М.Энхболд: Монголыг аврах төв штабаа байгууллаа



 

        Энэ оны УИХ болон орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслүүдийн албан ёсны хүсэлтийг СЕХ хүлээн авч байна. Хуулийн дагуу энэ сарын 30-ны дотор нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлт болон мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд хүлээлгэн өгөх ёстой.

 

Өнөөдөр МАН-ын удирдлагууд СЕХ-нд очиж, 2016 оны сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө өглөө.

 

Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд “Бидний материалыг хүлээн аван хянаж, сонгуульд оролцох эрхийг маань хуулийн дагуу олгож өгнө гэж найдаж байна. 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулийг Сонгуулийн болон бусдад хуулиудад заасны дагуу шударга, сайн зохион байгуулж, улс төрийн хүчнүүдийг, бие даагчдыг адил тэнцүү  нөхцөлд өрсөлдүүлэх, үүссэн асуудалд шударгаар хандаж, Монгол төрийг эмхлэн байгуулахад та бүхнийг анхаарал тавин ажиллана гэдэгт МАН найдаж байна” гэв.

 

Сонгуулийн ерөнхий хороо  энэ бямба, ням гарагт ажиллаж, намуудын мөрийн хөтөлбөрийг хянах юм байна. Уг ажлын дараа буюу ирэх долоо хоногоос намуудад батламж гардуулах аж.

 

Үүний дараа МАН-ын дарга М.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр “Манай нам энэ удаагийн сонгуульд Монгол орны иргэн бүрийн амьдралын үе шат бүрт зориулагдсан тодорхой бодлого боловсруулсан. Нийгмийн амьдралын бүхий л салаа мөчирт сэргэлт авчрах бодлогыг иж бүрэн тооцоо судалгаатай мөрийн хөтөлбөрийг боловсруулж, СЕХ-нд өгч байна. Энэ мөрийн хөтөлбөрийн дагуу бид сонгуульд ялалт байгуулж, иргэдээ ядуурлаас аварч, эх орноо өрийн дарамтаас хөнгөлөн, эдийн засгийн хямрал, төр засгийн дампуурлыг  арилгана. Хүчирхэг Монгол орныг цогцлоох зорилтыг бид хамтдаа хэрэгжүүлнэ. Сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, Монголыг аврах төв штабаа өчигдөр гүйцэтгэх дээд байгууллагаараа хэлэлцэж баталсан. Намын дарга сонгуулийг удирдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж 230 гаруй хүний бүрэлдэхүүнтэй штабыг байгуулсан” гэсэн мэдээллийг өглөө.

 

 

 

О.Заяа


2016.04.28

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Б.Булганы бие муудаж, нарийн шинжилгээ хийлгэж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Бямба гаригт бүх нийтийн цэвэрлэгээтэй

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

Хүртээмжтэй боловсролыг хос мэргэжилтэй эзэмшээрэй

...

Дэлгэрэнгүй » 2015.09.24

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

Ноосны урамшуулал малчдын дансанд орж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

Гадаадад байгаа иргэд маргааш саналаа өгнө

...

Дэлгэрэнгүй » 2017.07.03

БОАЖЯ-наас зарласан “Шилдэг шторк” шалгаруулах уралдааны хугацааг 07 дугаар сарын 17 болгож сунгалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.06.30

Н.Энхбаяр: Сонгуулийг бохир мөнгөнөөс цэвэрлэж, шударга болгоё

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

"15 раунд" Гүндалай нэвтрүүлэгч Даваа 2-ийн халз мэтгэлцээн

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Ж.Амарсанаа: Харвони эм энэ долоо хоногт Монголд ирнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.24

Хөрөнгө оруулагчид тогтвортой байдлыг хүсч байна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.28

21-р зууны хамгийн эрэлттэй мэргэжлээр элсэлт авна

...

Дэлгэрэнгүй » 2015.09.22

Бодибилдинг фитнессийн аварга шалгаруулах " МОНГОЛЫН МИСТЕР -2015" тэмцээн болно

...

Дэлгэрэнгүй » 2015.08.19