Х.Баттулгын компанид хийсэн шалгалтаар 50 тэрбумын "но" илэрсэн

УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувь эзэмшдэг “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” ХХК-иудад санхүүгийн шалгалтын прокурорын зөвшөөрөлтэй санхүүгийн нэгжлэг оруулсан цагдаагийн байгууллагаас өнөөдөр сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ.

Хуралд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Б.Оргил, Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Алтанбагана, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү нар мэдээлэл өглөө. Сүүлийн үед олон нийтийг талцуулсан бодит биш мэдээлэл нийгэмд цацагдаад багагүй хугацаа өнгөрчээ.

Тухайлбал улс төрийн зорилготой УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахуудыг ээлж дараалан баривчилж шалгаж эхэллээ. Мөн түүнчлэн энэ сарын 11-нд УИХ-ын гишүүнийг тусгайгынхан хүч хэрэглэж баривчлах гэж байна гэсэн сенсаацийг нийгэмд тараасан юм.

Б.Баатархүү: Худал ташаа мэдээлэл тараасан хүмүүсийг шалгаж эхэлсэн

 â€œ ЦЕГ-аас сүүлийн үед олон талаасаа яригдаад байгаа тодорхой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл өгнө. Ð­Ð´Ð¸Ð¹Ð½ засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байгаа эрүүгийн хэргийн талаар буруу ташаа мэдээлэл тараасан. Мөн “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” компанид санхүүгийн нэгжлэг хийх үеэр тусгай ажиллагааг оролцуулсан зэрэг асуудлуудаар албаны бид нар тоймтой тодорхой мэдээлэлийг өгөх гэж байна. Хэргийн талаар дэлгэрүүлж ярих боломжгүй, прокурорын зөвшөөрлийн хэмжээнд нийтэд мэдээлж байгаа гэдгийг ойлгоорой. Дөрөвдүгээр сарын 11-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” зочид буудлын байранд түрээслэн үйл ажиллагаа явуулдаг “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” компаниудын байранд прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийх ажиллагаа зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулж, олон нийтийн дунд ташаа мэдээлэл ихээр гарсан. Мөрдөн байцаагч нар тухайн компанийн удирдлагуудад прокурорын зөвшөөрлийг танилцуулж, мөрдөн байцаалтын явцад саад учруулахгүй байх талаар тухайн компанийн албан тушаалтнуудад мэдэгдсэн. Гэвч харамсалтай нь нэгжлэг хийх нөхцлөөр хангаж өгөөгүй. Ó¨Ó©Ñ€Ó©Ó©Ñ€ хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан. Энэ нь бичлэг болоод бусад зүйлүүдээр нотлогдож байгаа. Тухайн үед мөрдөн байцаалтын ажиллагааг хэвийн саадгүй явуулах үүднээс нэгжлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа алба хаагчдын аюулгүй байдлыг хангах ,тухайн орчинд мөрдөн байцаалт явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тусгай ажиллагааны газрын 7 алба хаагч, хэв журам хамгаалах албаны 3 алба хаагчийг хамгаалалтад ажиллуулсан. Эхлээд цагдаагийн ажилтнууд тухайн байранд нэвтрэн орж, нэгжлэгийг саадгүй явуулах зорилгоор дээрх алба хаагчдыг оролцуулсан байгаа юм. Гэтэл энэ тусгай ажиллагааны талаар ташаа мэдээлэл цацсан. Үйл ажиллагааны дүрэм, журам гэж байгаа. Тусгай ажиллагааны алба хаагчид дүрэм зөрчөөгүй, эрхзүйн орчных нь хүрээнд нэгжлэгийн үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцлийг хангах үүднээс ороцлуулсан юм шүү. Гэтэл тухайн хүмүүс бусдыг зохион байгууллалтайгаар дуудах, гадаа нь “УИХ-ын гишүүнийг баривчлах гэж байна. 500 цагдаа дуудсан” гэх мэт худал ташаа мэдээлэл түгээж, бусдыг үймээн самуунд уруу татах, мөрдөн байцаалтын ажиллагаанд хөндлөнгөөс санаатай саад хийх ажиллагаануудыг зохион байгуулсан. Нэр бүхий, хуурамч мэдээ мэдээлэл тараасан хүмүүсийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шалгах ажлыг эхлүүлж байгаа. Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын явцад хөндлөнгөөс хэн ч саад хийх эрх мэдэл байхгүй. Хяналт тавих эрх нь зөвхөн прокурорт байгаа. Тийм учраас ойлгох хэрэгтэй. Бас тухайн үед хоёр хүнийг баривчилсан гэх ташаа мэдээллийг цацсан. Тэр хүмүүсээ гэрчийн мэдүүлэг байцаалт авсан. Санхүүгийн нэгжлэг зайлшгүй хийх шаардлагатай байсан тул прокуророос зөвшөөрөл аваад тус газарт очсон. Нэгжлэг хийх тусгай зөвшөөрлийг танилцуулахад саад учруулсан. Тийм учраас Тусгай ажиллагааны алба хаагчдыг оролцуулснаараа нэгжлэгийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж холбогдох бичиг баримтыг хураан авсан. Тусгай ажиллагааны газар ямар үйл ажиллагаа явуулдаг, энэ үйл ажиллагаанд яагаад оролцсон талаар Б.Алтанбагана дарга ярина” гэв.

Б.Оргил: Хуурамч бичиг баримт үйлдэн 20 гаруй сая ам.долларын хохирол учруулсан

“Гашуунсухайт-Ухаахудаг чиглэлийн 267 км төмөр зам барих хэрэгт Улсын ерөнхий прокурорын тушаалаар АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Гашуунсухайт-Ухаахудаг чиглэлийн 267 км замыг "Монголын Төмөр Зам" ТӨХК-д концессийн гэрээгээр барих эрхийг олгосон байдаг. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд Зам тээврийн яам, Монголын төмөр зам ТӨХК-ийн албан тушаалтнууд Монгол Улсын холбогдох хуулийг зөрчин Ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын хөрөнгө оруулалттай "SCTECM" компанид энэ эрхийг хууль бусаар олгосон байсан. "SCTECM" компани уг төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллахдаа туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын нэр бүхий ААН-үүд болон Монгол Улсад гэрээгээр халхавчилж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан мэхэлж 20 гаруй сая ам.долларын хохирол учруулсан энэ хэрэг шалгагдаад явж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа шалгагдаад явж байна.

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 3-Ñ€ сард 76 дугаар тогтоолоор Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын эхлүүлэхэд шаардагдах 14,1 тэрбум төгрөгийг шийдэж өгсөн байдаг. Энэ мөнгийг тухайн үеийн Үйлдвэр хөдөө аж ахуйн эрх бүхий албан тушаалтнууд хууль бусаар зарцуулсан, мөн онц их хэмжээний хохирол учруулсан хуурамч гүйцэтгэл гаргаж залилан мэхэлж авсан гэх хэрэг манай хэлтэс дээр шалгагдаж байгаа. Дээр дурдсан хэргүүдийн санхүүжилтийг шалгах явцад зарим нэг аж ахуйн нэгж, төрийн өндөр албан тушаалтнуудын туслахаар ажиллаж байсан иргэдийг зайлшгүй шалгах шаардлагатай болсон. Үүний дагуу шалгалтын ажиллагаа явуулсан. Эдгээр компаниудын захирал, нягтлан бодогч нар бусад хүмүүсийн нэрээр эх үүсвэр тодорхойгүй 10 гаруй тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь тогтоогдсон. Дээр дурдсан төслүүдэд УИХ-ын туслахаар ажиллаж байсан иргэд хууль бус шийдвэр гаргахад нөлөөлсөн. Цаашид “Баялагийн хувь”, “Түмэн хишигтэн” ХХК-д УИХ-ын гишүүн хувьцаа эзэмшдэг нь тогтоогдоогүй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл гарч байгаа. Тиймээс мөрдөн байцаалтын ажилд саад учируулахгүй байхыг та бүхнээс хүсч байна” гэв.................Үргэлжлийг эндээс 

2016.04.22

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монгол түмэн их найрагчаа сүүлчийн замд нь үдлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.02.11

Шинийн 7-нд золгохыг цээрлэдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.02.11

Нохой жилийн нийслэлийн шилдэг байгууллагаар НМХГ ѳргѳмжлѳгдѳв

...

Дэлгэрэнгүй » 2019.02.11

Монгол Алтайн Барагшун ХХК-ний үйл ажиллагааг түр зогсоолоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Цэрэг амиа алдсан ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Б.Урантогос: Оюутнууд 2018 оны сургалтын төлбөрийн И-баримтаа ирэх сарын 15-аас өмнө аваарай

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Чуулганаар ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын тайланг хэлэлцэж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Шороон гахай жил хур их, ургац арвин, иргэдийн амьдрал дээшилнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Чуулганаар ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын тайланг хэлэлцэж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Солонгос улсад эмчилгээний аялалд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

Зөвшөөрөлгүй буусан 33 айлыг албадан нүүлгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Д.Дагвадорж: Шинэчлэлийн буухиаг цаашаа нийгмийн бүх салбарт өрнүүлээсэй

...

Дэлгэрэнгүй » 2017.04.25

Хималайн ууланд алмасны мөр олджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.03

Монгол улс атар газар эзэмшиж газар тариаланг эрчимтэй хөгжүүлсэн түүх

...

Дэлгэрэнгүй » 2018.03.27

Дуучин Э.Болор-Уянга багачуудтай “партидав”

...

Дэлгэрэнгүй » 2017.12.29

Бог малын халдварт мялзан өвчний тархалтыг яаралтай таслан зогсооно

...

Дэлгэрэнгүй » 2017.01.12

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Булгантай уулзжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

Зорилготой амьдар!

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

Криптовалют буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж байгааг анхааруулж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.10.26

Монгол Улсад урьд өмнө нь байгаагүй хамгийн өндөр шагналын сантай гэрэл зургийн уралдаанд оролцоорой

...

Дэлгэрэнгүй » 2016.11.01