Хүүхнүүдийн эрэлд гарсан намууд



 Эрх баригчид Сонгуулийн тухай хуульд өнгөрсөн оны сүүлчээр нэмэлт өөрчлөлт оруулж, хүүхнүүдэд ээлтэй заалт оруулсан. Тодруулбал, энэ хуулийн 127.2-т “Нам эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна” гэж тусгасан билээ. Сонгуулийн тухай өмнөх хуульд энэ тоо 20 байсан бол 30 болж нэмэгдсэн нь эмэгтэй улстөрчдөд шинэ жилийн өмнөхөн барьсан сюрприз байлаа. УИХ-ын 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахад нийт 544 нэр дэвшигчийн 174 нь эмэгтэй байсан. Тэгвэл “Гурван ЭНХ”-ийн намууд болон бусад намын дарга нар нэр дэвшигчдийнхээ 30 хувийг “нөхөх” хүүхнүүдийн эрэлд яг одоо гарчихаад байна. Хэрэв УИХ энэ долоо хоногт Үндсэн хуулийн Цэцээс намын жагсаалтын эсрэг гаргасан дүгнэлтийг хүлээн авбал Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орж, далимд нь хүүхнүүдийн квотыг үгүй хийх тухай мэдээлэл ч дуулдаж эхлээд байгаа юм. Харин УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол, нам тус бүр 23 хүүхний тоог гүйцээхийн тулд хонио хариулж яваа Дулмааг ч нэр дэвшүүлэхэд бэлэн байна. Учир нь намууд жагсаалтын 28-даа ес, тойргийн 48-даа 15 эмэгтэйг дор хаяж багтаах ёстой. Хэдийгээр “Хүүхнүүдийнх нь тоо 23-т хүрэхгүй бол тухайн намыг сонгуульд оролцуулахгүй” гэсэн хатуу заалт байхгүй ч хуульд тусгасан квот л бол квот. Улс төрд хөл тавих хүсэлтэй Нарагийн найз бүсгүйчүүд, ирээдүйд Монгол Улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох хүсэлтэй яваа лидер эмэгтэйчүүдэд энэ бол том боломж. Харвард төгссөн Халиунаад ч, хөдөө хонио хариулж яваа Дулмаад ч хуулиар олгосон тэгш эрх.  

    Тэгвэл АН-ын “Лиш цэцэгтнүүд”, МАН-ын “Гоо сарнайнууд” аль тойрогт нэр дэвших вэ. Бас Н.Энхбаярын эрх гүнж, их хатад “Хаан”-аа дагаад хаашаа нүүх вэ. УИХ-ын 2012 оны сонгуульд АН-аас Ерөнхийлөгчийн зөвлөх асан М.Батчимэг, “Сонгогчдын боловсрол төв”-ийн тэргүүн асан Р.Бурмаа нар жагсаалтаар нэр дэвшиж гишүүн болсон. Харин МАН-аас У.Хүрэлсүхийн оронд Д.Сарангэрэл жагсаалтад бичсэн дарааллын дагуу энэ сэнтийд заларсан бол МАХН-аас З.Баянсэлэнгэ, ИЗНН-аас С.Оюун нар “Жагсаалтын гишүүд” болж байв. Гэвч УИХ-ын гишүүн М.Батчимэг Орхон аймгийн АН-ын дарга болж тус аймгаас нэр дэвшихээр болсон. Р.Бурмаагийн хувьд, жагсаалтад багтахгүй бол Дорнод аймагт нэр дэвших магадлалтай. МАН-ын лидер бүсгүйчүүдийн нэг Д.Сарангэрэл энэ удаад жагсаалтаар нэр дэвшихээс татгалзаж, Хан-Уул дүүрэгт нэр дэвших сураг дуулдана. “Н.Энхбаярын гүнж” гэгдэх З.Баянсэлэнгийн хувьд Чингэлтэй дүүрэгт нэр дэвших болов уу” гэсэн таамаглалыг улс төрийн хүрээнийхэн дэвшүүлж байгаа юм. ИЗНН-ын дарга С.Оюун өмнө нь нэр дэвшиж ялалт байгуулж байсан Сонгинохайрхан дүүргээ юм уу УИХ-ын сонгуульд анх нэр дэвшиж байсан Дорнодоо зорих сурагтай. Харин АН-ын лидер бүсгүйчүүд болох УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Б.Дэлгэрмаа нар энэ удаад нэр дэвшихгүй. Ц.Оюунгэрэл гишүүний хувьд, улс төрийн их амьдралаас түр завсарлага авч Монгол номын гайхамшгийг дэлхийд таниулах ажил хийхээ хэдийнэ зарласан бол Б.Дэлгэрмаа ОХУ-д суух анхны эмэгтэй Элчин сайдаар саяхан томилогдсон. Харин АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа нар намын жагсаалтаар эхний аравт бичигдэх нь тодорхой ч Цэцийн дүгнэлтийг УИХ энэ долоо хоногт хүлээж авах эсэхээс тэдний хувь заяа шалтгаалах болчихоод байна. Хэрэв намын жагсаалтаар нэр дэвшүүлэх тухай заалт хасагдвал С.Одонтуяа гишүүн Баянголдоо, Ц.Цогзолмаа 2012 онд нэр дэвшиж байсан Сүхбаатар дүүрэгтээ дахин өрсөлдөх болов уу. УИХ-ын гишүүн Д.Арвины хувьд тойрогт өрсөлдөх, намын жагсаалтад багтах эсэх нь хараахан тодорхойгүй байгаа ч “2000 оноос хойш парламентад тасралтгүй сонгогдсон” гэх үзүүлэлтийг нь харвал АН-ын жагсаалтад өрсөлдөгчгүйгээр орох биз. “МАН-аас урваж ирсэн хүнийг багтаах гэлээ” гэж АН-ын хүүхнүүд амбицалдаггүй л юм бол шүү дээ. Энд тойрогт өрсөлдөх, жагсаалтад багтах эсэх нь одоохондоо тодорхойгүй нэг эрхэм байгаа нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол юм. Өнгөрч буй дөрвөн жилд сөрөг хүчний эмэгтэй гишүүний дуу хоолойг хүчтэй хүргэж байсан хүмүүсийн нэг бол яах аргагүй Д.Оюунхорол гишүүн. Ингэхэд Н.Энхбаярыг МАХН-аа байгуулахад үнэнчээр зүтгэж, үүнийхээ хариуд Архангайд 2012 онд нэр дэвшсэн ч гишүүний сэнтийд биш, Эрүүл мэндийн сайдын суудалд заларч байсан Н.Удвал хаана явна вэ. Тэрбээр төрсөн нутагтаа дахин нэр дэвших болов уу, яах бол... АН-ын Л.Эрдэнэчимэг ч мөн адил. АН дахь МоАХ фракци буюу Женкогийн бүлэглэлд багтдаг тэрбээр Х.Баттулга нь хэрэв АН-аас гарвал хааш “нүүх” нь таавар мэт.  
    МАН-ын “Гоо сарнайнууд” нэг тойрогт өрсөлдөж магадгүй тухай мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал асан Б.Саранчимэг, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч асан П.Анужин нарыг “Баянзүрх дүүрэгт өрсөлдөх гэнэ” гэсэн яриа хэдийнэ гарчээ. Энэ талаар намынхнаас нь тодруулбал “П.Анужин Баянголд ч өрсөлдөж магадгүй. Цаадахь чинь хаана ч нэр дэвшсэн ялчих байх шүү” гэж байлаа. Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан, олны хэлдэгчлэн “Бишрэлт”-ийн Б.Ундармаа Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших сураг дуулдана. Намуудаас нэр дэвших бүсгүйчүүдийн тухай мэдээлэхэд ийм байна. Хэдийгээр АН, МАН-д улс төрд өнгө, хүч нэмэх бүсгүйчүүд цөөнгүй ч энэ хатуу хэцүү талбарт өрсөлдүүлэх 23 бүсгүйг тус тусдаа олж нэр дэвшүүлнэ гэдэг амаргүй. Монголын улс төрийн хоёр том намд ийм бэрхшээлтэй байгаа юм чинь бусад жижиг нам хүүхнүүдийн квотоо гүйцээх хэцүү ажилтай байгаа нь тодорхой. Г.Уянга гишүүнээр удирдуулан сонгуульд оролцох “Нэгдмэл Монгол” эвсэлд ч ийм бэрхшээл тулгарч буй нь эргэлзээгүй. Эцэст нь өгүүлэхэд, зарим судлаач “Эмэгтэйчүүдийн квотыг нэмсэн нь олзуурхууштай ч энэ нь амьдрал дээр нэг их баярлаад байх зүйл биш. Учир нь намын жагсаалт дахь эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчдийг хэрхэн эрэмбэлэх талаар хуульчлаагүй бол квот ердөө бэлгэдэл төдий” гэж дүгнэсэн байх юм.   

С.Тулга

Эх сурвалж: http://www.analiz.mn/postview/2403

2016.04.25

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Ж.Солонго:Хяргасаас Х.Баянмөнх бид хоёр л байна даа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.21

Б.Чойжилсүрэн: Хүүхдийн мөнгийг олгохын тулд төсөвт тодотгол хийх хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Чартыг тэргүүлэгч Хүрэлээгийн "Миний дурласан бүсгүй" Видео

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Ам.долларын ханш 2500 төгрөгт хүрлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Монголоо аваръя

...

Дэлгэрэнгүй » 2016.04.26

БОАЖЯ: Ойгоос нойтон мод огтлох боломжгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.11

Б.Түвшин: Нийслэлийн хөгжлийн чиглэл нь “ухаалаг засаглал”, “ухаалаг хот” юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25