МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

 

МАХН-ын Бага чуулганы шийдвэрийн талаар тус намын дэд дарга Э.Эрдэнэжамъян, УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү, Нарийн бичгийн дарга Б.Тулга нар мэдээлэл хийсэн юм.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан “Бага чуулган хоёр өдөр хуралдаж хоёр асуудлыг хэлэлцлээ. МАХН-аас 2016 оны УИХ болон нийслэл, аймгийн ИТХ-ын  сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа. Мөн МАХН-аас МАН-тай эвсэл болж сонгуульд орох асуудлыг хэлэлцсэн. Хурал өчигдөр өглөө эхэлж 16:00 цагаас МАХН-тай эвсэх асуудлаар МАН-аас зөвшилцөл хийсэн Ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонссон. Намын Бага чуулганд МАХН-ын дарга оролцож байр сууриа илэрхийлсэн. Хуралдаан явж байх үед бидэнтэй сонгуульд хамтран оролцохоор зөвшилцөл хийсэн МАН-ын Ажлын хэсгийн удирдлагаас эвсэж сонгуульд оролцох асуудал тогтоосон цагт багтаж хариу өгөөгүй учраас боломжгүй боллоо гэсэн мэдээллийг ирүүлсэн. Бид бага чуулганы хуралдааныг завсарлуулж  хоёр намын дарга, Ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулсан. Энэ дагуу 19:40 цагт уулзалт хийх үеэр цаг хугацааны хатуу хязгаарт баригдаж эвсэх асуудал боломжгүй болсныг МАН-аас мэдэгдсэн. Бид хуулийн хүрээнд товлосон цаг хугацаанд Мөрийн хөтөлбөр өгөхөд 20 гаруй цагийн хугацаа байна. Энэ хугацаанд ойлголцлоо нэгтгэж, эвсэхийг үндэслэлтэйгээр тавьсан ч хамтрагч талууд хүлээж аваагүй. Удирдах зөвлөлдөө танилцуулж хариу хэлье гэж уулзалт өндөрлөсөн ч боломжгүй гэсэн хариу өгсөн.

 

 

МАХН-ыг бага чуулган МАН-тай эвсэх асуудлыг үргэлжүүлэн хэлэлцлээ. МАХН анхнаасаа тогтвортой байгаа. Эвсч хамтарч ажиллах нь сонгуульд амжилт гаргах үндэс болно. Гишүүд дэмжигчдийн хүслийг харгалзан үзэж эвсэх боломж байгаа гэж үзсэн. Ингээд МАН-тай ажилласан Ажлын хэсгийн явцыг дүгнээд хоёр намын хоорондох хэлэлцээний чухал эхлэлийг тавилаа. Олон асуудлаар нэгдмэл байр суурьтай боллоо гэдгийг сайшаан тэмдэглэж байна. Тиймээс энэ чиглэлээр үзэл бодол зорилго чиглэл нэгтэй намууд цаашид хамтран ажиллах асуудлаар үргэлжлүүлэн ажиллахыг намын гүйцэтгэх байгууллагуудад чиглэл болголоо. Хамтран ажиллагч МАН-д хандаж МАХН-ын Бага чуулганаас уриалга гаргалаа. Хуулийн хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж байгаа учраас энэ сарын 22-ны өдөр хүртэл хамтран ажиллах асуудлыг авч үзэх, хамтын ажиллагаагаа үргэлжүүлэх саналыг уламжилж байна” гэдгийг онцоллоо. МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандсан уриалгадаа манай намын ажлын хэсэг эх орноо өнөөгийн хямралаас гаргахад хоёр намын хамтын хүчин чармайлт хэрэгтэй гэдэг зарчмыг тууштай барьж ажиллаж ирсэн. Хэлэлцээрүүдийн явцад хуулийн танай тавьсан саналд хүндэтгэлтэй хандаж ирсэн. МАН-аас эвсэхгүй гэсэн шийдвэрийг гаргасанд гүнээ харамсч байна. Манай хоёр нам УИХ-ын 2016 оны сонгуульд эвсэн орох асуудлаар эерэг шийдвэр гаргах талаар дөрөвдүгээр сарын 22-ны өдөртөө багтаан ажиллахыг дахин уриалж буйгаа дурьджээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас тохиролцоо буцсан, нэмж шаардлага тавьсан, мөрийн хөтөлбөрөө түрүүлж баталсан асуудал байхгүй гэдгийг хэллээ.

 

С.САРУУЛ

 

Эх сурвалж: www.polit.mn


2016.04.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Талх чихэр”-ийн хэвийн боов урьдын адил таны сонголт хэвээр байх нь гарцаагүй

...

Дэлгэрэнгүй » 2019.01.21

Ууцны дундаж үнэ 230 мянган төгрөг байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.21

Баабар: Хуурамч өвчинд зориулсан хуурамч витамин

...

Дэлгэрэнгүй » 2019.01.21

С.Мөнхчулууныг батламжлах эсэхээс У.Хүрэлсүхийн ам, ажлын зөрүү харагдана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.21

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

JCI Монгол байгууллагын 25 жилийн ой тохиож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Өмнөх засгийн алдааг засахад чамгүй хугацаа орж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

“Этүгэн” их сургуулийг хувийн хэвшлийн сургуулиудаа үлгэрлэж байгааг онцолжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.07.03

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд Цагдаагийн тусгайгийнхан хүчээр дайран оржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Попуудын хаан

...

Дэлгэрэнгүй » 2016.01.28

УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг дараагийн Ерөнхий сайдаар томилох тохироо хийгдэж эхлэв

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

Дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэх замаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дэвшлүүлэх нь чухал

...

Дэлгэрэнгүй » 2018.05.09

Эрүүл мэндийн салбар эзэнгүй байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.18

Улсын их хурлын дарга хөдөө орон нутагт ажиллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи хүрэлцэн ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.23

Т.Цогт, Г.Маралмаа нарт 24 жилийн хорих ял оноожээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.08

Засгийн газарт зээл олдохгүй аргаа барахдаа л Давост очиж "царай" алдсан

...

Дэлгэрэнгүй » 2016.01.27