Ломбард монгол

Өдөртөө 2 талх, хиам өндөгөө авчихаад подхийтэл амьдардаг байсан манай гэрийнхэн сүүлийн үед бүсээ жаахан чангалж, өрх гэрийн төсөвтөө улсаар бол тодотгол хийж, зөвхөн талх масло төдийхнөө авдаг боллоо.

 

Аргагүй дээ. Улс орон маань жаахан хэцүүхэн  байна. Цалин маань ч гэсэн заримдаа цагтаа, заримдаа хугацаа хожигдож буудаг болсон нь амьдралд нөлөөлж л байна. Гэхдээ зүгээрээ. Амьд хүн аргатай.  Нэг л өдөр бид чинь цалингаа хураадаг, хуримтлуулдаг болно гэсэн итгэл надад бий. Харин тэр хүртэл мөнгө дутвал зээлчихээд мөнгөтэй болохоороо буцааж өгөөд л амьдарч л байна. Гэхдээ өгөх хүн бөхийж, авах хүн гэдийдгийн үлгэрээр хүнээс нүүрээ ширлэн байж мөнгө гуйна гэдэг ч бас л хэцүү даваа шүү.

 

Статистик мэдээллээр Монголын нийт иргэдийн ихэнх хувийг эзэлдэг дундаж амьдралтай хүмүүс мөнгөний гэнэтийн хэрэгцээ гарсан үед нэг бол танил талаасаа мөнгө зээлдэг эсвэл ломбард, банк бус санхүүгийн байгууллага нь авралын од болдог хэмээн хариулжээ. 

 

Үнэхээр ч эргэн тойрноо харъя. Бидний эргэн тойронд ах дүү, найз нөхөд гээд янз бүрийн ажил алба, амьдрал ахуйтай хүмүүс бий.Уг нь ч цалин нь удахгүй буух юм байна. Даан ч зээлээ төлөх хугацаа нь тулжээ.

 

Хоёр гурван хоногийн дараа дүү минь ирж уулзлаа. Аргагүйдээд явж байна, туслаарай гэлээ. Яасан ийснийг асуувал унааны ганц машинаа ломбардад тавьчихаж. Бас л хүү нь талийж, үндсэн зээлдсэнээ төлж амжаагүй байтал зээлээ хаах хугацаа нь болчихож гэнэ.

 

Хэдхэн хоногийн дотор надаас мөнгө асуусан нь энэ хүмүүс. Намайг мөнгөтэй төгрөгтэй гэж биш. Өөрсдийн адил жирийн амьдралтай нэгэн гэдгийг мэднэ л дээ. Зүгээр л аргаа бараад, байж магадгүй, байвал өгч магадгүй гэсэн итгэлээр л уулзаж байгаа нь энэ.

 

Гэхдээ зээл авахын тулд заавал өөрийгөө эвгүй байдалд оруулах ч шаардлагагүй л юм байна лээ л дээ.

 

Манай ажлын хүүхэн надтай яг л адилхан цалин авдаг, яг л адилхан нөхөр хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг хирнээ тэр бүр мөнгө зээлэх үү, мөнгө дутаад байна гэх нь ховор. Ажлынхнаараа мөнгө хураах гэх мэт гэнэтийн тохиолдолд ч үргэлж мөнгөтэй. Дэлгүүр хоршоо орсон ч хоол ундаа авчихдаг. Наддаа бас хааяа цалин буухаар өгөөрэй гээд хэд гурван төгрөг зээлэх нь ч бий.

 

Чи яаж ингэж мөнгөгүйдэж, хурныхгүй амьдарч чадаад байна гэсэн асуултад банкны зээлийн эрхтэй карттай гэж хариулсан. Мөнгөний хэрэгцээтэй үедээ зээлийн эрхтэй картаасаа төлбөрө төлчихөөд хугацаандаа эргүүлээд төлчихвөл хүү авдаггүй. Бүүр аргагүйдвэл зээлсэн мөнгөнийхөө 20 хувийг төлчихдөг. Хүний л амьдрал юм хойно. Мөнгөний хэрэгцээ гарна. Хүнээс царай алдахгүй, өөртөө жаахан санхүүгийн сахилга бат суулгачихад л бүх зүйл Ок гэж тэр хэлсэн. Үнэхээр ч боддог л бодол, санадаг санаа.

 

Өнөөдөр бид удам дамжсан үнэт зүйлсээ, хайртынхаа бэлэглэсэн ээмэг зүүлтээ өндөр хүүтэй ломбарданд хаяж санхүүгийн гэнэтийн бэрхшээлээс түр зуур гарах хэрэг юу байнаа.

 

Алийн болгон “Ломбард Монгол” байх вэ.  Цаана чинь бас арга байна..

Эх сурвалж  sonin.mn http://sonin.mn/news/politics-economy/61214


2016.04.27

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Оюунхорол сайдын урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Монгол Улсад айлчилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Хөвсгөл нуур орчимд байгаль орчинд ээлтэй ариун цэврийн байгууламж барина

...

Дэлгэрэнгүй » 2017.04.27

Төрийн банкны хөлбөмбөгийн шигшээ баг “UnionPay Cup - 2016” Олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

С.Батболд: Аз жаргалтай хот цэнгүүнийг НЗДТГ-аас зохион байгуулаагүй

...

Дэлгэрэнгүй » 2016.12.05

Хэнтий аймаг зүүн аймгийн аялал жуулчлалын бүс болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Цензургүй яриа - Ц.Мөнхбаяр Гал үндэстэн холбооны тэргүүн

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Үндсэн хуулиа өөрчлөнө гэдэг бол зүгээр л ЗГ-аа хамгаалах гэсэн башир арга

...

Дэлгэрэнгүй » 2015.11.11

А.Оюун: Хог хаягдлын тухай хууль бохирдуулагч нь төлөх зарчимд үндэслэсэн

...

Дэлгэрэнгүй » 2017.06.02

Монголбанк 18.4 тонн алт худалдан авав

...

Дэлгэрэнгүй » 2017.11.15

Харангийн Х.Лхагвасүрэн эх орныхоо төлөө ”хашгирч” байна -

...

Дэлгэрэнгүй » 2015.08.26