Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ



        “Этүгэн” анагаахын лицей сургуулийн захирал Б.Мөнгөнчулуунтай ярилцлаа.

 

Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай сургуулийн эрхэм зорилгоос яриагаа эхлэе.

 

Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ гэсэн эрхэм зорилго дор үйл ажиллагаагаа явуулдаг.

 

Сургуулийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?

 

Манай сургууль нь ахлах  сургуулийн  статустайгаар2009 онд Этүгэн Их сургуулийн дэргэд “Хүлэг” нэртэйгээр үүсэн байгуулагдсан. Анагаахын чиглэлээр цаашид суралцах сонирхолтой  сурагчдын тулгуур хичээл болох хими, биологийн хичээлийн гүнзгийрүүлсэн хөтөлбөрөөр 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж энэ хугацаанд 100 гаруй сурагчийг төгсгөсөн. Анги бүрдүүлэлтийн хувьд жил бүр бүх ангид нэг бүлгийг 15-20 сурагчийн  дүүргэлттэйгээр авч төгсгөн, төгссөн суралцагчид мааньүндэсний болон гадаадын анагаахын их сургуулиудад амжилттай суралцаж  байна. Төгсөгчдийнхөө элсэн орсон сургуулиудаас дурьдвал Анагаахын ШУ-ны Үндсэний Их сургууль, Герман, Солонгосын Анагаах ухааны сургуулиудаас гадна Этүгэн их сургуулийнхаа Монголын уламжлалт анагаах ухаан, эм зүй, био анагаах, сувилахуй зэрэг ангиудад элсэн суралцаж байна. Бид өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн тусгай анагаахын лицей сургуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэсэн. Хөтөлбөрт маань хамрагдсан сурагчид суралцаж байх хугацаандаа Этүгэн их сургуулиас заагдсан кредиттэй хичээлийг магистр, доктор зэрэгтэй багш нараар заалгадаг бөгөөд сургуулиа төгсөхдөө судалсан хичээлийн кредитийн гэрчилгээтэй төгсдөг давуу талтай.

 

Танай сургуулийн онцлог, давуу тал?

 

Манай сургууль нь Анагаахын Лицейн хөтөлбөрөөр сургалт явуулдаг мэргэшсэн цорын анц хувийн дунд сургууль юм. Этүгэн их сургууль бидний бааз суурь болдог. Суралцагчид маань ерөнхий эрдмийн хичээлээ үзхээс гадна хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх дугуйлан секцэнд хамрагддаг. Үүнд: Эмч дугуйлан, сагсан бөмбөгийн секц, усан спортоор хичээллэдэг бассейны сургалт, бүжгийн дугуйлан, “Этүгэн Art”  урлалын дугуйлан зэрэг хүүхэд хөгжүүлэх сургалтанд бүрэн хамрагдаж  өөрийгөө хөгжүүлэх боломжтой. 11 дүгээр  ангидаа ерөнхий эрдмийн бүх хичээлээ үзээд 12 дугаар ангидаа зөвхөн элсэлтийн ерөнхий шалгалтандаа анхаарлаа хандуулах, мэргэшүүлэх хичээлээ үзэх цаг боломжийг нь олгодгоороо давуу талтай. Мөн Этүгэн их сургуулийн нэгдсэн номын сангаар үйлчлүүлэх боломж нөхцөл бүрэн нээлттэй тул анагаахын чиглэлээр судлах ном бүтээл хүртээмжтэй байдаг.

 

Одоогоор хичнээн тооны сурагчид суралцаж байна вэ?

 

1-12 дугаар ангитай, анги дүүргэлт нь 15-25 суралцагч элсүүлэн суралцуулдаг. Энэ хичээлийн жилд 11 бүлэгт 150 сурагч хамран суралцаж байна.

 

Тухайн салбарт мөрдөгдөж  буй хөтөлбөр, төлөвлөгөө, шинэчлэлийн дагуу ямар ямар үйл ажиллагааг зохион байгуулан хэрэгжүүлж байна.

 

Салбарын яамнаас болон нийслэл, дүүргийн боловсролын газраас гаргасан стандарт хичээлүүдийг заахаас гадна үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Зөв Монгол Хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж багш болон сурагчдын хөгжил төлөвшил, оролцоог дэмжин ажиллаж байна. Мөн дүүрэг, нийслэлийн хэмжээнд зохиогдож буй олимпиад, уралдаан тэмцээндсурагчдыг тогтмол хамруулан оролцуулдаг. Гол нь бид анагаахын лицей ангийн тусгай хөтөлбөртөөболовсролын стандарт хичээлүүдийг нэмж заадаг.

 

Төгсөгчдийнхөө амжилтаас дурьдвал?

 

Бид 2009 онд элсэлтээ авч 2010 онд анхны төгсөлт хийсэн учир анагаахын салбарт суралцаж буй төгсөгчид маань хараахан төгсөж амжаагүй  эмчилгээний 5, 6 дугаар курсэд манлайлан суралцаж байна. Бусад төгсөгчдийн амжилтаас дурьдвал.

  1. Г.Мижиддорж – Хүмүүнлэгийн Ухааны ИС-ийн Сэтгүүлч мэргэжлээр амжилттай суралцаж өдгөө Этүгэн группын маркетингийн менежерээр ажиллаж байна.
  2. Д.Пүрэвсүрэн –StartupMongolia байгууллагын маркетингийн менежерээр ажиллаж байна.

 

Танай сургуулийн болоод сургалтын цаашдын зорилго?

 

Манай сургууль нь өнгөрсөн жилээс эхлэн БНХАУ-ын Баяннуурын дунд сургууль, энэ хичээлийн жилээс БНХАУ-ын Ордосын сургууль, ОХУ-ын Буриадын дунд сургууль, Солонгосын ЧонЖүгийн ахлах сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан байгаа учраас сурагчид маань сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаад хагас жил нь Монголд, хагас жилд нь Хятадад суралцаад үргэлжлүүлээд Солонгос, ОХУ зэрэг улсуудад анагаахын чиглэлээрээ суралцах үүд хаалга нээгдэж байгаа.

 

Сургуулийнхаа талаар өөр нэмэлт мэдээллийг хүргэхгүй юу?

 

Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийн бэлтгэнэ гэдэг эрхэм зорилгынхоо хүрээнд эрүүл байх хүрээндээ бид улирал бүр хүүхдүүдээ урьдчилан сэргийлэх уламжлалт болон Европын анагаах ухааны үзлэгт хамруулдаг. Мөн ёс зүйн цогц хичээлийг Этүгэн их сургуулийн ёс зүйн хөтөлбөрөөр явуулдаг. Мөн хүүхдийн бүх талын өв тэгш хөгжлийг хангах үүднээс арваад нэр төрлийн дугуйлан секцийг хүүхдийн сонголтоор хичээлүүлдэг. 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хувьд 2 сая 500 мянган төгрөг, элсэн орсон сурагчдаас 8 сарын дундуур уралдаант шалгалт авдаг. Уралдаант шалгалтад амжилттай оролцсон сурагчид 10-50 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт авдаг. Мөн хичээлдээ сайн боловч хагас өнчин, бүтэн өнчин хүүхдүүдэд төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг. Олимпиад, уралдаан тэмцээний медальтай хүүхдүүд болон нэг гэр бүлийн 2 ба түүнээс дээш хүүхэд суралцах бол хүүхэд тус бүрт төлбөрийн хөнгөлөлт олгодог.

 

“Этүгэн” анагаахын лицей сургууль Утас: 88819100, 99118802

                                                             Вэб: www.etugen.edu.mn

                                                             Facebook: Этүгэн – Хүлэг ЕБС

 

 

                                          

 

 

О.Түвшинзаяа


2016.04.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

НӨАТ-ын ээлжит сугалаагаар 8 мянга 551 азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

Б.Наранхүүд сул гишүүний суудал хангалтгүй санагджээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.10

Япон бөх Эзэн хааныхаа цомыг 60 башён дараа хүртлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

Ой, бэлчээр байгалийн нөөц ашиглах эрх зүйн үндсийг бэхжүүлэх шаардлагатай

...

Дэлгэрэнгүй » 2017.04.18

Гарьд цолны хүндэтгэлийн барилдаан сайхан боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.16

Таван орны шилдэг шатарчид Улаанбаатарт өрсөлдөж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.15

Багийн шатрын “НЭГ МОНГОЛ-НЭГ НҮҮДЭЛ” тэмцээн болно

...

Дэлгэрэнгүй » 2015.12.04

БЗД-ийн “Засаг ноён”, гараашийн эзэн хоёртой хариуцлага тооцъё

...

Дэлгэрэнгүй » 2015.07.22