Х.Тэмүүжин: Албан ёсны мафитай л болно доо



УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний VTV-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Манай нэвтрүүлэгт нэг зарчим бий. Нэвтрүүлэгт орсон зочдынхаа шүтдэг шашных нь судрыг тавьж байгаад ”Энд зөвхөн шударга үнэнийг ярина” гэсэн баталгаа авдаг. Таныг би буддын шашинтай байх гэж бодож байна. Эсвэл үгүй юу?

-Би шинжлэх ухааны хүн, шашинд гүн итгэл үнэмшилтэй хандаад байдаггүй. Итгэл үнэмшил, сүсэг бишрэл гэдэг хоёр өөр зүйл. Хүн ямар нэг бурхан, далдын хүч, эсвэл хойд насанд итгэж, сүсэглэж болно. Шинжлэх ухаанд ойр хүмүүс бодит мэдээлэл, учир шалтгаанд итгэж үнэмшдэг. Тэр нь цаасанд бичигдэхээрээ онол ном болдог. Нэг талаар шашны сургаалтай адилхан. Тиймээс хуульчид таны энэ зан үйлийг хамгийн ухаалаг байдлаар хийе гэвэл Үндсэн хууль дээр гараа тавьж тангараг өргөх байх аа.

-Бодож үзээгүй хувилбар байна. Дараагийн удаа Үндсэн хууль авчирья. Олон нийт Х.Тэмүүжин гэдэг хүнийг “Хуулийн салбарт эрс шинэтгэлийг хийх гэж оролдсон” гэдгээр нь их сайн мэддэг. “Оролдсон” гэж хэлж байгаад уучлаарай. Таны хийсэн ажлуудыг буцааж засварлах гэсэн оролдлогууд их хийгдэж байгаа учраас ингэж хэллээ. Википедиад таны тухай “1971 онд Төв аймгийн Зуун мод хотод төрсөн. Зуун мод хотын 10 жилийн сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөөд сургуульдаа багшаар үлдсэн. Нээлттэй нийгэм ТББ-ын тэргүүн, Монголын либертари сангийн удирдах зөвлөлийн гишүүн, АН-ын нарийн бичгийн дарга, Нээлттэй форумын удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд хүртэл албан тушаал хашсан” гэж бичсэн байна. Гэхдээ сүүлийн үед би таныг нэлээд “философидох” болсон юм уу гэж хараад байна. Философи таны судалдаг бас нэг салбар уу?

-Философи миний салбар биш. Гэхдээ хуулийн шинжлэх ухаан дотор эрх зүйн философи гэж дагнасан төрөл байна. Нэг төрлийн мэдлэг. Шударга ёс гэж юу вэ, хүний амьдарч байгаа нийгэм юун дээр суурилдаг вэ, хэтэрхий орчин үеийн бөгөөд эдүгээчлэгдсэн цаг үед энэ нийгмийн  суурь зарчмыг ямар үзэл санаа тодорхойлж байна вэ гэдгийг уг үндсээр нь хайдаг чиглэл бол эрх зүйн философи. Тиймээс ямар нэг зүйлийг гүнзгийрүүлэн судалж уг үндсээр нь тодорхойлохыг оролдож байгаа хүн бүр хүссэн хүсээгүй тэр философи руу дөхөж очино л доо. Тэр нь заавал философич байх албагүй. Зүгээр философийн мэдлэгийг ашиглах тухай л юм.

-Х.Тэмүүжин Америкийн эрх зүйн системийг монголчлох гэж оролдож байна, Германы хуулиудыг махчилж орчууллаа гэсэн шүүмжлэл бас байдаг. Энэ тухай?

-Дэлхий нийтээр харьцуулсан шинжлэх ухааны мэдлэгийг ашиглаж байна. Харьцуулсан эдийн засаг, харьцуулсан улс төр, харьцуулсан эрх зүй гээд. Энэ юу гэхээр шинэ дугуй зохиохоосоо илүү бусдын зохиосон дугуйг өөрт тохирсон хэлбэрээр засч сайжруулах явдал. Энэ нь туулах замаа товчилж, эрсдэл багатайгаар асуудлаа шийдэхэд тусалдаг. Хүссэн хүсээгүй бид тогооноосоо давж харах цаг болсон. Тогоон дотроо л хэрэлдээд суугаад байвал тамын тогооны үлгэрээр л дуусна. Манайхтай адилхан зовлон, адилхан бэрхшээлийг даваад туулчихсан бусдын сайн туршлагыг авч хэрэглэх нь муу зүйл биш. Хэн сайн суралцана, тэр илүү амжилтанд хүрдэг цаг үе шүү дээ. Харин авч байгаа зүйлээ өөрийнхөө системд тааруулж засварлах, урт хугацааны ололт болгож ашиглахад ухаан зарна. Хийрхсэн шүүмжлэлүүд олон байна л даа. Америк маягийн Эрүүгийн хуультай боллоо ч гэдэг юм уу. Тэгээд яг юуг нь Америкаас хуулсан байна, бодитой баримттай гаргаад ярь гэхээр хэн нь ч чаддаггүй.

-Шүүмжлээд байгаа асуудлаа өөрсдөө мэдэхгүй байна гэсэн үг үү?

-Тийм. Шинэ Эрүүгийн хууль бол цэвэр Герман маягийн хууль. Тэр дундаа Германы их сургуулиудын загвар болгож боловсруулсан Эрүүгийн хууль дээр түшиглээд манайх шиг шилжилт хийж байгаа улс орнуудад ямар асуудал хөнддөгддөг вэ гэдгийг харж харьцуулж хийсэн хууль. Бүхэл бүтэн 16-17 жилийн судалгааны үр дүн.

-Сүүлийн долоо, арав хоног та нэлээд бухимдалтай байх шиг. Таны твиттер, фэйсбүүкт тавигдсан зүйлүүдийг харж байхад...

-Бухимдах юу байх вэ. Болж байгаа үзэгдлийн үр дүнг тоочиж харуулахыг л оролдож байгаа юм. Жил хагасын өмнө болж өрнөсөн үйл явц өнөөдөр зорьсон зорилго, үр дүн лүүгээ алхаж байна шүү дээ. Магадгүй, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан шалтгаан нь Тэмүүжин гэдэг хүнийг Хууль зүйн салбараас зайлуулах давхар хэрэгцээ ч байсан байх. Маш олон хүн “Хуулийн салбар, хуулийн салбарын эрх мэдэлтнүүд миний хүн байх ёсой” гэсэн атгаг бодолтой явдаг. Миний хүн байж намайг хамгаална, бизнес маань эрсдэлгүй байна, дургүй хүрвэл өрсөлдөгчөө ч айлгаж, намнаж болно гэдэг бодолтой байсан.

Тэр бүх бодолд нь би “Хуулийн байгууллагыг хэн нэгний алх болгож аваачиж өгнө гэвэл уучлаарай, энэ хуулийн засаглал биш ээ” гэж хариулж байсан. Заримтай нь түр тар хийгээд салж ч байсан. Эцэст нь “чихгүй, сонсдоггүй” гэдэг хочтой ч болсон. Чихгүй, сонсдоггүй хүнийг яах ёстой вэ? Барын зулзагыг бага дээр нь гэдэг л болсон шүү дээ. Одоо харахад хэний ямар бүлэглэл өөрсдийн гэсэн Хууль зүйн сайдтай болох гэж чармайсан, хийсэн хулгай луйвраа хүчний байгууллагуудаар дарах гэж оролдсон бэ гэдэг нь маш тодорхой харагдаж байна л даа.

-Ямар бүлэглэл?

-Намайг сайдаас огцруулахын тулд ямар үйл ажиллагаанууд явуулсныг л эргээд саначих. Тэр үед нь ч би нэр заагаад хэлж байсан. Цагдаагийн байгууллагын удирдлагууд “Баянгол” зочид буудлын өрөөнд хуралддаг болчихсон л үе байсан шүү дээ. Ийм цагдаагийн байгууллага Монгол Улсад хэрэгтэй юу? Тийм учраас би цагдаагийн удирдлагуудыг сольсон, зарим хурандаа нарыг ажлаас нь чөлөөлсөн. Тэрний дараа Ерөнхий прокурор, цагдаагийн дарга нэг фракци болоод УИХ-ын нэг гишүүнтэй нийлээд над руу боорлосон. Өнөөдөр яг тэр бүтцээрээ ЦЕГ-ын дарга руу боорлож байна. Эцсийн зорилго юув? Зүгээр л хулгай, луйвраа нуун далдлах.

-Твиттертээ “Дорлигжав Чингисийг холдуулж, Батсүхийгээ үүрэг гүйцэтгэгчээр тавих гээ юу” гэж жиргэсэн байсан?

-Ерөнхий прокуророос Хууль зүйн сайд болсон хүн сайдын суудлынхаа хариуг юугаар төлөх вэ гэдгийг олон нийт харж байгаа. Хууль зүйн сайд хүн энэ улсад хууль сахиулах, хулгай зэлгийг таслах, шударга ёсыг тогтоох, өмгөөлж хамгаалах ёстой биз дээ. Түүнээс биш ажлаа хийж байгаа байгууллагын ажил үйлийг харлуулж, хэдэн луйварчны захиалгаар удирдлагыг нь огцруулах гэж улайрч суудаг сандал ширээ биш. УИХ-ын чуулган дээр хүртэл тэр хурандаа нараа авчираад “төрийн нууц” гэдгээр халхавчилж хүнийг гэмт хэрэгт гүтгэж байсан л нөхөд шүү дээ. Гэвч хуулийн хашаа гэж нэг юм байна. Хичнээн тонгочсон ч гэсэн буцаагаад татаад оруулаад ирдэг хуулийн хашаа байна аа. Монгол Улс муу ч, сайн ч бас нэг хуультай улс. Д.Дорлигжавын гар хөл болж явсан тэр хурандаа нар өнөөдөр хүн гүтгэсэн, хууль бусаар тагнаж чагнасан хэрэгтээ шалгагдаж байна. Тэнд гэрчээр дуудагдсан, мэдээлэл нь авагдсан олон хүн байсан. Гэтэл тэр хүмүүс дээр давхцуулаад “төрийн нууц задалсан” хэргээр эрүү үүсгээд шалгаж байгаа юм байна.

-Төрийн нууц задалсан гэж үү?

-Систем ингэж л ажилладаг юм байна. Хуулийн байгууллагыг хүссэнээрээ хөдөлгөнө гэж бодож байсан хүмүүс тэр гар хөлөө алдахаар бачуурч үхэх гэж байна л даа. Сүүлдээ бүр улаан цагаандаа гарч байна. Хуулийн салбарыг яагаад шинэчлэх ёстой вэ гэдгийг тэр хүмүүс дахин дахин ойлгуулж байна.

-Мүүнээр шалтаглаад Лу.Гантөмөр, цаашлаад Ц.Элбэгдорж руу баахан дайрсан. Женко, Нямдорж хоёр нэг хэсэг хэрэлдсэн, одоо Женко, Тэмүүжин гээд асуудал үргэлжилж байна. Ар ардаа нэг баг бүрдүүлчихсэн л үзээд байх шиг. Юунаас болоод тэр вэ?

-Хэрэлдэж зодолдох бол амархан. Зарчим дээрээ удаан зогсох шиг хэцүү юм байхгүй. Гэхдээ зарчим дээрээ зогсч байгаа хүн ямагт хэлэх үгтэй, зөвтгөх тайлбартай байдаг. Би хэнтэй ч зодолдоогүй, зарчмаа л барьсан. Хуулийн байгууллага иргэнд үйлчлэх үүрэгтэй, ил тод ажиллах, хуулиа дээдлэх ёстой. Алдаа гаргасан бол хариуцлагаа ч хүлээдэг байх ёстой. Энэ бол зарчим. Энэ зарчмаа бариад ажиллахад хамгийн түрүүнд над дээр “Чи миний хүмүүсийг халлаа” гээд цаас бариад орж ирсэн хүн бол Женко. Тэдэн дотор нь өнөөдөр өөрийнх нь үзэн ядаад байгаа Р.Чингис байсан, ”Энэ миний хүн” гээд зааж байсан. Би ганц л үг хэлсэн. 2012 онд бид нэг амлалт өгсөн. Цагдаагийн байгууллага аль нэг эдийн засгийн бүлэглэл, улстөрч, тэр тусмаа рецетив гэмт хэрэгтнүүдийн гар хөл байж болохгүй. Тиймээс бид энэ шинэтгэлийг дэмжих боломжтой хүмүүсээ томилно гэж. Намайг сайдаар очиход Р.Чингис ЦЕГ-ын дэд дарга байсан, чадалтай боловсролтой залуу. Тиймээс цагдаагийн алба хаагчдыг бэлтгэдэг ХСИС дээр очоод боловсон хүчин бэлтгэ гэж үүрэг өгөөд явуулсан. Удалгүй дахиад бөөн бужигнаан болсон. Цагдаагийн дарга нарыг “Баянгол” зочид буудалд цуглуулаад хуралддаг болсон. Цагдаагийн дарга хэн байхаас үл хамаараад очсон хүнийг нь худалдаж авдаг систем ажиллаж байгаа байхгүй юу. Хийх гэж байгаа шинэтгэлийн өмнө тээглээд зогсч байгаа бол хэнтэй ч гэсэн зарчмаа бариад тулахаас өөр аргагүй. Тэр нь Х.Баттулга байна уу, хэн байна хамаагүй.

-Магадгүй, Х.Баттулга гишүүнд ч гэсэн өөрийн зарчим байдаг л байх?

-Миний хүн, чиний хүн гэж харж байгаа бол тэнд ямар нэг зарчмын тухай ойлголт байхгүй шүү дээ. Тэнд эрх ашиг л ойлголт байна. “Эрх ашиг” гэдэг үг ч хэтэрхий гоёдох байх.

-“Цагдаагийн даргыг эрүүгийн гэмт хэргийн сэжигтнүүдийн захиалгаар огцруулах нь шууд утгаараа төрийн эргэлт юм. Төрийг дээрэмчид авлаа” гэх хүмүүс ч байсан. Үнэхээр тийм үү?

-Д.Дорлигжав сайд ЦЕГ-ын дэд даргаар Ц.Батсүх гэдэг хүнийг томилсон. Энэ хүнийг Цагдаагийн дарга болгох, цагдаагийн удирдлагад байлгах бүх яриа хэлцлийг манайдаа рецедив гэгддэг нэр бүхий хүмүүс хийдэг юм. Цагдаагийн дарга хэн байхыг хулгайч нар шийддэг байвал цагдаа өөрөө тэдний үйл ажиллагааг хууль ёсны болгох хэрэгсэл л болж хувирна. Тийм учраас ийм хүмүүсийг дээш гаргаж хэрхэвч болохгүй гэдгийг би тухайн үед нь ч хэлж байсан. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүн “Би энэ намд том хүн учраас, өөрийн гэсэн фракцитай учраас, тэр фракцийн сайдтай учраас цагдаагийн дарга хэн байхыг би шийднэ” гэж байгаа бол сая чиний хэлсэнтэй зарчмын хувьд яг адил. Цагдаа улс төрждөггүй, иргэнд үйлчилдэг, хуулиа дээдэлдэг л байх ёстой. Тэнд мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой, улстөрч хэрэггүй. Ямар нэг компани, том бизнесийн ашиг сонирхлын төлөөлөл тэнд байх ёсгүй. Н.Аланхуягийн Засгийн газар байгуулагдаад цагдаагийн байгууллага дээр гурван л зарчим барьсан. Улс төр, бизнесийн ашиг сонирхол, гэмт бүлэглэл хуулийн байгууллагын толгой руу мацахгүй гэдэг зарчим. Энэ зарчмынхаа төлөө тууштай явна.................Үргэлжлийг эндээс 

2016.04.29

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Б.Батбаяр: Монгол ноолуураар дэлхийд тэргүүлэх тоглогч болох суурийг бэхжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол прагматизмыг санал болгоё

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

М.Даваажаргал: Тэнгэрт морилсон аавдаа том амжилттай ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Хуан Лерма: Тархи судлал XXI зуунд хамгийн чухал үүрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Б.Батбаяр: Монгол ноолуураар дэлхийд тэргүүлэх тоглогч болох суурийг бэхжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Ж.Азжаргал: Багаасаа хөдөлмөр эрхэлсэн хүүхэд чанартай боловсрол эзэмшиж чаддаггүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.14

УР УНДРАХ” ХХК наадамчин олондоо зориулж хямдрал зарлажээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Арван дусал бэлдмэл ойд гурван цаг алхсантай тэнцэх хүчилтөрөгчийг өгнө

...

Дэлгэрэнгүй » 2016.12.21

Оюутолгойн тусгай цуваа хил дээрээс буцжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.03

З.Энхболд: Ипотекийн зээл хэвийн үргэлжлэх эрх зүйн орчин бий боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.01.19

Тост, Тосон Бумбын нуруунд ажиллаад ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.28

Ээлжит бус чуулган хаалтаа хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.14

Аялагчдад зориулсан авто зогсоолын цогцолбор барина

...

Дэлгэрэнгүй » 2017.04.21