УИХ Үндсэн хууль зөрчиж болохгүй

Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, Үндсэн хуулийг батлалцсан Ж.Бямбадоржтой улс төрд өрнөж буй цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.


-Танаас Үндсэн хуулийн мэргэжлийн хүний чинь хувьд нэг зүйлийг асууж тодруулмаар байна. Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хурлаар Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн Цэцэд өгөх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Үндсэн хууль батлагдсанаас хойш ийм юм ерөөсөө яригдаж байгаагүй. Таны байр суурь?

-Би юу болоод байгааг нэг их сайн ойлгохгүй байна. Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүдийн дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэсэн ганцхан заалт бий. Энэ заалтын Ерөнхийлөгчийн асуудлыг УИХ хэлэлцэх ёстой.  Энэ заалтад Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтйг үндэслэн гэснийг зориуд цохон хэлье.

-Тэгвэл Их Хурал Үндсэн хууль зөрчиж байна гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гараагүй байхад  Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж байгаа нь өөрөө Үндсэн хуулийн зөрчилд хүргэнэ шүү дээ.  Энэ асуудлыг хэлэлцэх асуудалд оруулж байгаа албан тушаалтнуудад зөвлөж хэлдэг хүн баймаар л юм.

-Ерөнхийлөгчийн үзүүлсэн уучлал Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар ҮХЦ-д хандаж дүгнэлт гаргуулах хүсэлтийг  УИХ-ын гишүүн Г.Уянга Хууль зүйн байнгын хороонд тавьсан байгаа. Энэ дагуу байнгын хороо хэлэлцэж эхэлсэн байна л даа?

-Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 1-ийн 8 дахь хэсэгт “Уучлал үзүүлэх” гээд Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцдаггүй бүрэн эрхийг зааж өгсөн байгаа. Энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол УИХ-ын гишүүн иргэнийхээ хувьд Цэцэд хандаж шийдвэрлүүлж болно. Ингэж цэцэд хандах тохиолдол зөндөө гардаг.

-Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар УИХ  Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах гэж байгаа юм байна гэж ойлгогдсон доо?

-Үндсэн хуулинд тусгайлан онцгойлж заасан ганцхан албан тушаалтан бол Монгол улсын Ерөнхийлөгч. Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзвэл шүү дээ. Бусад асуудлаар УИХ-аас Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Цэцэд хандахад асуудалгүй.  Ерөнхийлөгчийн хувьд Үндсэн Хуульд хариуцлага тооцох дараалал, яаж шийдэх нь заагдсан ганцхан субьект юм. Бусад хууль нь энэ заалтад нийцэж хэрэгжих учиртай.

-ИХ Хурал энэ асуудлыг бие дааж тэр тусмаа нэг гишүүний санаачлагаар хэлэлцэх эрхгүй гэж та үзэж байна уу?

-Нэг гишүүний санаачлагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг байтугай, сайдыг хүртэл огцоруулах асуудал тавьбал Үндсэн хууль зөрчсөн болно гээд Цэц эцсийн үгээ хэлчихээ биз дээ. За энэ ч яахав. Ард түмнийг төлөөлөх эрхтэй, улс үндэсний эв нэгдлийн билэгдлийнх нь хувьд Үндсэн хуульд тусгайлан заасан ганц тохиолдол байгаа гэж би дээр хэлсэн. Ерөнхийлөгч хэн байх нь хамаагүй. Үндсэн хуулийн институци хоорондын харилцаа Үндсэн хуулийн дагуу байх учиртай.

2016.05.04

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.16

З.Энхболд: Ипотекийн зээл хэвийн үргэлжлэх эрх зүйн орчин бий боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.01.19

М.Зоригтод туслахаар А.Гансүхийн баг яамандаа эргэн цуглажээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.09

”Бүргэдийн баяр 2017” боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.03.06

Д.Алтангэрэл: Гүүр ашиглалтад орвол түр гармыг татан буулгана

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Элэгний С вирүсийн эмийг эмч эмнэлгийн ажилчдад үнэ төлбөргүй олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Цаг урагшиллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

Хүнсний аюулгүй байдал- Хүн бүрийн зүтгэл

...

Дэлгэрэнгүй » 2015.07.10

МУГТ, алтан хараацай Кёкүтэнхо Н.Цэвэгнямын зодог тайлах ёслол маргааш болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.28