Ц.Даваасүрэн: МАН-ын удирдлагуудаас ирсэн урилгыг үндэслэн дахин элсэх шийдвэр гаргасан

Бие даагч асан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн шийдвэрийнхээ талаар мэдээлэл хийлээ. 

Ц.Даваасүрэн гишүүн мэдээллийнхээ эхэнд МАН-ын удирдлагуудаас ирсэн урилгыг үндэслээд МАН-д дахин элсэх шийдвэр гаргасан гэдгээ хэлж байв. Мөн анх МАН-ын гишүүн байсан учраас эргээд эвлэрч, хамтарч ажиллахаар шийдсэнээс гадна МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тэдний бодол, саналыг тусгаж байгаа учраас элссэн гэж тайлбарлав. Тухайлбал УИХ-д намын жагсаалтаар сонгогддог байдлыг халах асуудлаар санал нэгдсэн аж. МАН-д элссэнээр бие даагчдын баримталж ирсэн байр, суурьд ямар ч өөрчлөлт орохгүй гэдгийг Х.Болорчулуун гишүүн мөн онцлов. 

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Ирэх долоо хоногоос МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд албан ёсоор оролцоод явах уу?

-МАН-ын бүлэгт нэгдэнэ. Ер нь бол бидэнд тийм боломж байсан. МАН сонгуульд ялчихсан хойно нь орж байгаа юм биш. Цөөнхтэй нэгдээд сонгуульд өрсөлдөх гэж байгаа юм.

-Ц.Даваасүрэн таныг МАН-ын Бага хурлын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон гэдэг нь үнэн үү?

-Гишүүдийн 93 хувийн саналаар дэмжигдсэн. Бодлогын түвшинд бидний саналыг сонсож явъя гэдэг үүднээс Удирдах зөвлөлд багтаасан.

-Г.Уянга гишүүн та хоёрыг намдаа урьсан гэсэн. Түүний саналыг хүлээж авахад юу саад болов?

-Хугацаа тулсан. Г.Уянга гишүүнд ч хэлж байсан. Бидний зорилго бол нэг шүү дээ. Хэрэгжүүлэх арга замууд нь ялгарчихаад байгаа болохоос. Энэ удаагийн сонгууль нэг ялгаатай. Орон нутгийн сонгууль ИТХ-ын сонгуультай хамт болно. Тэгэхээр шинэ намд Баян-Өлгий, Ховд, Увсад ИТХ-ын 31 хүнтэй багаа бүрдүүлсэн шинэ нам байна уу гэвэл үгүй. Үлдэж байгаа долоон хоногт ийм өөрчлөлтийг хийх ямар ч боломж байхгүй. Г.Уянга бид нар Нэгдмэл Монгол-Бие даасан нам байгуулах гэж оролдсон боловч бүртгээгүй. Г.Уянга гишүүний нам бол Улаанбаатарын түвшинд л ажиллахаас өөр аргагүй байна.

-Ц.Даваасүрэн гишүүн дөрвөн жилийн өмнө намаасаа гарч байсан. Тэр үеэсээ хойш МАН өөрчлөгдсөн үү?

-Миний байсан үеэс өөр болсон. Намайг хөөсөн намын дарга нь ч одоо ажиллахгүй байгаа.

2016.04.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.16

Найман хүн тутмын нэг нь “сонгуульчин”

...

Дэлгэрэнгүй » 2016.05.20

Энэ амралтын өдрүүдэд “ДУГУЙН МАРАФОН-2015” болно

...

Дэлгэрэнгүй » 2015.11.04

БОАЖЯ: Халдварт мялзан бусад амьтанд халдварлаж болзошгүй байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.10

Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээр Байнгын хорооны гишүүдийн санал тэнцлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.08

Хаан банк хууль зөрчсөн нь баримтаар нотлогдсон тул 493,387,520 төгрөгийн торгууль ногдуулсан

...

Дэлгэрэнгүй » 2018.05.21

Экс ерөнхийлөгчийн “балаг”

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

"Сүү амтагдсан шүлгийн мөрүүд 2" номын нээлт "Явуугийн цэцэрлэгт хүрээлэн"-д өнөөдөр болно

...

Дэлгэрэнгүй » 2016.09.29

Д.Трамп: Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй улс болгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.06.14