ХСҮТ-ийн туяа эмчилгээний тоног төхөөрөмжийн ажиллагааг нээх ёслол боллоо

havdarМонгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан нар өнөөдөр /2016.04.19/ Хавдар судлалын үндэсний төвд ажиллалаа.

Парламентын дарга нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас тус төвд хандивласан зайн туяа эмчилгээний “Бабатрон II” аппарат, туяа эмчилгээний төлөвлөлтийн симулятор аппаратыг ашиглалтад хүлээлгэн өгөх арга хэмжээний нээлтийн ёслолд оролцсон юм.havdarБүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 05 дугаар сард Монгол улсад төрийн айлчлал хийхдээ Хавдар судлалын үндэсний төвд дээрх хоёр аппарат хандивласан. 2015 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Панацеа Медикал техноложис” компанид үйлдвэрлэсэн эдгээр аппаратыг хоёр улсын инженер, мэргэжилтэн хамтран суурилуулж, туяа эмчилгээнд ийнхүү ашиглахад бэлэн болгосон байна.havdarТуяа эмчилгээний төлөвлөлтийн “Имэжин” энгийн симулятор аппарат нь рентген харалтын тусламжтайгаар хүний биед байгаа хавдрын голомтыг цаг алдалгүй оношилж, эмчилгээ хийх нөхцлийг бүрдүүлдэг байна. Харин зайн туяа эмчилгээний “Бабатрон II” аппарат нь хүний биеэс тодорхой зайд байрласан цацраг идэвхит Кобальт-60 үүсгүүрээр гарч байгаа гамма цацрагаар хорт хавдрын эсэд үйлчилж, эсийн хуваагдлыг сааруулах, зогсоох өвөрмөц эмчилгээг хийдэг юм байна.

Туяа эмчилгээний эдгээр аппаратыг ашигласнаар хорт хавдрын үйлчилгээг сайжруулах, туяа эмчилгээг хүлээгдэлгүй, шуурхай хийхэд том дэмшил авчирч буйг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа онцлон тэмдэглээд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Сомат Гош болон хамтран ажилласан бүх хүнд талархлаа илэрхийллээ.havdarХавдрын эмчилгээний хоёр хэмжээст төлөвлөлтийн “Имэжин” энгийн симулятор аппаратаар өдөрт 2-3 хүнд, жилдээ 300-400 өвчтөнд оношилгоо хийнэ. Харин зайн туяа эмчилгээний “Бабатрон II” аппаратаар толгой, хүзүү, тархи, улаан хоолой, уушги, хөх, умайн хүзүүний зэрэг хорт хавдрын зайн туяа эмчилгээг өдөрт 30-50 хүнд жилдээ 600-800 өвчтөнд хийх боломжтой гэдгийг Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар танилцуулсан.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан өнөөдрийн энэхүү арга хэмжээ хоёр улсын хамтын ажиллагаа салбар бүрт өргөжиж, бодит ажил хэрэг болж буйд талархалтай байгаагаа илэрхийлээд хүн амын эрүүл мэндийн төлөө хөрөнгө оруулалт хийх нь юу юунаас илүү чухал болохыг хэллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2016.04.20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэбилэг тэргүүтэй ХХБ-ны удирдлагуудыг яллах боломжгүй гэв

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

М.Энхболдод хаягласан боловч бусдад хүргүүлэв

...

Дэлгэрэнгүй » 2017.08.25

Эх нялхсын дулааны шугам дээр барилга барихыг завджээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.30

“Нарантуул” захад гал тавьсан этгээдийг цагдан хорьжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Маргааш Бумбаны их тахилга Гандантэгчэлин хийдэд болно

...

Дэлгэрэнгүй » 2015.08.27

Солонгос улсад эмчилгээний аялалд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

Эрүүл мэндийн салбарын цомын төлөөх тэмцээн зохион байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.04.10

Эрдэмтдийнхээ чансааг нээлттэй зарладаг болцгооё

...

Дэлгэрэнгүй » 2015.08.12

Жүжигчин Т.Билэгжаргалын ээлжит амраг Хишгээ юу

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22