2016 онд сонгууль болоосой!

1992 оноос хойш Монголчууд бид ардчилсан сонгууль хийж, намууд төрийн эрхээ солилцсоор ирсэн. Сонгуулийн маргаан юунд хүргэдгийг 2008 оны 7 сарын 1 ны хар өдөр бидэнд хангалттай сургамж үлдээсэн. 

 

Сонгуулийн маргаан ихэнхдээ тодорхой бус тоглоомын дүрэм, тэгш бус сонгуулийн хуулиас үүдсэн байдаг.  

 

Харин 2016 оны ээлжит сонгууль ер нь болдог л байгаа даа гэх асуулт өрнөж буй үйл явдлуудаас өөрийн эрхгүй урган гарна. Сонгуулиас 2 сарын өмнө тогтолцоог нь өөрчилж болж байгаа юм чинь, 2 хоногийг өмнө Үндсэн хуулийн цэц бас нэг мартсан өргөдлөө гаргаж ирээд сонгууль АСЕМ-ын дараа болно гэж туухад ер нь л ойрхон байна шүү. 

 

Хөх тэнгэр л дээр нь байдаг гэж итгэдэг байсан Үндсэн хуулийн цэц зүгээр л нэг улс төрийн хүүхэлдэй болохыг харах өдөр ирдэг л юм байна. 

 

Шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох засаглалын “Эрх мэдэл салингад байх”  (seperation of power)  үндсэн хуулийн зарчим, тэгш эрх, чөлөөт хэвлэл, шударга шүүх гээд өнгөрсөн 25 жил арайхийж хэвшүүлсэн ардчиллын үнэт зүйлсээ ч ёстой Чапаев тоглож байгаа юм шиг ар араас нь нурааж байна даа. 

 

Одоо байгаа нь л орно гэдэг филисофи нэвт шингэсэн тэгш бус сонгуулийн хууль баталсан нь хангалтгүй юм байх. Ардчилал тогтсон дийлэнх улсад үйлчилдэг сонгуулийн зардлыг бага багаар олон нийтээс авах зарчмыг, бөөн бөөнөөр нь цөөн компаниас авахыг дэмжсэн хуулийн гаргалгаа үлдээсэн нь ч бас л чамлалттай аж. 

 

Нөгөө эртний Грекийн эрдэмтэн шинэ нээлт хийгээд “Эврика” гэж хашгирсан гэдэг шиг жагсаалтыг алга болгож, тойрогт сураггүй гарууд тооноор ороод ирдгийг болиулна л гэнэ. 

 

Харамсалтай нь жижиг намуудыг хаах гэдэг зөвхөн мөсөн уулын орой, харагдаж буй хэсэг шүү дээ. Асуудлын гол нь сонгуулийн уур амьсгал орсон үед тоглоомын дүрмийг өөрчлөх нь эдийн засаг нь элгээрээ хэвтчихсэн, нийгмийн бухимдал нь туйлдаа хүрчихсэн өнөөдрийн нийгэмд ямар үр дагаварт хүргэх бол гэдгийг мэргэжлийн түвшинд тооцсон хүн хэд бол? 

 

Тэгш бус сонгуулийн хууль ардчиллыг нурааж, дарангуйлал тогтох хөрсийг бий болгодог. Энэ бүхэн даамжирсаар “Хэн сонгууль өгөх нь чухал биш, харин хэн тоолох нь чухал” гэсэн алдарт Сталины зарчим уруу ардчилсан Монгол хальтирчихвий. 

 

Тодорхой бус сонгуулийн хуулиас болсон 1980 оны Кувайтын сонгууль, 1917 оны Канадын парлементийн сонгууль, 1996 оны Армений ерөнхийлөгчийн сонгууль, Индонез, Филиппин улсын иргэд оролцсон гэгддэг Малайзын сонгууль зэрэг олон эмгэнэлт түүхийг бид эргэн харах ёстой. 

 

Эрх баригчид өөрсөндөө зориулж зохиосон хуулиар хэт наадвал энэ нь эмх замбараагүй байдал уруу түлхдгийг улс улсын түүхүүд хангалттай нотолсон. Бид эвтэй байж гэмээ нь 2017 оноос эхлэн төлөх өрийн эргэн төлөлт, гадаад өр дээрээ дампуурал зарлах эрсдлийг давж чадна. 

 

Манайх аваад хаячихсан сонгуулийн хуулийг 6 сарын өмнө өөрчилж болохгүй гэдэг бол зөвхөн хуулийн заалт биш харин олон улсад нийтлэг мөрдөгддөг зарчим юм. 

 

Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөх замаар улс төр хийдэг жишиг тогтоож, жам ёсны хөгжлийн замаасаа гажвал нэг хөдөлсөн чулуу эргэж байраа олтлоо долоо өнхөрдөг гэдэг шиг асар их хугацаа, үнэ цэнээр буцаан засна гэдгийг санацгаая. 

 

Харамсалтай нь манайд ч хуулиас дээгүүр хувь хүний эсвэл эрх ашгийн бүлэглэл үүсч, урагшилж бус ухарч алхсаар. Өдөр өдрөөр хэлбэр төрх нь нарийсан биежиж буй нь түгшүүр төрүүлнэ. 

 

Ялангуяа уул уурхайн төлөөх бүлэглэлүүдийн сөргөлдөөн, бие биенээ татаж унагаах далд дайнд Монгол төрийн дархлаа сульдан ганхаж байна.  

 

2012 онд олонхийн санал аваагүй хоёр эрхэм ард түмний саналд мэс засал хийж,  Монгол хуулийн засаглалгүй орон гэдгийг дэлхий дахинаа тунхагласан. 

 

2016 онд юутай ч сонгууль болоосой гэхээс!  

 

Л.Оюун-эрдэнэ

2016.04.22

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан бага насны хоёр хүүхэд энджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.04

ЦЕГ: Гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараавал фэйсбүүк хаягийг нь блоклоно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.08

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

“Prius” машины татварыг нэмэгдүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

Би нутгаасаа явахгүй

...

Дэлгэрэнгүй » 2017.07.24

Монгол залуусын хөгжүүлсэн сонирхолтой аппликейшнүүд Скайтел ХХК-ийн павильонд

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Өнөөдөр Р.Чингисийг ажлаас нь чөлөөлж, Б.Билэгтийг томилно

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Элэгний С вирусын АСЕМ ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдана

...

Дэлгэрэнгүй » 2017.05.29

Засгийн газрын хуралдаан боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.08.25

С. Мөнхтүвшин: Өмнөд бүсэд 31 орны 1000 гаруй гадны иргэд ажиллаж, амьдарч байна

...

Дэлгэрэнгүй » 2017.10.16

Цэргийн сургуулийнхны өөрчлөлт /фото/

...

Дэлгэрэнгүй » 2015.11.20

Ш.Гунгаадорж: Энэ Засгийн газарт ажилах боломж хомс байна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.25