийн Засаг дарга асан Ж.Батбаяр 
-УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх
-УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
-УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь
-УИХ-ын гишүүн асан Д.Туяа
-УИХ-ын гишүүн асан,МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж
-Морин хуур урлаач Д.Уламбаяр
-Аймгийн МАН-ын даргаТ.Энхтүвшин 
-Улсын начин А.Хатансайхан 
-Дорноговь аймгийн бизнес эрхлэгчдийн “D” клубийг үүсгэн байгуулагч Алтангэрэл
-“Хас” банкны үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг
-Мэдээлэл харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа
-Дорноговь аймгийн кабелийн телевизийн захирал Б.Зоригтбаатар
-Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цагаандалай 
-“Эвийн гэрээ” барилгын компанийн захирал Энхтайван
-“Эргэл” худалдааны төвийн захирал Шаравдорж 
-Эмч Очирсүх
-Замын-Үүд сумын харьяат Э.Дашцоо, У.Ишгомбо
-Хатанбулаг сумын харьяат С.Баттогоо
нарт.......

2016.05.04

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Б.Батбаяр: Монгол ноолуураар дэлхийд тэргүүлэх тоглогч болох суурийг бэхжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол прагматизмыг санал болгоё

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

М.Даваажаргал: Тэнгэрт морилсон аавдаа том амжилттай ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Хуан Лерма: Тархи судлал XXI зуунд хамгийн чухал үүрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Б.Батбаяр: Монгол ноолуураар дэлхийд тэргүүлэх тоглогч болох суурийг бэхжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

НИТХ-д МАН-аас нэр дэвшигчид тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Нэр дэвшигчдийн ихэнх нь хар жагсаалтад багтжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

Ажилчдаа халахгүй байхыг аймгийн Засаг дарга санууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.02.29

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.11

Баримт цуглуулах шаардлагагүй болно

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

Эмч хүн 80 настай өвгөний толгойг гэмтээж, үхрийг нь сүхджээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.04

Сэрэмжлүүлэг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.11

Аймгуудын баяр наадмын хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2015.06.27