Хүйсийн найман нуурын тав нь ширгэжээ


Өвөрхангай аймгийн Уянга сумаас баруун хойд зүгт 45 километр зайд үзэсгэлэнт сайхан Хангайн нурууны дунд галт уулын дэлбэрэлт, суултын дунд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт орших гайхамшигт сайхан найман нуур бий.

Эдгээр нуурыг Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Дөрөө, Онон, Хүйс, Баян-Уул гэх бөгөөд далайн түвшнээс дээш 2700-3165 метр өндөр өргөгдсөн байдаг. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 километр хүртэл зайтай оршдогоос хамгийн том нь Ширээт нуур юм. Хүйсийн найман нуур нь уулын тагийн бүслүүрийн хөрстэй, шилмүүст болон Сибирийн хар мод, хушин ой, галт уулын чулуулагтай тэгш тал, нүцгэн оройтой уулсаар хүрээлэгдсэн байдаг.

Энд мөн Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүгийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоо  бий. Хангайн нурууны араар орших Ханбаян хэмээх галт уул дэлбэрч түүнээс урсах халуун хайлмал бодис царцан Цагаан-Азарга голын урсгалыг хааснаар үүсэж бий болсон нуурууд юм. Энэ бүс нутагт эрс ховордсон эмийн ургамал ургадгаас гадна 18 зүйлийн хөхтөн, 39 зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр амьдардаг. Найман нуур болон эргэн тойрны газрыг хамруулан нийт 11.5 га талбайг 1995 онд Байгалийн дурсгалт газар гэсэн ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ.

Хангайн нурууны гол хэсэг болох Шуранга, Гятруун, Битүү, Зэс улаан, Цэгээний хуниас, Ив зэрэг уул нуруудын араар, Орхон голын эхэнд орших ой хөвчит уулсын ам хөндийг дүүргэн оршдог учраас байгалийн маш өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байдлаараа эрс ялгардаг онцлогтой. Ойн бүтцийн хувьд навчит ба шилмүүст ой голлон ургадаг бөгөөд 85 хувийг шинэс ба хуш мод, нэг хувийг улиас бургасны төрлийн навчит мод эзэлдэг. Халиут, Бугат, Хүйс нуур нь жижиг гол горхиор холбогддог бөгөөд бороо хур багатай үед ус нь эрс багасдаг аж. 

Эхний нуур болох Ширээт нууранд доктор А.Дулмаа анх загас үржүүлэх ажлыг зохион байгуулснаас хойш Халиут, Бугат нууранд Байгаль нуураас омуль загас авчирч үржүүлсэн байна. Уянга сумаас Хүйсийн найман нуур руу явах замд Шурангийн цохио хэмээх том хадан чулуу тааралддаг. Энэхүү чулууг давуулан чулуу шидэж чадвал хүсэл нь биелдэг гэсэн домогтой. Хүйсийн найман нуур нь анх Хүйсийн есөн нуур гэгддэг байжээ. Ес дэх нуур нь маш жижигхэн байсан бөгөөд бороо хургүй үед бүүр ширгэчихдэг байжээ. Өдгөө Хүйсийн найман нуурын гурван л устайгаа үлдэж бусад нь ширгэжээ. Хамгийн жижиг хоёр нуур нь эргээд сэргэхээргүйгээр бүрмөсөн ширгэсэн байна.

Эх сурвалж: MNB.mn 

2016.04.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Талх чихэр” компани Шороон гахай жилийг угтаж хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэгт ажилдаа орлоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Л.Оюун-Эрдэнэ: Таны өрөөнд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргасан бол М.Энхболд дарга танаас уучлалт хүсч байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Хаянхярваа нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурав

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Сэтгүүлч Д.Майцэцэгт гомдсон УИХ-ын гишүүн Д.Муратын хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Элчин сайдын яамны ажилчидтай хариуцлага тооцно гэдгээ Солонгосын талаас мэдэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Л.Болд гишүүний шаардсан шударга ёс гэж юу вэ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

АН-ын даргыг бүртгэж, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Монголын хөлбөмбөгчид дэлхийн тавцанд гарахад дахин нэг шат ахилаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.13

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Түүх, соёлын хосгүй үнэт зүйлсийг хууль бусаар хил гаргадаг эгч дүүс баригджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.27

Хөгжлийн банкны шинэ бонд эдийн засагт өнгө нэмнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.25

“Реформ-20” клуб байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.15

Амаржаад удаагүй байгаа нэвтрүүлэгч Д.Одзаяа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.30

Архинд хордож нас барсан иргэдийн 1 нь орцны жижүүр, 4 нь шил, лааз түүдэг хүмүүс байжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.17

Би машиндаа амьдардаг

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан бага насны хоёр хүүхэд энджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.04

Д.Лүндээжанцан: Монголын парламентын нэр хүндийг илтгэсэн чухал үйл явдал боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.04.03

Ирэх мягмар гарагт чуулган хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.01.23