М.Энхболд:Дөрвөн жил удирдлага болгох баримт бичгээ МАХН дөрөв хонолгүй өөрчилсөнд итгэл алдарсан


МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН, МАХН-тай хамтрах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Ч.Хүрэлбаатар, IV бага хурлыг даргалсан Н.Энхболд нар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Бага хурлаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд М.Энхболд дарга хэлэхдээ "Бидний ач холбогдол өгч, анхаарал тавьсан асуудал бол МАХН-тай эвсэж, нийлэх тухай асуудал байсан. МАХН-тай эвсэх тухай асуудлаар байгуулагдсан ажлын хэсэг зургаан зүйлд тохиролцож гарын үсэг зурсан. Энэ асуудлыг манай Удирдах зөвлөл хэлэлцээд манай намын санал цөөн орсон байгаа ч гэсэн ажлын хэсгүүдийн ажлыг үнэлж байна. Эвсэж сонгуульд орох асуудал нь эх орны эрх ашигт илүү нийцтэй юм гэдгийг хүлээн зөвшөөрч Бага хурлаар хэлэлцэж, эвсэх шийдвэрийг гаргахаар болсон. Үүнийг хэлэлцэж байх явцад МАХН-ын удирдлагуудын зүгээс гарын үсэг зурж, баталсан гэрээ хэлэлцээрт өөрчлөлт оруулах  саналыг гаргасан. Та бүхэнд жишээ хэлэхэд бид 80:20 гэж манай нам санал болгосон. МАХН 60:40 гэсэн хувилбарыг гаргаж ирсэн. Ажлын хэсгийн гарын үсэг зурсан баримт бичигт 33:67 дээр тохирсон. Тэгэхээр хэн нь хүлээцтэй, хэнийхээ саналд хүндэтгэлтэй хандаж байсан нь тодорхой харагдаж байгаа байх. Бидний дөрвөн жил удирдлага болгож авч явах бичиг баримтаа дөрөв хонож чадалгүй өөрчлөх санал тавьсанд итгэл алдарсан" гэлээ.   МАХН-аас орон нутгийн сонгуульд 70:30-аар, Засаг дарга, ИТХ-ын даргыг орон нутагт ялбал хоёр намаас сөөлжүүлж тавих саналыг МАН-ын талд танилцуулсан юм байна. Хэдийгээр сонгуульд эвсэж орж  чадахааргүй болсон ч МАХН-ын гишүүд, дэмжигчдийн өмнө МАН-ын үүд хаалга нээлттэй байна гэдгийг онцолж байв. Цаашдаа хоёр нам эвлэж, нэгдэх асуудлыг ор тас орхихгүйгээр хичээл чармайлт гаргасан хэвээр байхыг МАН-ын удирдлагууд хэлж байлаа. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат энэ талаар хэлэхдээ "МАН дангаараа ямар нэг намтай эвсэхгүйгээр 2016 оны сонгуульд оролцох нь ойлгомжтой болсон. Эцсийн мөч хүртэл, Бага хурлаа 2-3 удаа завсарлуулан байж эвсэх гэсэн хүлээлтэд хариу өгөх зарчим баримталсан. Харамсалтай байна. Олон зуун мянган гишүүн, дэмжигчийн маань 4-5 жил хүлээсэн зүйлийг улс төрийн зөвшилцөл, эвслийн механизмыг ашиглаж хийх гэсэн тохиролцоо, наймааны хэрэгсэл болж хувирах гээд байсан. Магадгүй хэт хүч тулгасан, хүлээж авахын аргагүй болзол тавьж байсан учраас эвсэх асуудал боломжгүй боллоо. МАН өнөөдөр Сонгуулийн тухай хуулийн дагуу мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж байгаа. Сонгуулийн бэлтгэлээ базааж, ялалтын төлөө ажиллах болно" гэсэн юм.     Уулзалтын үеэр сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авлаа. -Өчигдөр танай бага хурал 2-3 цаг завсарласан. ингэхдээ Н.Энхбаяртай Төрийн ордонд уулзсан гэсэн мэдээлэл байна. Уулзаж юу ярилцсан юм бэ? М.Энхболд: -Бид 16.00 цаг гэхэд эвсэх, эсэх асуудлаар хариу өгөөч гэсэн. Сонгуулийн хуульд заасны дагуу холбогдох байгууллагуудын тавьсан шаардлагын дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх боломж олгох цагийг тооцсоны дагуу 20-ны 17.30 цаг гэхэд бид эввэл хамтарсан мөрийн хөтөлбөрөө өргөн барих ёстой. бид хоёр өдрийн турш хэлэлцсэн мөрийн хөтөлбөрт Бага хурлын гишүүдийн гаргасан саналын тодорхой зүйлүүдийг тусгах шаардлагатай байна гэсэн. Ингээд бид 17.00 цаг хүртэл хүлээсэн. Ямар ч хариу ирээгүй учраас Бага хурлаа өндөрлүүлэх тухай ярьж эхлэн дотоод шийдвэрүүдээ баталсан. 18.00 цагийн үед манайд нэг бичиг ирсэн. Хоёр намын даргыг ажлын хэсгийнхэнтэй уулзуулах санал тавьсан. ингээд 18.00 цагийн орчимд өндөрлөх гэж байсан Бага хурлын үйл ажиллагааг зогсоож, 00.00 цаг хүртэл хүлээлгэсэн. Төрийн ордонд очиж МАХН-ын ажлын хэсэг болон даргатай нь уулзсан. Уулзах хүсэлт тавьсан тал саналаа хэлсэн. Нэгдүгээрт, зөвшилцсөн зүйл дээрээ орж байгаа нэмэлт, өөрчлөлтүүдийг авч үзээч, орон нутагт манайх үнэхээр хүнд байна гэсэн. Хоёрдугаарт, 20-нд мөрийн хөтөлбөрийг заавал аудитын байгууллагад өгөх ёсгүй гэсэн. Гуравдугаарт, УИХ-д нэр дэвшүүлэхээр тохирсон тоонд тодорхой санал тавьсан. Үүнд пропорциональ хувилбараар нэр дэвшүүлэхээр МАХН-д ногдсон 10 суудлын зургааг нь жагсаалтын эхний 15-д заавал бичнэ. Тус намаас можаритар хувилбараар нэр дэвшүүлэх 15 хүн 48 тойргийн эхэнд сонголтоо хийнэ, дараагийн 33-т танайх хүнээ тавь гэсэн. Энэчлэн дахин дахин нэмж санал тавьж байгаагаас үзэхэд МАХН-ын удирдлага ерөөсөө эвсэх талд хичээл чармайлт гаргах бодолгүй, асуудлыг улам хүндрүүлж  байгаа нь биднийг хойш суулгах бодлого барьж байгаа юм байна гэж бодоход хүргэсэн. Ингээд МАХН-ын даргатай уулзаж, санал бодлыг нь сонссон учраас сонгуулийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага 20-ны 17.30 цаг гэхэд мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өг гэж хэлчихээд байхад эвсэх гэж байгаа намынхаа удирдлагын үгэнд орж, цаг хугацаа хойшлуулж чадахгүй. Сонгуульд эвсэж ороод амжилттай оролцохнь чухал. Гэхдээ сонгуульд оролцох нь ялалтаас илүү чухал. Орж чадахгүй бол ямар ялалт байх билээ. Тиймээс хуулийн ямар нэг зөрчилгүйгээр орох ёстой гэсэн байр сууриндаа хатуу байсан.    -Ч.Хүрэлбаатар, Улаан нар Төрийн ордонд тохиролцсон асуудлуудаараа мэдээлэл хийж байхад МАХН-ын дарга АН-ын даргатай уулзаж, ажлын хэсгийн дүгнэлтийг харуулан хэлэлцээр хийх маягтай явж байсан гэх мэдээлэл байна. Үүнд танай нам яаж хандаж байна вэ? Ч.Хүрэлбаатар: -Ч.Улаан гишүүний хамт мэдээлэл өгсний дараа МАХН-ын дарга АН-ын удирдлагатай уулзсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Та бүхэн санаж байгаа бол бид өчигдөр МАХН-ын ажлын хэсэгт бичиг хүргүүлсэн. Юуны түрүүнд,та бүхэн хэлэлцэж, тохирсон зүйлээсээ буцаж байна, МАН-тай хамтарч сонгуульд оролцохоо мэдэгдээд, санамж бичигт гарын үсэг зурсны дараа бусад намын удирдлагатай уулзаж, яриа хэлэлцээ хийгээд байгаа нь байдлыг тодорхой бус болгож байна гэсэн. Бид тэднийг уулзаж байхыг хараагүй. Гэхдээ бидэнд өгсөн хариундаа "Бидний бусад намтай уулзаж, ярилцсан зүйл нь МАН-тай эвсэхэд нөлөөлөхгүй" гэсэн. Тэгэхээр тэд уулзсан, хэлэлцсэн зүйл байгаа байх гэж бодож байна. -Ажлын хэсэг 10 удаагийн уулзалтаар тохиролцоонд хүрч чадсан. Энэ нь Н.Энхбаяр даргын оролцоо тэр хүртэл байхгүй байсан гэсэн үг үү. Ч.Хүрэлбаатар: -МАХН-ын ажлын хэсэг дотооддоо ажлаа хэрхэн зохион байгуулж байсныг мэдэхгүй. МАН-ын ажлын хэсэг уулзалт бүрийн үр дүн, хэлэлцэж ярилцсан зүйлээ намынхаа удирдлагад тухай бүрт нь танилцуулж, зөвшилцөж байсан.    -Танайх мөрийн хөтөлбөрөө МАХН-тай эвссэн болон эвсээгүй тохиолдолд гэж хоёр хувилбараар гаргасан байсан уу? С.Бямбацогт: -Сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах хоёр ажлын хэсэг тус тусдаа байгуулагдсан байсан. МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг би, МАХН-ыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хариуцаж байсан юм билээ. Эвсэх асуудал нэлээд хүчээ аваад ирэхээр мөрийн хөтөлбөрөө хэрхэн нэгтгэх вэ гэдгийг ярилцсан. Үүнийг Ц.Цолмон сайдтай уулзаад хоёр намын мөрийн хөтөлбөрийг нэг өдрийн дотор нэгтгэх цаг хугацааны боломж байна гэж үзсэн. Хоёр тал ойлголцож болох нь гэж харсан. Өчигдөр орой 18.00 цаг хүртэл МАН-ын мөрийн хөтөлбөр батлагдаагүй байсан. МАХН-ынхан 15.00 цагийн үед сонгуульд дангаараа оролцоно гээд мөрийн хөтөлбөрөө баталчихсан байсан. Бид эвсэж орж магадгүй гэж хүлээж байсан. МАН-ын мөрийн хөтөлбөр ард түмний санаа бодолд тулгуурласан, өнөөдөр нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэсэн. Өнгөрсөн хугацаанд манайх "Бид хамтдаа" аяныг зохион байгуулж, орон даяар иргэдийнхээ үгийг сонслоо. "Бид хамтдаа" үндэсний форумаар эрдэмтэн, мэргэдийнхээ санаа бодлыг сонсч, жил гаруйн хугацаанд мөрийн хөтөлбөр боловсрууллаа. МАН зүүн төвийн үзэл баримтлалтай, хүнийг нэгдүгээрт тавьдаг нам. Энэ үүднээс МАН-ын мөрийн хөтөлбөр гэдэс цатгалан, мөр бүтэн амьдрах бололцоо боломжийг ард иргэддээ өгөхөд тулгаарлаж боловсруулсан.Бид мөрийн хөтөлбөртөө хүүхдээ харж хүмүүжүүлж байгаа ээжүүдэд цалин олгох,  өнөөдөр оюутнуудын 30 хувь оюутны 70 мянган төгрөг авч байгаа. Тэгвэл бид оюутнуудад 100 хувь өгөхөөр тусгасан. Ардын нам, Ардчилсан нам хамтарч Засаг барих үедээ ярьж байсан 1072 ширхэг хувьцааг амь оруулах, үр шимийг нь иргэдэд хүртээх асуудлыг оруулсан байгаа. Энэ хямралтай хүндрэлтэй үеийн МАН-ынхан ард түмэнтэйгээ хамтдаа давж чадна.     -Бага хурлыг даргалсан хүний хувьд асуухад МАХН-тай эвсэх эсэх асуудалд Бага хурлын гишүүдийн  байр суурь ямар байсан бэ? Н.Энхболд: -Энэ хоёр намын эвсэх нэгдэх асуудал сая ярьж байгаа юм биш. Ер нь МАН-ыг хагалснаас хойш манай хоёр намын жирийн гишүүдийн дунд хүлээлт их байсан. Бид хамтарч байж улс орныг зөв удирдаж чиглүүлнэ гэдэг хандлага байнга байсан. Сая намын Бага хурлын өмнө ажлын хэсэг байгуулагдаж, олон удаагийн уулзалт зохион байгуулсан. Их хүчин чармайлт гаргасан. Бага хурлын гишүүд тодорхой ойлголттой байсан. МАХН-тай эвсэх асуудлыг Бага хуралд танилцуулсан. Би хурал удирдаж байгаа хүн учраас уур амьсгалаа мэдрэхийг хичээсэн. Танилцуулахад манай нам их буулт хийсэн байна гэж Бага хурлын гишүүд хэлж байсан. Гэхдээ улс орны эрх ашгийн үүднээс эвсэх асуудлыг цааш нь явуулах ёстой гэдэгт нэгдсэн. Энэ дагуу яриа хэлэлцээ явж байсан. МАХН-аас саналаасаа буцсан бичиг ирсний дараа ярилцах хэрэгтэй болсон. Нэг оролдож үзээд бүтэхгүй бол  цаг хугацаа тулсан үед явуулахаас өөр аргагүй. Бүртгүүлээгүйгээс болж сонгуульд оролцох эрхээ хасуулахвий гэдэг уур амьсгал байсан. Гэтэл МАХН-ынхан мөрийн хөтөлбөрөө баталчихлаа гэдэг мэдээ ирсэн. Энэ хүмүүст олон зүйл бодогдуулсан.  Дараа нь МАХН-аас уулзах санал тавьсан. Бага хурлаа дуусгалгүй ямар санал тавих нь вэ гэдгийг сонсох хэрэгтэй гэж үзээд хурлаа завсарлуулж, дөрвөн цаг хүлээсэн. Энэ хооронд заалны уур амьсгал "манай намын зүгээс чадах бүхнээ хийлээ, МАХН-ын удирдлагуудад эвсэх бодол анхнаасаа байгаагүй юм байна" гэдэг талруу эргэсэн. МАХН-тай эвсээгүй нь манайхаас  болоогүй шүү гэдэгт Бага хурлын гишүүдийн сэтгэл амар байсан болов уу. Гэхдээ энэ хоёр намын олон зуун мянган гишүүд дэмжигчдийн дөрөв, таван жил хүсч мөрөөдөж байгаа зүйл нөгөө талын тавьсан бүтэхийн аргагүй саналуудаас болж бүтэлгүйтсэнд гишүүд сэтгэл дундуур үлдсэн. Бид сонгуульдаа оролцоно, ялна. Гэхдээ хаалга хаалттай биш нээлттэй байгаа. Эхний ээлжинд анхан шатанд хамтрах юмсан гэж байгаа МАХН-ын гишүүд, дэмжигчид хүсвэл удирдлага нь ч гэсэн бидэнтэй сонгуулийн дараа хамтарч ажиллах боломж байгаа гэдэг ойлголттой Бага хурал өндөрлөсөн.

2016.04.20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ц.ЭЛБЭГДОРЖИЙН АЖЛЫН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖ УРАН ЗУРГУУДЫГ ХУРААН АВЛАА

...

Дэлгэрэнгүй » 2019.03.20

Нүдний доод зовхины үрчлээ, хаван, хөхрөлтийг арилгах арга

...

Дэлгэрэнгүй » 2019.03.19

​Эхнэр нь нөхрөө цайны аяганы хэлтэрхийгээр хутгалжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.19

Арктикийн мөс 20 жилийн дараа хайлна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.19

Сахарын өвчний ганц эмчилгээ нь рашаан

...

Дэлгэрэнгүй » 2019.03.19

С.Баярцогтын оффшор бүсэд нуусан их хэмжээний ам долларын эх үүсвэр хаанаас вэ ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.19

И.Мөнхцэцэг: Орон сууц, сургалтын төлбөр төлсөн иргэдийн тайланг Төрийн сан руу илгээнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.19

“Эко Алтан Заамар”-ын лицензийг яагаад цуцлахгүй байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.19

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Төрийн банкны баг тамирчид “Банкир-2016” сагсан бөмбөгийн тэмцээний шилжин явах цомын эзэд боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд Цагдаагийн тусгайгийнхан хүчээр дайран оржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.10

Д.Амгаа: Миний хэмжээ Улсын заан цол байсан юм байлгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01

Эрүүл ахуйн тухай хуулийг албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.03

Анагаахын Лицей сургууль элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.08.31

Гадаадынхан малчдад туслах талаар Шадар сайд Ц.Оюунбаатартай уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.02.02

Г.Мөнхцэцэг:”Болор цом” бол тэмцээн гэхээсээ илүү уншигч найрагчдыг уулзуулдаг баяр юм

...

Дэлгэрэнгүй » 2016.01.05

Майкрософт корпорацийн инноваци, бодлогын төвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Жүжигчин М.Баярмагнай 100 сая төгрөг залилсан эсэх талаараа тайлбар хийжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.23