Зургадугаар сард сонгууль болох уу?

Бодлогоо боловсруулаад, мөрийн хөтөлбөрөө зэхсэн нам, эвсэл сонгуулийн гараан дээр бэлэн болжээ. Нийт 13 нам, гурван эвсэл сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлээд буй. Мөрийн хөтөлбөр гээд хэдэн өгүүлбэр бичсэн нэг хуудас цаас сугавчилсан 80 гаруй бие даагч ч бий гэнэ.

 

Тэднийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэх эсэх шийдвэрээ  энэ сарын 4-өөс өмнө буюу өнөөдөр гаргах хуультай юм. Хэрэв бүгдийг нь бүртгээд авчихвал сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, бие даагчид тодорхой болно. Ингээд тэд 5-аас нэр дэвшигчдээ тодруулаад эхэлнэ. Гэтэл тэдний тоглоомын гол дүрэм болох Сонгуулийн тухай хууль нь ойлгомжгүй байна.

 

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотойгоор хэдэн нам, бие даагчдаар хязгаарлагдахгүй СЕХ-нынхонд ч хүлээлт бий болгожээ. Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа гэхэд хуулийг яаж өөрчлөх, дан мажоритар сонгууль буюу тойрогт нэр дэвшүүлбэл том тойрог байх уу, жижиг байх уу. Аль нэгээр нь шийдсэний дараа саналын хуудасны загвар болон заавар зөвлөгөөгөө шинэчлэх шаардлагатай гээд ар араасаа ажил ундарна.

 

УИХ-ын хувьд хуулиа өөрчилж зөвхөн тойрогт нэр дэвшүүлбэл нийт хэдэн тойрог байх, тойргийн тоог нэмж жижиглэх эсэх, эсвэл одоо байгаа тойргууддаа мандат нэмж хуваарилах уу, аль тойрогт  хэдэн мандат нэмэх вэ гээд хуулийн гол агуулгыг үндсээр нь өөрчлөх нүсэр ажил хүлээж байгаа. Энэ бүгд тодорхой болж байж нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулна, тэдэндээ тойрог хуваарилж өгөх гээд хэлэлцэн шийдэх асуудал олон бий.

 

Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэх тухай УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцүүлгээс авсан завсарлагын хугацаа маргааш дуусгавар болно. Ингээд хуулийн өөрчлөлтөө нэг тийш нь шийдсээр байтал нэр дэвшүүлэх хугацаа тулах учраас энэ ажлыг хойшлуулахаас өөр гарцгүй болжээ.

 

Тэгэхээр Сонгуулийн тухай хуульд заасан цаг хугацааны хуваарь өөрчлөгдөж таарна. Иймд 57 хоногийн дараа болох сонгуулийн тов хойшлох уу гэдэг гол асуудал.  УИХ дахь нам, эвслийн бүлгүүд, бусад улс төрийн жижиг нам, эвсэл цагтаа амжуулж сонгуульдана гэцгээж буй. Зарим нэг нь хойшлуулахыг санаархаж байгаа ч гэдэг. Гэхдээ энэ жилийн хувьд долдугаар сард АСЕМ манай улсад болох учраас зургадугаар сард болох сонгуулиа цаг тухайд нь хийхгүй бол улстөрчдийн ажил амжихгүй. Зуны сар зургаа биш шүү дээ.

 

М.Цэцэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2016.05.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Эрдэнэс Монгол”-ын тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулганыг АТГ-аас саатуулжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.09.26

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд Цагдаагийн тусгайгийнхан хүчээр дайран оржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой мэдээллийг авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Mэргэжлийн халз тулаан “WOW 2016”

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Амласан байрууд эзэндээ очсон уу?

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

Зөвшөөрөлгүй буусан 33 айлыг албадан нүүлгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

Х.Тэмүүжин: Албан ёсны мафитай л болно доо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

УУХҮ-ийн дэд сайдаар Д.Загджавыг томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Намаар баян миний Монгол

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

П.Тэмүүжин Монголын таеквондогийн түүхэнд шинэ хуудас нээлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

“Сансар” сүлжээ дэлгүүрийн хамт олон шилдгээр шалгарав

...

Дэлгэрэнгүй » 2017.12.28

Банкууд иргэдээс бага мэдээлэлтэй байна гэж үү

...

Дэлгэрэнгүй » 2015.06.27

Д.Оюунхорол: УИХ-ын гишүүн ярьсанаа үнэн мэт туйлширч болохгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.02.07