Монгол орон даяар Авто зам барилгын ажил энэ долоо хоногоос эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд Ховд, Завхан, Орхон, Дорнод, Сэлэнгэ аймаг болон нийслэл гэсэн нийт 6 газар авто зам барилгын ажил албан ёсоор эхэлж байгаа нь байна.
Энэ онд нийслэлд 33.3 км авто зам, 745 урт метр гүүр шинээр барина
2016 онд улсын төсөв, хөгжлийн банк, нийслэлийн төсөв, авто замын сан болон концессоор 33.3 км авто зам 745 урт метр гүүр шинээр барьж , 61,3 км авто зам 84 урт метр гүүрийг өргөтгөн шинэчлэх юм.
Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалтын хүрээнд хийгдэх ажлууд
Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалт 2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ үеэр хотын өнгө үзэмжийг нэмэх, нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, зочид, төлөөлөгчид, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах үүднээс дараахь гол дөрвөн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж ажлаа эхлүүлээд байна.
Гандийн гудамжны 1.6 км авто зам шинэчлэлт
Баянмонгол хорооллын 1.1 км авто зам шинэчлэлт
Их монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт
Зайсангийн гудамжнаас Жапантаун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл шинэчлэлт
Үүнээс гадна Яармагийн гүүрнээс Чингэс хаан ОУНБуудал хүртэлх авто замын гэрэлтүүлэгчийг солих болон Богд уулын арын 17.5 км авто замын гэрэлтүүлгийг шинээр тавих бөгөөд дээр хажлуудыг гэрээний дагуу 2016.06.30 гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөх юм.
Энэ онд хэрэгжүүлэх бусад томоохон төсөл арга хэмжээнүүд
2016 онд Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэнд гарц барих, Яармагийн шинэ гүүрийг барих, Найрамдал чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Өвөр Гүнтийн 11 км авто зам, Гүнтийн давааны авто замыг үргэлжлүүлсэн 7.36 км авто зам зэрэг томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Засвар арчлалтын чиглэлээр хийгдэх ажлууд
2016 онд нийслэлийн гол гудамж талбайн засвар арчлалтын ажилд 3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ онд замын сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн авто замын 69 гудамжны 17900 метр квадрат талбайд нөхөөс, 23 гудамжинд 143800 урт метр хагарал засварын ажил /гагнаас/ хийнэ. Мөн авто замын тэмдэг тэмдэглэгээг 47 гудамжны 50000 метр квадрат талбайд хийж, 9 байршилд гэрлэн дохио суурилуулж, 6 гүүр хоолой, туннелийг засварлахаар төлөвлөөд байна.
Жилийн жилд нөхөөс маягаар гудамж тохижуулдаг байдлыг цогцоор нь шийдэх ёстой. Хотын өнгө үзэмжээ сайжруулахад анхаарч байгаа нь сайн ч нөгөө талаараа чанарын асуудал хатуу мөрдөгдөх хэрэгтэй. Зун болгон цогцоор нь солиод байвал ямар хэрэг байна. Ганц зун шинэчлэл хийчихээд хэдэн жилдээ засахгүй байвал "Сайн" үнэлгээ өгч болох л юм.
Зөвхөн өнгөөрөө л ялгарч харагдах байдалтай зам шинэчлэн засаад төсвийн мөнгийг салхинд хийсгээд байж боломгүй.
О.Заяа
2016.04.20
...
...
...