Зеро, Энхбаяр

 

Манай Энхбаяр их сонин хүн юм. 
 

Матрёшка хүүхэлдэй шиг онгойлгох тусам дотроос нь олон янзын хүн гарч ирэх юм. Улам л жижигрээд байх нь тэр.
 

1988 оны Энхбаяр,
1992 оны Энхбаяр,
1998 оны Энхбаяр,
2000 оны Энхбаяр,
2004 оны Энхбаяр,
2005 оны Энхбаяр,
2008 оны Энхбаяр,
2009 оны Энхбаяр,
 

2011 оны Энхбаяр хоорондоо шал өөр шүү.
 

80, 90-ээд онд төвд ном үздэг, цагаан хоол иддэг, соёл уламжлалаа биширдэг, сагсан бөмбөг сайхан тоглодог, сахалтай ах Гоголийг орчуулдаг, арай л сахалтай өвөө Толстойг барьж аваагүй байх. Эрдэнэ зуу хийдээ хайрлан хамгаалж, мөн бүр Х. Зандраабайдий зохиолчтой хамтарч “Нутгийг буруу сонговол нүгэл болно” гээд японы “Говь” төслийг шүүмжлэсэн өгүүлэл бичиж явсан. Хорватеншаль хүзүүндээ ороосон гоогоо агаа байсан даа. Юм юманд хошуу дүрсэн сайхан сэхээтэн гэж зохиолчид магтаж байсан үе. 
Төдөлгүй 90 он гармагц Орчуулагчдын холбоо байгуулаад явсан тэр холбоо одоо хаа явдаг юм бүү мэд. Найман шарга хэмээн нэрлэгдсэн алдарт бүтээлийнх нь хавтсан дотор явна уу, бүү мэд. Горькийн сургууль төгсөөд тувт ажилласан Зохиолчдын хороог хоёр хуваалцаж Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоог байгуулалцсан. Одоо хороо оршин тогтноход хэцүү байхад Энхбаярын салгалцсан холбоо яаж шүү яваа нь ойлгомжтой. Соёлын яам гэж сайхан яамыг 1992 онд УИХ-ын гишүүд асан эдүүгээгийн “Үнэн” сонины эрхлэгч байгаад одоо ажилгүй яваа Ц. Ганбат, “Үндэсний шуудан” сонинг, “Зууны мэдээ” сониноо булаалгуулсны дараа байгуулсан Б. Ганболд, тухайн цагтаа намын залуучуудын дунд нэр нөлөөтэй асан өдгөө Шведэд яваа Б. Энхмандах гэх залуучуудын хүч эрмэлзлэлээр өвгөн Жасрай, эрдэмтэн Даш-Ёндон нарыг өглөө үдэшгүй шахаж байгаад Энхбаяраар толгойлуулах болсон юм.Залуу Энхбаяраар Их хурлын дэд дарга тавъя гэж Баасанжавын Ганболд хөлөө хугалчих гээд гүйж байсан нь ч бий. 59-төй Жасрай Ерөнхий сайд дургүй шахуу болж байхад 34-тэй Энхбаяр юун Их хурлын дэд дарга, юучив дээ гээд Ганболдын санаа гацна биз дээ. Гэхдээ Н. Энхбаяр гэдэг сайд энэ онд төрсөн. (1992 он) Ингэж тэр Их улс төрд орж ирлээ. Намын гурван дорж ч түүнийг чамгүй дэмжсэн. Бямбаадорж, Шараваадорж, Нямаадорж гээд гурван Дорж бий шүү дээ. Гурван яст мэлхийн нуруун дээр дэлхий тогтддог гэж манай Монголчууд 100 жилийн өмнө мунхарч байсан юм гэнэ лээ. Гурван Доржийн нуруун дээр Ардын нам тогтож байсан гэвэл түрүүний домог шиг худлаа. Гэхдээ энэ гурав 1992 оноос хойш намдаа голостой явж, тулах цагтаа тулж, түшэх цагтаа түшэж явцгаасан билээ. Үүнийг Энхбаяр ч мэднэ. Хэрэв ээ тэр энэ намд байсан тухайгаа элдэв амбицигүйгээр дурсвал гурван Доржийн тухай онигоо ч ярина, омогшил ч ярина биз. Намаа тулахын хажуугаар шадар гурван цэрэг шиг Энхбаярыг түшэж явсан.

 

Гэтэл өнөөдөр манай Энхбаяр би түүнийг ч гаргасан, энэнийг ч дэвшүүлсэн, тэр ч “хошног долоож явсан” гэх юм. Түүнийг дэмжиж байсан болгон “хошн-г долоогч” болбол 150 000 гишүүн тийм байсан хэрэг үү. За яах вэ, аргаа барсан хүн хүний хошн-г долоодог байж, харин хүнээр долоолгож байсан нь даана ч дээ гэмээр агуу ихийн өвчин туссан мунхаг амьтан аа. Жижигхэн Сталин уу, Садам уу. Үндэсний удирдагч уу. Хяналтгүй л амьтан байх нь. Тэр балар 40, 50-иад онд Ю. Цэдэнбал сурах бичиг дээр зургийг нь гаргалаа гэж ойр орчныхоо улсад уурлаж байсан юм гэнэ лээ.

 

Угтаа Улсын Бага Хурал гэж байхад Энхбаяр Улаанхүүгийн тоосонд ч байгаагүй шүү дээ. 90-ээд оны улс төр эндээс эхэлсэн. Үүнээс өмнө хувьсгалжсан хүмүүс үнэний эрэлд хатаж байсан. Улс төр гэдэг нь сонгодог утгаараа Улсын Бага Хуралын улаан шугамнаас эхэлсэн. Энхбаяр бэлэн байсан нам дээр дөрөөлж гарч ирж Үндэсний удирдагч гэж зарлуулах хүртлээ ичмээр амьтан болсноос биш Баабар шиг, халзан Ганболд шиг, Бат-Үүл шиг, М. Энхсайхан шиг, Дашбалбар шиг ер нь үеийнхэн шигээ нам, холбоо байгуулж гарч ирээгүй өрөм хамагч шүү дээ. Үеийнхэн нь нам байгуулаад үсэрч гарч ирж байхад манай Энхбаяр маань Сүхбаатарын байгуулалцсан нам дээр гишгэж гарч ирсэн сүйхээтэй эр. Намын ганц хоёр нөхрийг дайрах ч дүүрчээ. Ард түмэн түүнийг Ерөнхийлөгчид залсан. Тэд тэгвэл юу долоож явсан хэрэг вэ. МАНАЙ МОНГОЛЫН СОЁЛЫН ХАМГИЙН СҮҮЛЧИЙН САЙД ИЙМ БАЙХАД гудамжаар дүүрэн: “ пяздаанууд аа” гэж хараал идэж,зажилж яваа залуучууд аргагагүй шүү дээ. Тэд Энхбаярыг Соёлын сайд байхад соёолж байсан хүүхдүүд шүү дээ. Энхбаярыг улс төрд хөлий нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэсэн улс чинь ангийнх нь Алтай хүүхнээс эхлээд нэмэх нь Ганболд, Ганбат, Энхмандах гээд залуучууд нэмэх нь гурван Дорж шүү дээ. Дээр нь нэмэх нь намынх нь гишүүд, дээр нь нэмэх нь Монголын ард түмэн гэсэн тэлэлттэйгээр явсан. Одоо тэр бүгдийнх нь дайсан ч юм шиг, бүгдээс нь сондгойроод ганцаараа ариун хүн болсон ч юм шиг хачин байр суурин дээр хажуулдаж байна. Массын санамж богино гэж андууран далимдуулж дальж бас болохгүй ээ.Энхмандах казиногийн хэрэгт холбогдож ноёны хүүгийн өмнөөс албанд мордох дөхсөн шүү дээ. 

 

Энхбаяр бүгдийн дэмжлэгтэйгээр бүгдийн толгой дээр гарчихаад хүслээрээ хүн татдаг, хүслээрээ ивээн тэтгэгч болсноос биш толгой дээр гараагүй байхдаа энэ хэдийгээ л царайчлаад явж байсан соёлчхүү шүү дээ. Сөхье гэвэл санамж сэргэнэ, сөхүүлье гэвэл боломж олдоно. Эднүүс байгаагүй бол тэр хэн байх байсан юм? Атлантын далай дахь жолоодлогогүй завь. Намын ерөнхий болоход нь Хүрэлсүх, Дэлгэрнаран, Энхболд , шоу Батбаяр , У.Уламбаяр гээд хот хөдөөгийн зуу зуун зүрх зоригтой залуус зүтгэсэн шүү дээ. 
Төв халхын дуулалт жүжгийн театрын ерөнхий найруулагч Д. Доржсүрэн “ Соёлын яамтай бол соёл урлагийн салбар хөгжинө” гэж байнга ярьж явдаг юм. Дундговийн энэ залуу нэг юм олж харчихаад л яваад байгаа юм. Саяхан тэрбээр “Зууны мэдээ” сонинд “Цаашид соёл урлагийн яамтай болбол энэ салбар хөгжинө” хэмээсэн байна.Хөгжлийн эх үүсвэр үнэхээр соёлдоо байгаа юм. Соёлгүй газар хөгжил байддаггүй.Манайд Соёлын яам гэж байлаа. Тэр яам Энхбаярыг улс төрд оруулж өгсөн довжоо бөгөөд түүнийг Ерөнхий сайд болоход ийм яам алга болсон байлаа. Шүдээ угаах соёлоос авахуулаад биеэ засахад хүртэл соёл бий. Одоо гудманд манайхан байшин, хашаа налуулж байгаад савируулж байгаа нь бол ХХI зуундаа бол тод үзэгдэл. Энхбаяр соёлын сайд байхдаа соёлыг маш өргөн хүрээний ойлголт, ганцхан дуулах хөгжимдөхийг соёл гэж ойлгож болохгүй гэдэг байлаа. Шүршүүрт орохоос эхлээд шинжлэх ухаан судлахад өөрийн соёл хэрэгтэйг тунхагладаг байсан. Тэр үед тэр маш зөв байр суурин дээр байжээ. Инженер хүний соёл бол тухайн шинжлэх ухаанаа дээдлэж чаддаг, мэдлэг чадваргүй бол түүнийхээ өмнө ичиж чаддаг соёл юм. Ийм соёл дутагдаад манай нийгэмд сайн инженерүүд цөөн байдаг юм. 1970,80-аад онд ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга В. Кириллин ажиллаж байсан ч өөрийнхөө үндсэн тэнхимээ орхиддогүй, Москвагийн эрчим хүчний дээд сургуулийн дулааны техникийн үндэсийн тэнхимээ орхидоггүй байлаа. Энэ бол наукид үнэнч байх соёлын жишээ. Слесарь ч өөрийн соёлтой, сайд ч соёлтой. Сайд нь манлайлахаас эхлээд хамт олонтойгоо харилцах соёл гээд дэвшилтэт бүхнийг соёл бүрдүүлнэ.

 

Бидний хөгжил дэвшил олигтой явахгүй байгаагийн гол үндэс соёлгүй байгаа явдал. Хамгийн гол нь ёс суртахууны соёл алга. Худлаа ярих гэдэг бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Худлаа ярьсан хүн бол муу хүн биш, байдаг л нэг хүн гэж үзэгдэнэ.Харилцааны соёл бол бүр нойл. Бие биенээ гүтгэн доромжлох, үзэн ядах, хулхидах (энэ үйлдэл бол бүр сэргэлэн, золбоотой хүний ажил мэт үзэгдэнэ)
Хамгийн сүүлийн Соёлын сайд Энхбаяр гэхэд харилцааны дээд соёлгүй амьтан болохоо ганьхуйтай сайхан үзүүлж байна. 1991 онд Соёлын хорооны тэргүүн дэд дарга хэмээгдэн Бадар-Ууганы орлогч болсноос хойш 18 жил тэрбээр Монгол орны нийгэм улс төрийн амьдралтай хутгалджээ. Өнөөдрийн болохгүй бүтэхгүй байгаа муу муухай болгон түүнтэй холбоотой. М. Энхсайхан алсын бодолтой улс төрчийн хувьд “авилгалын загалмайлсан эцэг” гэж санаандгүй нэрлээгүй билээ. Тэр тусмаа Энхсайхан санаандгүй юм гэж байдаггүй гэдэг зарчмыг баримталдаг хүний хувьд. Өнөөдөр Энхбаяр МАН руу, АН руу нийгмийн дийлэнх хэсэг рүү нулимаад байгаа нь өөрийнхөө төрүүлсэн үр хүүхдийг нулимаад байгаа юм шиг санагдах юм.
Хэмжээлшгүй эрхт гэмээр, энэ эрхээр далимдуулж юуг ч хийж болохоор боломжийг 2000 оны сонгуулийн дүн өгсөн. Бод доо, өнөөдөр Сү.Батболд эхнэрээ Тагнуулын газрын зөвлөхөөр тавьж чадах уу. Нэгдүгээрт, чадахгүй. Хоёрдугаарт, Батболд ийм балай юм хийхгүй. Нийгэм хамаагүй соёлжиж, нээлттэй болжээ. Э-раас хойш.

 

Эргэж харахад Энхбаярын байгуулалцсан холбоо, хороо ч сураг алга, толгойлсон яам тамгын газар нь ч сураггүй. Толгойлж, өндөрлөгт өргөсөн нам нь тасархай. “Эвтэй бол хүчтэй” хаа явна вэ? Эрхбиш Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газар Үндсэн хуулинд заалттай тулдаа л үлдсэн байна.
ЭВтэй бол хүчтэй гэж энгэр заамаа ярж хашгирсан болгон эвийг эрхэмлэгч биш угаасаа хагалган бутаргах натуртай хүн бол хуваах, хагалах, таслах, булаах хувь зохиолтой л байдаг байна.
 

Нэг иймэрхүү.
 

Цагтаа мань эр МАХН-ын Хувьсгалт гэдэг үгнээс мангас лүгээ айж байсныг нь МАН-хан төдийгүй хажууд нь хань болж явсан залуучууд мэднэ шүү дээ. Гадаад орчин хүлээж авахгүй байна. Америкуудын өмнө юу гэж тайлбарлах вэ. Барууныхан коммунист гээд байна. Ардчилсан орны намынхантай уулзахад ичмээр юм. Оросод коммунист нам татан буугдлаа. Биднийг коммунистуудтай андуураад байна гээд л Энхбаярыг МАХН-ын индэрт гарч ирэхээс ч, түүнээс өмнө ч энэ үгнээс зугтаахын түүс болцгоож байсан. Хүзүү хэмээгдэх С.Дашдаваа агсны үед МАХН-ыг Монголын социалист нам болгоё гэсэн санаа ч хүчтэй явж бөйсан. Энхбаяр энэ үгийг эсэргүүцэгчийн эхний эгнээнд байсан. Тэгээд 2011 онд Энхбаярынхаа хүсэлтийг харгалзаад Хувьсгалт гэдэг үгийг хуй татаж хаялаа, нам нь. Одоо тэгээд юу нь болохгүй байна. Гэтэл манай ах Энхбаяр тэгэхээс тэгэх гэсэн аятай энэ намаасаа зугтаалаа. Өнөө хувьсгалт намаа байгуулаад хуйтай сэлмээ агсаад ирлээ. Түүнийг намын дарга болгоогүйд л хэргийн учир байна. Хэрэв МАН-ын даргаар Энхбаярыг “томилсон“ бол ингэхгүй гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Одоо тэр үзэн яддаг байсан Хувьсгалт гэдэг үгийнхээ хормойд нь нуугдаж амь хойхойлохоор болов.
Хүний мөн чанарыг мэдье гэвэл хязгааргүй их эрх мэдэл, хязгааргүй их мөнгө өг гэдэг. Энхбаярт Сүхбаатарын нам авья гэсэн болгоныг нь өгсөн байх аа. Одоо Энхбаяр маань өөрийнхнийгөө мартаад бусдын байшин тоолдог л хүн болж. 1996 онд 11 дүгээр хорооллын Брежневийн үеийн 9 давхар байшингийн найман давхарт 3 өрөө байранд л байсан хүн дээ. Түүнээс хойш авгай нь бизнес хийсэн үү, үр хүүхдүүд нь хийсэн үү, алдарт бизнесмэн ах дүү нар нь бэлэглэсэн үү, овоо л юмтай болсон дуулдах юм. Энэ хүнд Монголын бүх нууц бий. Өөрөө үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр гурван албан тушаал дамжин байсан. Эхнэр нь Тагнуулын ерөнхий газрын зөвлөх асан. Энэ хүн ямар ч бизнес хийсэн яаж ч баяжиж чадах хүн. 
 

Нэг иймэрхүү.
 

1992 онд Б. Даш-Ёндон намаа удирдаж УИХ-ын сонгуульд 72 суудал авсан хэр нь өвгөн Жасрайг Ерөнхий сайд болгочихоод, өрлөг Багабандийгаа Их хурлын даргаар томилуулаад өөрөө өрөөгөө сахиад үлдэж байсан. Номтой хүнээс эр зориг гардаг байна. Намтай хүнд ёс суртахуун байдаг байна.
Ц. Элбэгдорж 1996 онд Эвслийнхээ хамгийн том намын дарга байсан хэрнээ “Би Ерөнхий сайд болно оо” гэж Баянхонгороос хашгираагүй. Сонгуульд ялалт байгуулахад тусалсан нөхдөө дайлж цайлаад сууж байжээ.Тухайн үедээ Монгол орны эдийн засаг, аж ахуйг бүхэлд нь харчихаж чадах нь эвсэл дотроо М. Энхсайхан гэдэг чадварлаг залуу байсан юм. М. Энхсайхан бол ардчилалыг анх бий болголцсон хүн. Энхбаяраасаа шал өөр хүн. Хийсэн юмтай, хэлэх үгтэй. Тэр бол жинхэнэ утгаар нь сонгуулийн ялалтуудыг авчирч байсан. АН-хан түүнд талархаж татаж авах ёстой хүн дээ. Ухаан нь алсдаад байдаг юм уу, уяа нь уртдаад байдаг юм уу, бүү мэд дээ. 
 

Сеүлийн дарга Солонгосын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болох нь элбэг. Манайд ч Энэбиш, Наранцацралт, Энхболд нар хотын дарга байгаад хожим нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд болоод түүртэлгүй хийсэн. Ууг нь 2000 онд сонгуулийн дараа эдийн засаг аж ахуйн туршлага, мэдлэгтэйгээр Энэбиш л Ерөнхий сайд болох болов уу гэсэн хүлээлт намын нөхдөд байсан. Харамсалтай нь, Зохиолчдын хороо, Орчуулагчдын холбоо, Монголын Үндэсний чөлөөт зохиолчдын холбоо, Соёлын хороо, Соёлын яамаар дамжсан нөхөр энэ эгзэгтэй үед эдийн засаг хамаандлах болсон юм. 
 

Нэг иймэрхүү.
 

2004 он. Хөгжилтэй.
Улаанбаатар хотыг фото зургийн үзэсгэлэн болж, Энхбаярын фото Улаанбаатарын айлуудын цонхноос олон болсон байсан. Баруун жигүүрээс Бадамжунай, Болормаагийн хөргөөс эхлээд зүүн жигүүрт Ганди гээд дуусч байв. Цул фото. Хэн ч бодож олсон юм. Хүний дургүй хүрмээр. Ямарч фотогенийчни хүний зураг нүд эрээлжлүүлээд ирэхээр бургас шиг харагдаж эхэлдэг юм билээ.
За ингээд фотогенийчны хүмүүс алуулах дөхлөө. Арай гэж 37 ч бил үү суудал авлаа. Эндээс манай Энхбаяр амь зулбахын эрхэнд өөрөө УИХ-ын дарга болж Элбэгээд Ерөнхий сайдын сэнтийг өгсөн. ХААН сонголт гэдэг үг ХААН банкны салбаруудын тооноос олон сонсдох болов. Ардын нам, Ардчилсан эвсэл хоёр эндээс эхэлж нэг хөнжилд оров. Энхбаяр эвтэй бол хүчтэй гэж өөрөө балархаараа МАНАН-гийн эхлэлийг тавив. Хэн ч Энхбаярыг намын даргаас унагая гэж ил хашгирсангүй. Түрүүчийн дөрвөн жилийн айдас арилаагүй хэрэг.

 

Энэ утгаараа МАНАН бол яах аргаггүй Энхбаярын “Монголчууд эвтэй бол хүчтэй”-гийн үр хөврөл. Одоо бол мань хүн хөхөө шиг хүний үүрэнд үр хүүхдээ хаяж явчихаад хөндлөнгөөс шоолж сууна. “Тэр ямар муухай нугасны дэгдээхэй вэ?” л гэнэ. Би шал өөр хүн. Нэг команд болж байгаагүй юм шиг өнөө Хүрэлсүх, Батболд, Энхболд, Нямдорж, бүр сүүлдээ Билэгтээ хүртэл юманд барьж өгөх нь үү дээ.
МАНАН болоод МАНАН-д байгаа бүх хүн Энхбаярын бүтээл. Монгол оронд юу болохгүй байна, юу болж байна 2000 оноос хойш энэ бүхэн манай Энхбаярын бүтээл.

 

Монголчууд эвтэй бол хүчтэй гэж 2004 онд Энхбаяр ахын сценариар эвлэлдэн нэгдсэн. 
Нямдоржийг муу сценарист гэж Энхбаяр хэлсэн. Хүн багшийгаа гүйцдэггүй юм гэнэ лээ.
Атлантын далай хүртэл хэмжээнтэй байхад алд биетэй хүн хэмжээтэй баймаар. Элгийг чинь тэвэрч явсан зуу зуу, мянга мянган нөхдөө манан будангаар нь дуудаад яах вэ. Эд бүгд уг нь манай Энхбаярт хоёрын хоёр удаа саналаа шууд өгцгөөсөн хүмүүс шүү дээ.
Хүрэлсүхээс авахуулаад Хүрмэн сумын Хүрээт гуай хүртэл, Нямдоржоос эхлээд Номгон сумын Норов гуай хүртэл 200 000 МАН-ын гишүүд, дэмжигчид бүгд Энхбаярт эхнэр, нөхөртэйгээ хэлцэж хэрэлдэж байгаад, үр хүүхдээ аргадаж загнаж байгаад, хамаатан саднаа ухуулж урхидаж байгаад зөвхөн Энхбаярын төлөө хоёр удаа шууд санал өгсөн.
Өгсөн улс мартаагүй байх, авсан хүн мартжээ. Та нөхөд МАНАН-гийн нэг хэсэг болсон.
Уг нь цөлжиж ядарсан Монгол оронд усан манан шиг чухал юм алга. МАН ба АН тийм манан болох боломж бий.
 

Ер дөө л энэ.
 

Улс орны хөгжилд нэгдмэл цул улс төрийн хүч маш чухал. Ийм хүч л хөгжилд хөтөлж хүргэнэ. Орос улсад “Нэгдмэл Орос” хэмээх том нам байна. Нарийндаа 2004 оноос хойш аягүй бол 2012 оныг дуустал хамтрах нь. Үнэхээр улс орны хөгжилд тогтвортой байдал хэрэгтэй , нэгдмэл цул байдал хөгжлийг авчирна гэвэл МАН, АН хоёр эвсэл болж сонгуульд орвол 76 тойргийг цөмийг нь авна. Гомдогсодын амбицийг л дарах хэрэгтэй. Ийм тохиолдолд ямар ч завсар байхгүй. Гадаад харилцаа тэлж байгаа өнөө үед хэдэн элчин яам, консулын газар нэмж байгууллахад төрд ч хэрэгтэй амбицитай хэдэн нөхөрт ч орох оронтой, ажил төрөлтэй болно. Энэ тохиолдолд Энхбаяр ч зеро, бусад нь ч зеро. Монголын ард түмэн хүссэн хүсээгүй хоёр том хэсэг болж хуваагдсан. МАН, АН. Нэгэнт тэнцсэн хоёр хүч ойрын 3-4 сонгуульд бас л тэнцэнэ. Яагаад гэвэл Монголын нийгмийн нийт гишүүд том утгаараа хоёр л хуваагдсан шүү дээ. Шинэ сонгогчид бүрэлдэн тогттол 12-16 жил хэрэгтэй. 16 жилийн дараа шинэ сонгогчид маань АН, МАН хоёрын эсрэг өгөх үү гэдэг маш том асуултын тэмдэг. Хэрэв энэ хоёр аврага “би ардчилсан, чи ардчилсан бус” гэх мэт хий хоосон тольхицолгүй нэгдэж чадвал “Нэгдмэл Орос” намын нэг хувилбар Монголд бий болно. Монголд үнэхээр хөгжил хэрэгтэй юу, хийрхэл хэрэгтэй юу гэдгийг бодох цаг ирлээ, бодох цэг нь байна. Нийгэм нэгдмэл цул байж л хөгжил цэцэглэлтийг авчирна. Төр нь тогтвортой, түмэн олон нь жаргалтай. Өөр юу хэрэгтэй вэ? 

 

Монголын улс төрийн элит, дээд мандалд байдаг 200-300 хүн Та нар бүгд 50-60 нас хүрлээ. 50 хүрцгээсэн бол тавьтиртай байх, 60 хүрцгээсэн бол жаргалтай байх цаг. Зөвхөн тогтвортой байдал хөгжлийг авчирна. Сүүлийн үед Ерөнхийлөгч байсан хүн хувьсгал ярьж эхлэв. Магнай: “ Хувьсгалаас өөр гарц олж харахгүй байна” гэнэ. Энэ худлаа. Бид хувьсгал хийвэл Киргиз, Гүрж энэ тэрийн хувь заяаг л давтах болно. Тэнд ямар ч хожил байхгүй, ёстой ЗЕРО шүү. Долоон сарын нэгэн гээд л хөөрцгөлж байна. Энэ чинь муу юм шүү дээ. Хүний амь үрэгдэнэ гэдэг ямар ч шудрага ёсыг хайцайлах эд биш шүү дээ. Капиталын нийгэм байгуулна гэсэн атлаа өмч хөрөнгө сүйтгэнэ гэдэг үндсэн зарчмаасаа ухарч байна шүү дээ. Нарийндаа хувьсгал гэдэг гэмт хэрэг шүү дээ. Хувьсгалт гэдэг үг улс төриййн яармаг дээр үнэд орсныг далимдуулж хувьсгалд уриалан дуудах нь гэмт хэрэг. Аливаа хувьсгалд ард түмэн хохирч хэдхэн хатуу сэтгэлтэй хүн хождог. 90 онд хамгийн тайван хувьсгал хийхэд л хямрал туйлдаа хүрч, хот суурин газраар өлсгөлөн нүүрлэх алдсан биз дээ. Одоогийн хувьсгал өнгө мөнгөний төлөө болох юм бол улс орныг сэгсрээд хаяна. Долоон сарын нэгний хямралыг гурваар үржүүлэхэд л улс орон туйлдана шүү дээ.

 

МАХН-ын нэр 6 хувьд хүрлээ. Энэ бол зөвхөн нэрний л хувь. “Адидас” гэдэг нэр өөртөө хувьтай шүү дээ. Тийм л хувь. Түүнээс Энхбаяр, Молор-Эрдэнэ нарт өгсөн хувь биш. Түүнээс Хамгаас гашуун хувь заяа гэдэг нам байгуулаад ард талд нь Энхбаяр байсан бол 6 гэдэг хувь байхгүй. Өнөө л ЗЕРО. Эцэстээ Энхбаяр жилийн өмнө, 10 жилийн өмнө найз нөхөд байсан, загалмайлсан эцэг байхдаа залж байсан хүмүүс рүүгээ нулимах тусам түүний нэр төр зеро болно. Одоо ч гэсэн ТВ-гээр түүний аашилж, аяглаж байгааг харахад “Бид чинь ямар амьтныг орой дээрээ залж байж вэ?” гутармаар болж байна. Энхбаяр жирийн иргэн байхдаа эх орондоо, ард түмэндээ илүү хайртай болдог юм байна. Энэ хайрыг нь түүнд хадгалж байх үүднээс түүнийг депутаат, гишүүн, Ерөнхийлөгч бол

2016.04.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаагаа байрлуулахгүй байхыг зөвлөж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Анагаахын Лицей сургууль элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.08.31

Ч.Хүрэлбаатар: З.Энхболд тэргүүтэй АН-ынхан 2016 оны сонгуульд оролцох эрхгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Боловсролын сайдаа анагаахын шинжлэх ухааны сургуулийг ийм хүн удирдаж болох уу?

...

Дэлгэрэнгүй » 2018.02.19

Ам.долларын ханш 2500 төгрөгт хүрлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.11.20

Баривчлах тушаалтай “Либерти партнерс”-ийн Ч.Ганбат Сингапурт, “МТЗ”-ын Ж.Бат-Эрдэнэ Австрали руу зугтжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.03

Д.Оюунхорол: Цаашид түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах бодлого баримтална

...

Дэлгэрэнгүй » 2016.12.23

УИХ гишүүн С.Жавхлангийн талаар хэн юу хэлэв?

...

Дэлгэрэнгүй » 2016.07.21