МУСТА Б.Хангал: Эмчийн шадар туслах сувилагчаа магтан дуулна



 

        Эрүүл мэндийн элч дуучин хэмээн олноо өргөмжлөгдсөн МУСТА эмч, дуучин Б.Хангал “Сувилагч бүсгүй...-д” уран бүтээлийн гурав дахь бие даасан цэнгүүнээ энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр Монгол бөхийн өргөөнд 19.00 цагт үзэгч түмэндээ ганцхан удаа өргөн барих гэж байна. 
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Сувилахуйн амьдрал төв” ТББ, “Монголын ахмад сувилагчдын холбоо” ажилж байгаа аж. 

 

Бид тоглолтын талаар МУСТА эмч, дуучин Б.Хангалтай ярилцлаа. 

 

-    Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бие даасан гурав дахь уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна. Энэ удаагийн тоглолтын онцлог юу байна вэ? Тоглолтын бэлтгэл ажил хэр хангагдсан вэ? 

 

-    Тоглолтын бэлтгэл ажил ерөнхийдөө дууссан. Одоо тоглолтоо хүлээж байна. Энэ удаагийн тоглолтын онцлог бол Эрүүл мэндийн салбарын хамгийн хүнд ачааг нуруун дээрээ үүрч явдаг сувилагч нарыгаа алдаршуулж, нэр хүндийг нь өргөж тэдний хийж бүтээсэн зүйлийг үнэлдэг “Алтан дэнлүү-2016” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ тоглолттой маань хамт болж байгаагаараа онцлог юм. 

 

-    Тоглолтын нэрний хувьд их өвөрмөц санагдлаа. Яагаад ингэж нэрлэх болов?

 

-    “Сувилагч бүсгүй...-д” гэдэг маань өөрөө утга учиртай. Анзаарвал тоглолтын билет ч гэсэн захидал хэлбэртэй байгаа. Энэ санааг би олон сарын өмнө бодож олсон. Сувилагч нартаа ямархуу хэлбэрээр сюрприз барих вэ? гэж их бодсоны эцэст захидал хэлбэрийг бодож олоод “Сувилагч бүсгүй” гэдэг дууныхаа нэрийг оруулаад “Сувилагч бүсгүй...-д” гэж хаяглая гэж шийдээд тоглолтоо ингэж нэрлэсэн юм.

 

-    Та хүүхдийн эмч, мэс заслын эмч мэргэжилтэй хүн. Ер нь хэзээнээс дуучин болсон вэ? 

 

-    Анх 2003 онд уран бүтээлийнхээ тоглолтыг Төв аймгийн теарт киноны хүрээлэнд “Эмчдээ дуулах дуу” нэртэйгээр тавьж байлаа. Энэ мөчөөс эхлэн уран бүтээлдээ ханцуй шамлан орсон. Түүнээс хойш 2006 онд МҮЭСТӨ-нд Улсын филормони симфони найрал хөгжимтэй амьд тоглолтыг “Эмчдээ өргөх дуу” нэртэйгээр хотод анхны бие даасан тоглолтоо хийж байсан. Дараа нь 2014 онд “Эмч хүн жаргалын ээж” хоёр дахь тоглолтоо бөхийн өргөөнд тавьсан. Энэхүү тоглолтоо 21 аймгаараа аялан тоглосон. Би өөрөө эмч хүн учраас мэргэжил нэгт нөхөдийнхөө нөр их хөдөлмөрийг алдаршуулж, дуу хоолойн болж уран бүтээлээ хүргэхийг хичээдэг.

 

 

-    Тоглолтод ямар уран бүтээлчид оролцох вэ? Өөр тоглолтын сонин сайхнаас уншигчиддаа хуваалцвал?

 

-    Тоглолтод маш олон уран бүтээлчид оролцоно. Үүнийг сюрприз болгон хадгалахыг хүсч байна. 

 

-    Таны цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө юу байна вэ? 

 

-    Цаашдаа би “Сувилагч бүсгүй...-д” тоглолтоо Монгол орон даяараа тоглохыг зорьж байна. Дахин 21 аймгаараа аялан тоглож Монголынхоо мянга мянган эмч, сувилагч нартаа толилуулахыг хүсч байна. Сувилагчын арми гэдэг бол маш том арми. Тангараг өргөсөн энхийн манаачид байдаг. Мөн эмчийн шадар туслах, эмчээс дутахааргүй үүргийг гүйцэтгэж явдаг нөр их хөдөлмөрийн эздээ магтан дуулах болно.

 

-        Танд баярлалаа. Эрүүл мэндийн салбар болон эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын дуу хоолой болж явдаг эрхэм дуучиндаа тоглолтод нь болон цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсэе

 

 


О.Заяа
 

2016.05.04

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Охиныхоо эмчилгээний зардлыг олохоор машинд тавих дугаар шүрээр нэхэж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

Орон сууцны үнийн хөөсрөлт, хөөрөгдөлтийг зогсооё

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28

Тогтвортой хөгжил-Боловсрол

...

Дэлгэрэнгүй » 2018.03.21

Таны амжилтын зөвлөх “Амар”

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

Цалин хасахад чимээгүй суудаг Үйлдвэрчний эвлэл гэж байдаг юм уу?

...

Дэлгэрэнгүй » 2015.10.22

Гал үндэстэн холбооныхон Ерөнхий сайдын зургийг шатаалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Ж.Мөнхжаргалыг даргын зөвлөхөөр томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.12.28

26 холбогдогчтой, 400 тэрбум төгрөгийн хохиролтой хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.26