С.Бямбацогт: Сонгуулийг шударга, ил тод, нээлттэй явуулах ёстой

 

        УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Газрын тухай хуулийн төсөл, СЗХ-ны 2015 оны тайлан болон цаг үеийн асуудлыг хэлэлцсэн байна.

 

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар мэдээлэл хийсэн юм. Тэрээр, “Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 29-нд явагдах ёстой. Үүнтэй холбогдуулж сонгууль зохион байгуулах хуулийн хугацаанд бэлтгэл ажлууд ч хангагдах ёстой байгаа. Монголын ард түмэн дөрвөн жилд нэг удаа төр барих эрхээ эдэлдэг.Эрхээ эдэлж, саналаа өгч, цэвэр, шударга, тунгалаг төрөө байгуулах ажил нь хугацаандаа явагдах ёстой. Харамсалтай нь ҮХЦ-ийн дүгнэлт гарсантай холбогдуулан сонгуулийн төлөвлөгөөт ажил хойшлогдож байна. Тухайлбал, энэ долоо хоногт нам, эвсэл нэр дэвшигчдээ тодруулах заалттай. Тийм болохоор ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хурдан шийдэж, шаардлагатай бол Сонгуулийн хуульд өөрчлөлт хийж, сонгуулийг цаг хугацаанд нь шударга, ил тод, олон нийтэд нээлттэй, хэрүүл бужигнаангүй явуулах ёстой гэж МАН-ын бүлэг байр сууриа илэрхийлж байна” гэсэн юм.   

 

Мөн тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах” асуудлаар мэдээлэл хийв.

 

Н.Номтойбаяр “Тариаланчид санхүүгийн бэрхшээлтэй байдлаас үүдэж газраа банкинд барьцаалан зээл авахад хүндрэлтэй байдаг. Үүнийг зохицуулах нэрийн дор Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар оруулж ирсэн.  Уг нь Газрын тухай хуулиар газар эзэмших эрхээ барьцаалах эрх зүйн орчин нээлттэй. Гэтэл энэ төслөөр “давуу эрх” гэсэн хуулийн зөрчилтэй ойлголтыг тусгасан байна. Өмчлөхөөс бусад газар нутаг төрийн өмчид байдаг. Давуу эрх гэдгийг юу гэж ойлгох вэ гэдгийг хууль эрхзүйн хүрээнд судалж үзэх ёстой гэж МАН-ын бүлэг үзлээ. Газартай холбоотой  хардалт бидэнд байдаг. Хоёр жилийн өмнө Б.Гарамгайбаатар нарын гишүүн “Гадаадын иргэн, аж ахуйн нэгж байгууллага Монгол Улсад 100 жил газар эзэмших, цаашлаад 40 жилээр сунгаж байх хуулийн төслийг санаачлан оруулж ирэн маргаан дэгдээж байдаг. УИХ үүнийг дэмжээгүй. Үүний дараа Халх голын хуулийн төслийг оруулж ирсэн нь өнөөг хүртэл шийдэгдээгүй, маргаантай асуудал хэвээр байна. МАН-ын бүлэг тариаланчдаа дэмжиж байгаа. Гэхдээ дэмжих өөр ямар эх үүсвэр байгааг хайх хэрэгтэй” гэсэн юм.

 

О.Заяа


2016.05.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

4,9 тоогоор төгссөн дугаартай машины татварыг энэ сард төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

ТАНИЛЦ: Хотын даргад нэр дэвшигч Су.Батболд

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

АСЕМ-ийн үеэр 1500 орчим сайн дурын ажилтан ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Зайсангийн уугуул иргэдийн төлөөлөгчид БОНХАЖЯ-ны сайдтай уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.06

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Л.Гансүхийн нарын шүүх хурал энэ сарын 10-нд болно

...

Дэлгэрэнгүй » 2016.03.05

Хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI уралдааны удирдамж

...

Дэлгэрэнгүй » 2017.07.03

Микро автобусууд наймдугаар сарын 1-н хүртэл үйлчилгээнд явна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.05

Хубилай хааны тухай 1920 онд зохиогдсон симфонийг сэргээн тоглоно

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Танд хүргэх зөвлөгөө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.03

“ПРИУС” машинаар агаарын бохирдол ихтэй бүсүүдэд эргүүл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.02