СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

1

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2016 оны  4-р сарын 22-ны өдөр хуралдаж дүүргийн Засаг дарга М.Чинболдтой хариуцлага тооцох асуудлыг авч хэлэлцсэн. дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 41 төлөөлөгчөөс Энэ хуралдаанд Монгол Ардын Намын 20, Ардчилсан намын 8, Монгол Ардын Хувьсгалт Намын 2 нийт 30 төлөөлөгч оролцон 73.1 хувийн ирцтэйгээр хуралдан дүүргийн ИТХ-ын хуралдааны дэгийн дагуу санал хураалт явуулж 73,2 хувийн саналаар огцруулах шийдвэр гаргасан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намаас хэвлэлийн бага хурал зохион байгуулж “УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зааварчилгаагаар зөвхөн МАН болон МАХН-ын төлөөлөгчид ирц бүрдүүлэн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргалаа” гэх зэргээр илт худал мэдээлэл тараалаа. Энэ бол олон мянган гишүүд дэмжигчидтай Монгол Ардын Нам болон нэр дурдагдсан хувь хүний нэр төрд халдсан цэвэр гүтгэлгийн шинжтэй үйл ажиллагаа гэдэг нь илэрхий байгаа тул үнэн бодит байдлыг мэдээлэхээс өөр аргагүйд хүрч энэхүү мэдэгдлийг гаргаж байна. Үүнд:

  1. Тухайн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны үеэр дээр нэр дурдагдсан  УИХ-ын гишүүний зүгээс ямар нэгэн зааварчилгаа өгөөгүй бөгөөд өмнө нь ч ирүүлж байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэх байна.
  1. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга П.Галиндэв тэргүүтэй Ардчилсан намын 8 төлөөлөгч ирц бүрдүүлэн дээрх хуралдаанд оролцон М.Чинболдыг огцруулах шийдвэрийг хамтдаа гаргасан байтал гурав хоногийн дараа хэвлэлийн хурал хийн Монгол Ардын Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам дангаараа хуралдсан хэмээн ярьж байгаа нь хэзээ ч итгэж үл болох бүлэглэл гэдэг нь харагдаж байна.
  1. Засаг дарга асан М.Чинболдын Төрийн албан хаагчдыг намын харъяаллаар зохих үндэслэлгүйгээр ажлаас хоморголон халах байдал хэрээс хэтрээд удлаа. Тухайлбал дүүргийн Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, Аж ахуйн тасгийн дарга болон хороодын Засаг дарга нарыг өөр намын гишүүн гэдэг шалтгаанаар халж, заримынх нь албаны тамгыг булаан авахыг оролдож байна. Мөн Засаг даргын хувьд хуулиар хүлээсэн харъяа татварын албыг удирдлагаар хангах, татварын орлогыг хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн дагуу төвлөрүүлэх, шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлснээс үүдэн дүүргийн нэгдүгээр улирлын төсөв 800 сая төгрөгөөр тасарсан. Дүүргийн төсөв хүндэрч төрийн албан хаагчид цалингаа хугацаандаа авч чадахгүй нөхцөл байдал үүсээд байхад гадаад улс руу төсвийн хөрөнгөөр гэр бүлийн хамт аялах шагналаар өөрийгөө шагнан Япон улсад аялсан зэрэг буруутай үйлдлүүдийг дурдаж болно.

Эдгээр нь Төрийн албаны тухай хуулийн 25.1  дэх хэсэг, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17.1.2  дахь заалтуудыг тус тус зөрчиж, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.1.а, 1.1.е заалтуудад заасан Засаг даргад хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байх тул М.Чинболдыг Дүүргийн Засаг даргын албан тушаалаас огцруулах саналыг Сонгинохайрхан Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд оруулж хэлэлцэн, хариуцлага тооцон санал нэгтэйгээр огцруулсан.

Монгол Ардын Намын зүгээс хуулиа чанд биелүүлж  ажиллахыг удаа дараа сануулж ирсэн боловч М.Чинболдын зүгээс “Дүүргийн Ардчилсан нам болон Нийслэлийн удирдлагуудаас Монгол Ардын Намын хүмүүсийг чөлөөл гэж байнга шахдаг. Би шахалтанд ороод байна, Монгол Ардын Намын хүмүүсийг чөлөөлөхгүй бол намайг Нийслэлийн иргэдийн хуралд нэр дэвшүүлэхгүй байдал үүсээд байна. Манай намынхан хууль журам гэж мэдэхгүй шүү дээ” гэх мэтийн хариулт өгч, шалтаглан хууль зөрчих ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.

Мөн Япон улсад гэр бүлийн хамтаар аялах эрхээр шагнуулсан тухай Япон улсын элчин сайдын яаманд явуулсан албан тоотынхоо талаарх бичгийнхээ тухайд тэрээр гэр бүлийн хүндээ ВИЗ гаргуулахын тулд ийм бичиг явуулсан, хувийнхаа зардлаар явуулсан гэж тайлбарлаж байна. Дүүргийн Засаг дарга хүн төрийн тамга, албан бичгийн хэвлэмэл хуудас ашиглан гэр бүлийн хүндээ ВИЗ авахаар Япон улсын элчин сайдын яаманд худал утгатай бичиг явуулж байгаа нь дэлхийн хэмжээнд ганц Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан М.Чинболдоос гарах ёс зүйгүй үйлдэл юм.

Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын Нам 2012 оны дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүнгээр олонхийн санал авч ялалт байгуулсан. Ардчилсан нийгмийн суурь зарчим бол иргэдийн сонголтоор, тэднийг төлөөлөн шийдвэр гаргах явдал. Гэвч Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл иргэдийн баталгаажсан сонголтыг уландаа гишгэж, Монгол улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн  26.5.2 т заасан Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байна гэсэн шаардлагыг огт хангаагүй төрийн албанд үүрэг гүйцэтгэгчээр 2 хон сар ажилласан хүнийг хүч түрэн томилсон нь ард иргэдийг хохироосон дээрх хууль бус үйлдлүүд ар араасаа үргэлжлэх завхарлын эхлэл болсон юм.

Хэдийгээр Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн хугацаа хэдхэн сарын дараа дуусах хэдий ч Монгол улсын хүн амын аравны нэг нь оршин суудаг энэ том дүүргийн иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг нэг ч хоногоор саатуулахыг бид тэвчихгүй, иргэд ч хүсэхгүй гэдэг нь ойлгомжтой юм.

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны  хүчин төгөлдөр шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга хүлээн авахгүй тохиолдолд Засаг даргатай  хамтран ажиллах боломжгүй болж дүүргийн нутаг дэвсгэр дээр Нутгийн өөрөө удирдах ёс гажуудах бодит нөхцөл үүсэхээр болоод байна.

Иймд Нийслэлийн Ардчилсан намын дарга Нийслэлийн Засаг дарга  Э.Бат-Үүл таныг энэ хууль бус шахалтуудаа зогсоож Сонгинохайрхан дүүргийн иргэдийн сонголтыг хүлээн зөвшөөрч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу хууль бус, ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ Засаг даргаа татаж авахыг шаардаж байна.

Хэрэв энэ хууль бус ажиллагаагаа нэн  даруй зогсоохгүй бол бид тэмцлийн дараагийн шатны арга хэмжээг авах болно.

Эх сурвалж: Шуурхай.мн

2016.05.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Нефтийн үнэ өсөх хандлагатай байгаа гэв

...

Дэлгэрэнгүй » 2016.03.31

Дампуурлаа зарлах дөхсөн Монгол улсад тансаглан жаргаж буй ганц компани “Эрдэнэс Монгол”

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

МАН-ын даргын илтгэл эв нэгдлийг эрхэмлэв

...

Дэлгэрэнгүй » 2015.10.27

400 км зам туулж гэртээ очсон нохой

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

“We are SANTA” challenge-д нэгдэхийг уриалж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.12.10

Н.Хангай хүүд амьдрал бэлэглээрэй

...

Дэлгэрэнгүй » 2016.03.11

G time сүлжээний захирал Ж.Маратын 6 тэрбум төгрөгийг битүүмжилжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

Ж.Энхбаяр: Улс орныг ийм байдалд оруулсан нам, улстөрчидтэй хариуцлага тооцох асуудал хаана байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.05