Дэлхийн хошой аварга С.Батцэцэгтээ мэндэлсэн өдрийн баярын мэнд дэвшүүлье

  

МУГТ ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА СОРОНЗОНБОЛДЫН БАТЦЭЦЭГ ТАНД

Хөрст дэлхийд зартай монголжингоо 
Хөмсөг нүд сайхантай бүсгүйгоо 
Хүч бяр гайхамшигтай хатангоо 
Хөх монголын бахархал хацаргоо 
Замлин дэлхийд цуутай төгөлдөргоо 
Заан гавьяатын хайртай охингоо 
Хашаат нутгийн эрхэм оюунгоо 
Хамаг монгол хүндлэл урангоо 
Аваргын титмийг чимсэн нүдэнгоо 
Алтан соеомбондоо залбирсан ухаангоо 
Алаг нүдэндээ мишээлтэй үзэсгэлэнгоо 
Ардын дуундаа хөглөгдсөн эгшиглэнгоо
Уудам талд асгарсан нарангоо 
Уужим харгуйд гэрэлтсэн сарангоо 
Бүрэнхий тэнгэрт түгсэн одонгоо 
Бөмбөрцөг дэлхийд данстай ижийгоо

2016.03.13 

Монгол Улсын чөлөөт бөхийн гавьяат тамирчин, эмэгтэй чөлөөт бөхийн анхны Дэлхийн аварга, анхны хошой аварга, Олимпийн наадмын хүрэл медальт Соронзонболдын Батцэцэг 1990 оны  тавдугаар сарын 3-нд Архангай аймгийн Хашаат суманд мэндэлжээ.

Тэрбээр 2005 оноос сумынхаа дунд сургуулийн биеийн тамирын багш Н.Дондовын удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн байна. Ингээд дунд сургуулиа төгсөн, МУИС-ийн Япон хэлний хуваарь авч 2008 онд Улаанбаатар хотод иржээ. Энэ үеэс эхлэн “Замчин” спорт хороонд З.Дүвчин зааны шавь болсон байна. Тэр үеэс хойш 2012 оноос “Хилчин” спорт хороонд харьяалагдах болсон бөгөөд 2008 оноос З.Дүвчин, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар нарын удирдлага дор үндэсний шигшээ багт багтсан юм.

С.Батцэцэгийн анхны амжилтууд нь 2005 оны Өсвөрийн УАШТ-нд мөнгөн медаль, 2007 оны Өсвөрийн АШТ-нд мөнгөн медаль, 2008 оны залуучуудын УАШТ-нд алтан медаль, 2008 оны залуучуудын АШТ-нд мөнгөн медаль юм байна.

Ирээдүйн аварга маань 2009 оноос насанд хүрэгчдийн УАШТ-нд оролцож эхэлсэн бөгөөд УАШТ-д 2009, 2010 онд дарааллан түрүүлж, 2011 онд мөнгөн медаль хүртсэн. 2010 оны ААШТ-нд 59 кг-д барилдаж, мөнгөн медаль хүртсэн. Анх 19 насандаа 2009 оны ДАШТ-д оролцож байжээ. Харин дараа жил нь 2010 оны Москва хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-нд 59 кг-н жинд барилдаж, З.Ойдов, Х.Баянмөнх нараас хойшхи 35 жилийн дараа эх орондоо алтан медалийг авчиран дэлхийд нэрээ дансалсан юм. Мөн 2013 оны Будапешт хотноо болсон ДАШТ-д 63 кг-н жинд алдарт бөх, Японы Кайро Ичотой финалдаж, мөнгөн медаль хүртсэн.

Өнөөдөр тэрбээр "Лас-Вегас-2015" ДАШТ-нээс 63кг-ын жинд АВАРГЫН ТӨЛӨӨ барилдаж дэлхийн хошой аварга боллоо. Монгол Улсын гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг алтан медалийн төлөө Японы тамирчин залуучуудын дэлхийн хошой аварга 20 настай Рисоко Кавайг илүүрхэн ялсан юм. Япон тамирчны хувьд анхны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол манай тамирчин гуравдахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алтан медалийг олимпийн эрхтэйгээ эх нутагтаа авч ирлээ.  Бас нэг бэлгэшээх зүйл нь С.Батцэцэг 2010 оны 9 дүгээр сар 10-нд дэлхийн аварга болж байсан бол таван жилийн дараа буюу 9 сарын 10 нд "жич эндхийн он сар өдрөөр" дахин аваргын төлөө гарч ирээд 36 секундэд илүүрхэн цэвэр яллаа.



Ийнхүү тэрбээр чөлөөт барилдааны түүхэнд ДАШТ-нд гурвантаа аваргын төлөө барилдаж буй Монголын 2 дахь бөх,  эмэгтэйчүүдээс анхных нь болсон юм. Одоогоос 40 жилийн тэртээ 1975 онд ЗХУ-ын Минск хотноо болсон ДАШТ-д МУГТ, Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх аварга ДАШТ-нд гуравдахиа финалдаж, "АВАРГЫН АЛДАР"-т хүрч байв. Мөн энэ тэмцээнээс МУГТ, Хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов Дэлхийн хошой аварга болж байсан түүхтэй... 



Тэгвэл 40 жилийн дараа ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА төрөн гарсан нь гайхамшигтай түүхийн гэрч нь Монгол түмэн боллоо. Дэлхийн хошой аварга З.Ойдовын дүү З.Дүвчин багшийн унаган шавь нь С.Батцэцэг байгаа нь бүр их билэгшээлтэй зүйл болж байна. 

 

С.Батцэцэг 2008 онд Спортын Мастер, 2009 онд ОУХМ, 2010 онд МУ-ын Гавьяат тамирчин цол хүртсэн. С.Батцэцэг бол чөлөөт бөхийн спортоор Олимп болон ДАШТ-нээс медаль хүртсэн Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, З.Ойдов, Х.Баянмөнх, Д.Оюунболд агсан нарын цөөхөн тамирчны нэг. Мөн тэрбээр Монголын шигшээ багийн ДАШТ-ээс авсан 50 дахь медалийн эзэн болсон бөгөөд 50 дахь медаль нь АЛТ байсан нь бахархалтай.

Түүний Риогийн олимпын Алдарын оргилд хүрэх зам гайхалтай байж, монгол түмнээ баярлуулах цаг удахгүй ирэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

 

2016.05.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Хөгжлийн банкны санхүүжилтээр Хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтанд орлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147