Жендерийн тэгш бус байдлаас үүдсэн бодол

     Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр Монголчууд төдийгүй дэлхий нийт  анхаарч буй. Ийм чухал цаг дор Соц-Интерний олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн хурал Монгол Улсад амжилттай болж өндөрлөсөн. Нөгөө талаар тус хуралдаан нь дөрвөн жилд болдог улстөрийн сонгуулийн чимээтэй дөрөө харшуулсан нь ихээхэн ач холбогдолтой гэж үзэж болохоор. НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн” 17 зорилтын 5–д 2030 он гэхэд эмэгтэйчүүдийн оролцоог бүхий л шатанд тавин хувьд хүргэнэ гэсэн зорилт бий. Гэтэл бүх шатны сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог 25 хувьд хүргэх тухай тунхаг гаргаж байсан ч өнөөдөр энэ хувьдаа ч хүргээгүй байгаа нь дэлхий нийтийн хандлагаас ихээхэн хоцорч явааг өгүүлсэн хэрэг. Гэтэл дэлхийн өндөр хөгжсөн улс орнууд эмэгтэй Ерөнхийлөгчтэй болж, парламентийн түвшинд 30 хувиас доошгүй эмэгтэйчүүд сууж байна. Шуудхан хэлэхэд улстөрийн бүхий л намууд жендерийн асуудалд томоохон стратеги төлөвлөгөө боловсруулж ажиллах цаг нь болжээ. 

 

    Азийн улс орнууд тэр дундаа Монгол Улс жендерийн тэгш байдлыг ханган хэрэгжүүлэхэд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэгтэй юм. Улстөр, шийдвэр гаргах түвшинд бүсгүй хүний хатан ухаан, аливаад хянуур ханддаг гээд олон зүйлийг дэлхийн улс орнууд авч үзэх болсон. Манай улсад жендерийн тэгш байдал яригдаад урт хугацааг туулсан ч өнөөдөр хараахан жинхэнэ утгаараа хэрэгжээгүй л байна. Гэхдээ удаан боловч урагшаа явж байгааг бид өнөөдрийн байгаа байдлаас харж болно. Саяхан болж өнгөрсөн Соц-Интерний олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн хуралдаанд ирсэн зочид. эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хамгаалахад хууль эрх зүйн орчин маш чухал гэдгийг ч хаа хаанаа онцолж байв. Жендерийн тэгш бус байдал нь эдийн засгийн өсөлт бууралтад ч нөлөөллөө үзүүлсээр байгаа. Тэгвэл дэлхий нийтийн хандлагаас аваад үзвэл жендерийн тэгш байдлыг тодорхой түвшинд хангаж чадсан улс орнуудын эдийн засгийн өсөлт өндөр байна. Жендерийн тэгш бус байдал гэдэг нь дан ганц эмэгтэйчүүдийн асуудал биш бөгөөд хоёр хүйсийн тэгш балансыг аливаа асуудалд бий болгохыг хэлж байгаа юм. Жишээ нь манай орны хувьд эмэгтэй, эрэгтэйчүүдийн боловсролын түвшинд, эрүүл мэндийн байдалд тэгш бус байдал ихээхэн харагдаж, гэр бүл, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл их байгааг ч дурдацгаасан. Тэр тусмаа манай бүс нутагт эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн түвшин өндөр байна. Уур амьсгалын өөрчлөлтийн хамаг сөрөг нөлөөлөл хөдөө аж ахуйн салбарт гардаг бөгөөд энэ салбарт эмэгтэйчүүд олноор ажилладаг учир их хэмжээгээр өртөж байгаа талаар гадны зочид төлөөлөгчид баримтаар өгүүлсэн. Улстөрийн намууд квот системийг хэрэглэх болсон.нь эмэгтэйчүүдйиг түлхүү гаргах боломжийг бүрдүүлсэн, хэрхэн амжилтанд хүрсэн талаар улс төрийн туршлагаасаа ярьж өнөөгийн нөхцөлд тэдний туулсан замыг товчлох олон боломжманай улсад байгаа талаар ярьж, бүхий л улс төрийн намуудыг хамтарч ажиллахыг уриалж байлаа. Мөн үеэр Нэгдсэн орос намын зүгээс энэ чухал хурлыг зохион байгуулж байгаад талархаж байгааг ч зочид төлөөлөгчид дуулгана лээ. Тухайлбал, Вьетнам улс парламентийнхээ тэргүүнээр, эмэгтэй хүнийг сонгожээ. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр эрэгтэй эмэгтэй хүний хамтын оролцоо шаардлагатай болсныг илэрхийлсэн хэрэг. Өдгөө ч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн нэрээ сойж, тэр хэрээр дэмжлэг авч байгааг бид харж сууна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульд эмэгтэй хүнээ нэр дэвшүүлснээр тухайн улс орон өөрийн илүү хүчирхэг бөгөөд өрсөлдөх чадвартайгаа харуулсан үзүүлэлт болж байна.Солонгосчууд эмэгтэй хүнийг дэмжээд Ерөнхийлөгчөөрөө сонголоо. Дэлхийн том улс төрд хүйсийн ялгаа байхгүй болж байна. Ерөөсөө шийдвэр гаргах түвшинд эмэгтэй, эрэгтэй хүний хамтын цогц шийдвэр нь улс орны аж амьдралыг өөд нь татаж, хөгжилд хөтөлдөг жишээ олон бий. 

 

Өнгөрөгч 2012 оны сонгууль холимог тогтолцоогоор явагдсан сонгуульд улстөрийн намууд порпорцониаль талбайд 28 хүнээ жагсаасан. Гэтэл жагсаалтын эхний аравт эмэгтэйчүүдийн нэрсийг ёс төдий оруулж ирснийг бид бүхэн мэдэх ч энэ тогтолцооны үр дүнд арван нэгэн эмэгтэй гишүүнтэй болон нь ахиц байсан юм. Харин 2016 оны сонгуулийн хуулинд дахин өөрчлөлт оруулж нэрсийн жагсаалтыг хасаж байгаа нь эмэгтэйчүүдийг сонгуулах боломж хумигдана гэсэн үг. Цаашид энэ асуудалд улс төрийн хүсэл эрмэлзэл, үндэсний хэмжээнд нэгдсэн ойлголт түүнийгээ хууль тогтоомжоор баталгааажуулах нь хамгийн чухал гэж үзэж байна. Монгол улс хүрсэн амжилтаасаа ухрах ёсгүй юм. Тиймдээ ч энэ хуралдаанаас “Улаанбаатарын тунхаглал” гарч, “Улс төр ба жендерийн тэгш байдал” салбар хуралдаанаас уриалга гаргасан. Тухайлбал, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийг 30 хувиас доошгүй оролцуулах,суудал хадгалах квотыг  Сонгуулийн тухай хуульд  тодорхой оруулж өгөх, жендерийн тэгш байдлыг хангах улс орнуудын жишигт нийцүүлэн Сонгуулийн тухай хуульд эмэгтэй нэр дэвшигчдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хуульчлах, эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага “нэг цонх”-ны бодлогоор явуулах зэрэг хэд хэдэн зүйлийг энэ үеэр уриалсан билээ. Хэрвээ эмэгтэй нэр дэвшигч 15 хувийн санал намдаа авчирсан бол сонгуулийн зардлыг улс нь гаргаж өгдөг гэх мэт эмэгтэй хүнийг хэрхэн олноор гаргах туршлага, тактикийг үеийн үед хэрэглэж ирсэн байдаг. Манай оронд бол байдал өөр байсаар аж. Хэдийгээр эмэгтэй, эрэгтэй хүний хүч тэнцэж, адилхан  ажиллаж, адилхан санал авч чаддаг ч мөнгөний хувьд яг ижилхэн ачааг үүрч байгааг ч дурдах хэрэгтэй. Манай хүн амын 53 хувийг эзлэж байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолой бүрэн гарч чадахгүй байгаа нь бид энэ тал дээр зоримог алхам хийж чадаагүйтэй холбоотой. Нөгөө талаар Төрийн түвшинд тийм бодлого алга байна. МАН зүүний чиг баримжаа, үзэл баримтлалтай нам учраас хүн төвтэй бодлого явуулдаг, хүнийхээ хөгжлийг дэмжиж, хүнээ дээдлэдэг намын хувьд хүний амьдралын хамгийн чухал хэсэг болох эрүүл мэнд, гэр бүл, боловсрол зэрэг асуудалд улам бүр ойртох ёстой. Тиймийн тулд улстөрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь тун чухал болжээ. Эрэгтэй хүн л Төрийн өндөр дээд албан тушаалд байх учиртай гэх ойлголтыг халах цаг ирсэн нь дэлхий нийтийн хандлагаас харагдаж байна. Бүхий л улс төрийн хүчний дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд эвлэлдэн хүчээ нэгтгэх хэрэгтэйг Соц интерний удирдлагууд зөвлөж байлаа. Бидэнд тийм туршлага бий.  Миний бие НАМЭХ-ны дэд тэргүүнээр есөнжил ажилласан бөгөөд 2004 онд манай намын эмэгтэйчүүд бид МАН,  ИЗН, АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагуудтай хамтарч ажиллаж,хамтарч тэмцсэний үр дүнд “Их Тэнгэрийн тунхаглал”-ыг гаргаж, квото механизмыг хэргэжүүлэх эхлэлийг тавьж улмаар шийдвэр гаргах бодлого боловсруулах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 25-аас доошгүй хувь хүртэл оролцуулахаар болгож чадсан түүх бий. МАН бусад улс төрийн хүчнүүдийг манлайлан, уриалж намынхаа дүрэмд бүхий л шатны сонгуульд эмэгтэйчүүийн оролцоо 25-аас доошгүй байхаар оруулж өгсөн.

 

        Соц-Интерний хурлын үеэр эмэгтэйчүүд төдийгүй эрэгтэйчүүд ч жендерийн тэгш бус байдалд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлсэн. МАН-ын дарга М.Энхболд хурлын нийт төлөөлөгчдөд хандаж хэлэхдээ “МАН ууган улс төрийн хүчний хувьд бусад намуудаа манлайлан эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог бодлогоор дэмжинэ. Хэрэв эмэгтэй лидерүүд, эмэгтэй төрийн тэргүүн нар байсан бол саяхан болсон дайн үүсэхгүй байх байсан” хэмээсэн. Мөн үеэр МАН дарга асан Сү. Батболд “Хөгжингүй орнуудад мөрдөгдөж байгаа стандартуудыг өөрийн оронд хэрэгжүүлэх цаг болжээ. МАН тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тал дээр ажиллах ёстой. Бид хүрсэн амжилтаасаа ухарч болохгүй”, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Хүний хөгжлийн цөм болсон асуудлуудыг эмэгтэйчүүдийн дуу хоолойгүйгээр шийдвэрлэх боломжгүй юм”гэж хэлсэн нь МАН бусад улс төрийн намуудыг шударга сонгууль, шударга ёс, дэлхий нийтийн чиг баримжаатай улс төр хийхийг дахин манлайлж уриалсан.Одоо зөвхөн хийх, хэрэгжүүлэх л үлдлээ.

 

 

Анагаах ухааны доктор Ж.Цолмон


2016.05.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ч.Шижирбаатар: Монгол эрчүүдтэй ханилсан харийн бүсгүйчүүдийг оруулсан шоу нэвтрүүлэг хийж байна…

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт томоохон шинэчлэл хийгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Утаа гаргахгүй юм бол яндангаар яах юм бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Д.Сумъяабазар: Зөвхөн төмөр зам гэлтгүй Тавантолгойн бүлэг ордыг ашиглах үүднээс цогц асуудлыг оруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Нийт нутгаар хүйтний эрч чангарна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

30 мянган янданг цөөлөх боломж Х.Баделхан сайдын гарт байна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ярилцлагын мастер “нүцгэлсэн” нь

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Гааль, татварыг буцаан салгаж, Бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Д.Зууннаст: Шүд цооролт бол халдварт өвчин шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Толгойтод байрлах Нефтийн гарамыг засварлана

...

Дэлгэрэнгүй » 2016.09.16

М.Энхболд: Монгол төрийн тогтолцоо нь бодлогогүй удирдлага, болчимгүй хэдэн дарга нарын буруутай үйлдэл, бүтэлгүйтлийн золиос болох учирг

...

Дэлгэрэнгүй » 2015.10.26

У.Хүрэлсүхэд гомдогсод Т.Аюурсайхан, Н.Учрал, Ж.Энхбаяр нараар хүрээгээ тэлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.09

“Ичигсэд” хөдлөжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

Парламентийн спикерүүд тунхаглал батална

...

Дэлгэрэнгүй » 2015.09.03

Монгол бахархлын өдрөөр Төрийн банк ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2015.11.11

Хөгжингүй орны сэргээн засах эмнэлэгүүдэд ашиглагагддаг аппарат Монголд орж иржээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.13

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэсэн нь сэтгэлийн хөөрөл үү , сэтгэцийн өвчин үү

...

Дэлгэрэнгүй » 2015.11.20

Төрийн банк “WESTERN UNION” үйлчилгээндээ урамшууллын аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.08.07