Ж.Цолмон: Сайд байсан гэж бичүүлэхийн төлөө Эрүүл мэндийн салбарыг золиосонд гаргаж байна


"Эксперт ярьж байна" ярилцлагын булангийн энэ удаагийн зочноор Анагаах ухааны доктор, Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Цолмонг урьж ярилцлаа. Гурван Засгийн газрын үед таван жил эрүүл мэндийн салбарыг удирдан ажиллаж байсных нь хувьд түүнтэй энэ салбарт тулгамдаад буй зарим нөхцөл байдал хийгээд цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө урилгыг маань хүлээн авсан танд талархаснаа илэрхийлье.Саяхан сэтгүүлд өгсөн ярилцлагыг тань уншсан.Өнгөрсөн сонгуулиас хойш нам гүмхэн амьдрах болсон Ж.Цолмон хатагтай өөрийн амьдралын талаар нэлээд дэлгэрэнгүй ярьсан байна лээ.Тиймээс энэ сэдвийг орхиод элгээрээ хэвтчихээд байгаа Эрүүл мэндийн салбарын талаар яриагаа эхлэе.Энэ салбарыг хэт улстөржүүлснээс болоод хөгжих биш хөшиж байна, үндсэндээ "сэхээнд" орчихлоо гэх зэргээр төрийн бодлоготой холбож ярьж, шүүмжилж байна.Та энэ салбарыг багагүй хугацаанд удирдсан хүнийхээ хувьд одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг хараад ямар дүгнэлт хийж байна вэ."Сэхээнд" орчихсон энэ салбарыг сэргээх ямар боломжууд байна вэ?

-Эрүүл мэндийн салбар гэдэг маш том, чухал салбар.Өнөөдөр эхийн хэвлийд бий болох гэж байгаа хүүхдээс эхлээд хорвоог орхих хүртэл тэдэнтэй хамт байдаг салбар.Ихэнхи улс орон эрүүл мэндийн салбараа улс төрөөс ангид гол салбараа болгосон байдаг л даа. Өөрөөр хэлбэл, ямар ч улс төрийн хүчин гарч ирсэн эрүүл мэндийн салбарынхаа урт, дунд хугацааны стратегийн бодлогыг дэмжээд явдаг.Энэ бол үндсэндээ дэлхийн жишиг. Харамсалтай нь манай улсын хувьд салбарт  улс төрийн томилгоогоор шинэ хүн ирээд өмнөх засгийн үед эхлүүлсэн, хийсэн, хийж байгаа ажлуудыг таслан зогсоож, огт өөр зүйлүүдийг хийдэг, ажилчдыг нь халж, сольдог. Өөрөөр хэлбэл, залгамж холбоо гэдэг зүйл алдагдчихсан байна л даа.  Тийм учраас эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид, стратегийн гол салбар болгох шаардлагатай байна.

Мөн эрүүл мэндийн салбарт төрөөс өгч байгаа зардал маш бага байгаа.  Үүнийг ДЭМБ-аас зөвлөмж болгоод байгаа ДНБ-ний зургаан хувьд хүргэх, Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бие даалгах хэрэгтэй байна. Иргэд эрүүл мэндийн даатгалд зориулж татвар, шимтгэл төлж байгаа бол тэр нь эргээд өөрсдийнх нь эрүүл мэндийг дэмжихэд л зориулагдах хэрэгтэй. Ядаж энэ гурвыг хийгээд эхлэхэд энэ салбар маань арай өөр болох болов уу гэж бодоод байгаа.

- Сүүлийн үед улаан бурхан өвчинөөр бяцхан үрсээ алдсан ээж, аавуудын харамсал, цөхрөл, нулимсаар "будагдсан" мэдээлэл цахим орчинд их гарч байгааг та харсан байх. ЭМСЯ-наас дорвитой арга хэмжээ авахгүй байх шиг. Таны хэлсэнтэй санал нэг байна. Энэ салбарт тогтвортой бодлого байхгүйгээс болж олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч байна?

- Сэтгэл эмзэглүүлж, өр өвтгөм харамсалтай энэ нөхцөл байдалд би эх хүнийхээ хувьд, эмч хүнийхээ хувьд шүүмжлэлтэй хандаж, өөрийн бололцоогоор энэ асуудалд оролцоод явж байна. Гэхдээ бид байгаа байдлыг зөв үнэлж дүгнэх хэрэгтэй байна. НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч асан надад хандаж хэлж байсан."Бид өчнөөн сая долларыг танай эрүүл мэндийн салбарын хүмүүсийг чадавхжүүлэхэд сургасан. Гэтэл одоо "А" гэж ярихаар өөдөөс "Я" гэж байна."Тэмээ" гэхээр "Ямаа" гэх юм. Ийм төрийн бодлого гэж байдаг юм уу" гэж байгаа юм.Тодруулбал, арай гэж бэлтгэж мэргэшүүлсэн эмнэлгийн ажилчдыг сольж, хольсоныг хэлж байгаа хэрэг.Дээрээс нь өчнөөн сар, жилээр эмнэлгүүд даргагүй явлаа.Энэ бүгд чинь хаос хэлбэрт орох, хүмүүс үүрэг хариуцлага, сурсан мэдсэнээ мартагнах байдалд хүргэсэн байна.Мөн эдийн засгийн хямрал зэрэг хүчин зүйлээс болоод ард иргэд эрүүл мэнддээ анхаарах ёстой гэдгээ ч мартсан байна.

Улаанбурханы хувьд 1973 оноос нэг тунгаар дархлаажуулалтыг үндэсний хэмжээнд нэвтрүүлж эхэлсэн.Үүнээс хойш 1989 оноос хоёр тун болгож өргөжүүлсэн.Үндсэндээ 2010 оныг хүртэл гурван удаагийн дэгдэлт гарсан байдаг. Гэтэл 2015 онд дахин дэгдэлт үүслээ. Энэ нь олон  шалтгаантай. Улаанбурхан өөрөө тарилгатай өвчин учир дархлаажуулалтад маш сайн хамрагдах хэрэгтэй байдаг. Жил бүр дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүсийн тоо 1989 оноос өнөөг хүртэл хуримтлагдсан өвчлөлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.  

Мөн ээж нарын дархлаажуулалт маш муу байна.Энэ нь нэг талаараа нийгмийн ядууралтай холбоотой. Ээжүүд маань асар их ажиллаж, стресстэж байна. Энэ нь эргээд улаанбурханаар өвчлөх  нөхцлийг бий болгоод байгаа юм.  Өөрөөр хэлбэл, дархлаагүй ээжээс дархлаагүй хүүхэд төрдөг.Тиймээс төрийн маш зөв оролцоо, бодлого яахын аргагүй чухал.

-Үр, хүүхдээ алдсан эцэг эхчүүд эмч, эмнэлгийн байгууллагад гомдолтой байгаагаа илэрхийлж байна. Харамсалтай хэдий чэцэг эхчүүдийг, өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмч нарыг ч буруутгах аргагүй санагдсан. Та Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар эмч нар ажлын хариуцлага алдсан тохиолдолд тэдэнд хүлээлгэх ял шийтгэлийг нэмэгдүүлсэн  асуудал дээр нэлээд "хатуу" байр суурь илэрхийлсэн байсан. Гэхдээ нөгөө талдаа  эмч нар хариуцлага алдсанаас үүдэн иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирвол яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр "чанга хууль, чадваргүй эмч" энэ хоёр балансыг яаж тэнцвэржүүлбэл дээр вэ?

-Эмч хүн алдаа гаргах эрх байхгүй.Тийм ч учраас дэлхий дахинд энэ бүхнийг хамгийн хатуугаар авч үзэж хуулийн хариуцлага тооцдог.Хүний төлөө тангараг өргөж үйл ажиллагаа явуулдаг мэргэжил учраас эмч хүн ерөөсөө л хүний сайн сайхны төлөө ажиллах ёстой.Алдаа гаргасан бол стандарт зөрчигдөж үү, тэр стандартыг эмч санаатайгаар зөрчсөн үү гэдгийг тогтоож, хариулцлага тооцох учиртай.Тухайн стандарт юунаас болж зөрчигдөв.Тэр хүний биеийн байдал ямар байсан зэрэг олон зүйлээс авч үзэх хэрэгтэй.Хуульчид эмч хүн биш.Тиймээс хуулийн шийдвэр гаргахаас өмнө мэргэжлийн байгууллагын шийдвэрийг сонсохоос гадна олон улсын туршлагаас судлах хэрэгтэй.Ер нь эмч хүн санаатайгаар хүний амь насанд халдах зүйл хийдэггүй.Хийсэн бол хуулийн дагуу хариуцлагаа хүлээх нь зүй ёсны хэрэг. Хамгийн гол нь гэм бурууг нь хэрхэн шийдвэрлэх талаар хуулиндаа нарийвчлан заах шаардлагатай. Ингэхгүйгээр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлаад мөрдөж эхэлбэл эмч болгонд эрүүгийн хэрэг үүсгээд ажлыг нь хийлгэхгүй цалгардуулах нөхцөл байдал үүснэ шүү дээ.Үүний цаана ард иргэд л хохирно.Тэгэхээр зайлшгүй дагаж мөрдөгдөх хууль тогтоомжид анхаарах хэрэгтэй.

Хүний эрүүл мэндээр тоглож, гараа угааж болохгүй, эрүүл мэндэд нь очих ёстой зөв зүйтэй зүйлсээс хумсалж болохгүй


 

-Эрүүл мэндийн яамыг толгойлж байсан гурван ч сайд авлигын хэргээр шалгагдлаа. Энэ нь Эрүүл мэндийн салбар хээл хахууль өгч, авдаг гэсэн ойлголт хүмүүст өгч байна?

-Хүн өөрийгөө маш сайн мэдэж, бодож байж тухайн суудалд очих ёстойюм болов уу.Би ямар төрлийн хүн билээ, би энэ салбарт ирэхдээ яах гэж ирж байгаа билээ гэдгээ маш сайн бодох шаардлагатай байх.

Эрүүл мэндийн салбарт ирж байгаа хүн бол өөрийгөө золиосонд тавих гэж л ирж байгаа хүн байх ёстой.Хувийн ямар ч эрх ашиг, бүр гэр бүлээ хоёрдугаарт тавиад зөвхөн Монгол Улсын иргэдийн сайн сайхны төлөө явна гэсэн тэр хүсэл эрмэлзэл, зоригтой хүн л энэ салбарыг удирдах хэрэгтэй.Хүний эрүүл мэндээр гараа угааж болохгүй, тоглож болохгүй. Хүний эрүүл мэндэд очих ёстой зөв зүйтэй зүйлсээс хумсалж болохгүй.Эрүүл мэндэд нь зориулагдах мөнгөнөөс хулгайлна гэдэг байж болшгүй үйлдэл.Тэгэхээр үүнд улс төрийн намууд ч, томилогдож байгаа хүн ч анхаарах ёстой. Манай эрүүл мэндийн салбар хатуу салбар. Тэнцэхгүй хүнийг яаж  лоббидсон тэнцүүлдэггүй салбар шүү.

Яг л гадны биет шиг аваад хаячихдаг.Тэгэхээр энэ салбарын төлөө зүрх сэтгэлтэй, эх оронч хүн л энд ирж ажилладаг болохоос биш явцуу өчүүхэн бодолтой хүн ажиллавал түрүү, түрүүчийнхээ түүхийг давтана гэсэн үг.

-Сүүлийн үед цахим эрүүл мэнд төсөлтэй холбоотой асуудал сөхөгдөөд эхэллээ.Тодруулбал, хятадын компанийн хөрөнгө оруулалтыг татахын тулд эрүүл мэндийн салбарын мэдээллийг хятадуудад өгөх нь гэх хардлага явж байна?

-Манай эрүүл мэндийн салбар нэлээн цахимжсан салбар болж байсан.Миний ажиллаж байх үед өөрийнхөө өрөөнөөс нэгдсэн эмнэлгүүдийн дарга нар, бүсийн оношлогооны төвүүдийн үйл ажиллагааг шууд хянах боломжтой болгосон байсан. ГССҮТ дээр л гэхэд  оочир нэмэгдвэл тэр болгоныг хараад зохицуул гээд хэлчих төвшинд хүрчихсэн. Мөн зайны оношлогоонуудыг хийж эхэлж байсан.Тэр бүү хэл аймгийн нэгдсэн эмнэлэгт холбогдоод тэнд оношлогдож чадахгүй байгаа өвчтөнийг заавал Улаанбаатар руу ирүүлэхгүйгээр оношлох хэмжээнд хүрсэн байсан.

Би өөрөө гадаад төсөл хөтөлбөр хариуцдаг байсан хүний хувьд үүнд маш их анхаарсаны үндсэн дээр эрүүл мэндийн яамны серверийг шинэчилж, хамгийн орчин үеийн серверийн өрөөг стандартын дагуу тохижуулсан. Анх удаагаа дэлхийн банкнаас цахим эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлж эхний 150 мянган доллараар судалгааг хийж, 25 мянган долларын санхүүжилтийн эхлэлийг тавьж дараагийнхаа хүмүүст хүлээлгэж өгчихөөд явсан.Одоо хэрхэснийг сайн мэдэхгүй юм.

-Улс төрд эргэн ирсэн Ж.Цолмон хатагтайтай ярилцаж байгаа болов уу гэж бодож байна.Таны цаашдын ажлын зорилго, төлөвлөгөөг сонирхож болох уу. Эрүүл мэндийн салбартаа ажиллах бодол бий юу?

-Би өөрөө эмч хүн.Тиймээс эмч мэргэжил, эмнэлгийн салбараа хөгжүүлэхийн төлөө л явна.Миний хувьд ямар ч салбар энэ салбарыг орлохгүй.Бусад улсад бол тэргүүлэх чиглэлийн салбар байдаг шүү дээ.Харин энэ салбар Монгол Улсад уначихаад байгааг ард түмэн хэлж байна.Удирдлагагүй болж, хүрсэн амжилт, дэвшлээс ухарч байна.Салбарын ой санамж алддагдаж хаашаа явахаа мэдэхгүй болчихож.Үнэндээ энэ салбарыг дэндүү улс төржүүлж, улс төрийн дамжаа маягийн салбар болгочихсон.Хэн нэгэн хүрч ирээд сайд байсан гэдэг үгийг бичүүлэхийн төлөө золиосонд гаргаж байна.Гэтэл энэ чинь салбар амьд салбар шүү дээ.

Хэдэн мянган эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн.Тэр хүмүүс зүгээр л цагаа бүртгүүлчихээд явдаг зарим салбартай адилгүй.Үнэндээ  гэртээ ч тайван унтаж чаддаггүй хүмүүс. Гэтэл тэдний нийгмийн халамжийн байдал ямар байна.Хичнээн өрх толгойлсон эмэгтэй цалингаас цалингийн хооронд явж байгааг хэн ч анхаардаггүй.Одоо бүр тэд гэмт хэрэгт өртөх, эрсдэх, хамгаалалтгүй орчинд байна.Салбар нь эзэнгүй, салбарыг нь салбарынх нь хүн удирдаагүй, салбарын хэмжээнд сэтгэж бодоогүйтэй энэ бүхэн салшгүй холбоотой.

-Таныг сонгуульд нэр дэвшихээр зэхэж байгаа тухай мэдээлэл байна.Үүнд албаны ёсны хариулт өгнө үү. Ерөнхийдөө нэг үеэ бодвол улстөрд эмэгтэйчүүдийг дэмжих хандлага нэмэгдсэн юм шиг. Энэ парламентад түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүн ажиллаж байна?

-Энэ жилийн сонгуулийн тухай хуулинд эмэгтэйчүүдийг 30 хувь гэж заасан.Энийг зөвхөн нэр дэвших квот гэж ойлгоод байгаа.Гэтэл энэ суудал хамгаалах квот. Өөрөөр хэлбэл, энэ хуульд  76 гишүүний 23 нь эмэгтэй байна гэж заасан гэсэн үг. Тэгэхээр ард түмэн энэ хуулийн дагуу 76 гишүүний 23 нь эмэгтэй гишүүд байх ёстой гэж бодож эмэгтэйчүүдээ дэмжиж саналаа өгөхийг уриалж байна.

Миний хувьд залуу насаа нам, улстөрд зориулсан. Энэ утгаараа надад төрд ажиллах арвин их туршлага байгаа.Түүнчлэн төрийн бус байгууллага цаашлаад тодорхой нэг салбарыг хөгжүүлж амжилтанд хүрсэн туралага ч байна. Өөрийнхөө мэргэжлээр салбартаа оруулсан хувь нэмэрч бий.

Ер нь хүн "биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэдэг. Би ханьтайгаа маш сайхан амьдралыг хамтдаа цогцлоон бүтээсэн байна. Мөн нас, асар их эрч хүч, туршлага, мэдлэг байна.Улс орон маань надад маш их оюуны хөрөнгө оруулалт хийсэн.Энэ хөрөнгө оруулалтыг өөрийн бүхий л боломжоор буцааж өгөх ёстой гэж боддог.Үүний төлөө би яваад байна.Зөв явбал их удаан юманд хүрдэг юм байна.Гэхдээ бодитой байдаг.

Надад "хуруу дүрэхгүй байж хошуу бүү дүр" гэсэн алтан зарчим бий

 Харвардын их сургуулийн профессор Ден Феннийн хамт

-Танай намын бага хурал болж байна.Танай намын зүгээс эмэгтэйчүүдээ энэ сонгуулиар хэр дэмжих бол?

-Өнгөрсөн сонгуулиар манай намаас УИХ-д хоёр эмэгтэйг гаргасан.Угтаа бол ганцхан эмэгтэй гишүүнтэй байхаар байсан ч генсек асан У.Хүрэлсүх нэрээ татаж Сарангэрэл гишүүн гарч ирсэн.Гэтэл АН болон бусад намууд 9 эмэгтэйг бүрдүүлж чадсан.Энэ нь жагсаалтаа зөв гаргасантай холбоотой болов уу.Ер нь жагсаалтыг өнөөдрийн нийгмийн сэтгэлгээ төлөвшөөгүй, эмэгтэйчүүдийг төдийлөн удирдах төвшинд хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд бодлогоор л гаргаж ирдэг.Энэ бол дэлхий нийтийн жишиг.Энэ жил манай нам арай өөрөөр явах байх гэж найдаж байна. Манай намын гишүүдийн 50 гаруй хувийг эмэгтэйүүд бүрдүүлдэг.Тиймээс намынхаа удирдлагын итгэлийг авах хэмжээнд ажиллаж өнөөдрийг хүрсэн үзэж байгаа. МАН бол бусад улс төрийн хүчнийг бодвол боловсон хүчнээр давуу шүү дээ..................Үргэлжлийг эндээс 

2016.04.23

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

НӨАТ-ын ээлжит сугалаагаар 8 мянга 551 азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ч.Сайханбилэгийн "Сайхан балаг"-ийн төгсгөл

...

Дэлгэрэнгүй » 2015.10.20

Л.Гүндалайд соёлын гавьяат зүтгэлтэн шагнал олгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.02.04

Жүжигчин Амарааг “Цензургүй яриа”-нд оруулсангүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Мобайл технологи иргэдийн талархлыг хүлээж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.11

Х.Баттулгын компанид хийсэн шалгалтаар 50 тэрбумын "но" илэрсэн

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Дөрвөн түймрийг цурманд оруулаад байна

...

Дэлгэрэнгүй » 2017.07.17

Д.Оюунхорол: Эх орныхоо уул, усыг ариун дагшнаар нь хадгалахын төлөө чадах бүхнээ хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.07.31

УИХ-ын дарга М.Энхболд: Малын тоогоор дэлхийд тэргүүлдэг улсын багачууд АМИН ДЭМИЙН дутагдалтай байж болохгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.02.08