Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНЭУ-ын Доод танхимын дарга Сумитра Махажанд бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабхагийн дарга, хатагтай Сумитра Махажанд бараалхав.

Өнгөрсөн онд тохиосон Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн үеэр Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүн Нарендра Моди манай улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын дүнд хоёр орны найрсаг харилцаа соёл, боловсрол зэрэг уламжлалт салбараас гадна мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гарсан гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцолсон юм.

Мөн хоёр орны хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн зарчмаар өргөжин, хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Монгол Улс Энэтхэг Улстай харилцан ашигтай, хоёр талын ашиг сонирхолд нийцсэн, тогтвортой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байгааг тодотголоо.

Цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, чиглэл, хэлбэрийг тодорхойлох, хувийн хэвшил хоорондын холбоо, хамтын ажиллагааг дэмжихэд Монгол-Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны үйл ажиллагаа чухал гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабхагийн дарга Сумитра Махажан тус улсаас Монгол Улсад айлчилж буй парламентын төлөөлөгчид олон намын төлөөллөөс бүрдсэн гэж танилцуулаад Энэтхэг, Монгол Улс хил залгаа хөрш биш боловч оюун санаа, соёл, шашнаараа холбоотой. Цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, мэдээлэл, технологийн хөгжилд хамтдаа урагшлах нь зүйтэй гэв. Мөн Энэтхэг улс хүн ам ихтэй ч тархан суурьшсан учраас орон нутгийг хөгжүүлэх бодлого баримталдаг. Монгол Улстай энэ чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгийг онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

2016.04.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

“Алтан жолоо” группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар БНСУ-д өвлийн олимпийн бамбар буухиаллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Бидний өрийг хэзээ тэглэж өгөх вэ, Ерөнхийлөгч өө? Олон хүн өр тэглэх асуудлыг хүлээж байгаа шүү

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Хотын даргын суудал ганхаж эхлэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

УИХ-ын гишүүн Н.Учрал 62-р сургуулийн нээлтэд оролцож үг хэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.09.01

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Х.Батболд:Сонгуулиар өнөө л авлигач, луйварчид нь гонжоомоо солиод л гараад ирнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.15

Гэртээ эмтэрсэн аяга шаазан, эд зүйлс, хуучин хувцас бүү хадгал

...

Дэлгэрэнгүй » 2015.11.09

Ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг

...

Дэлгэрэнгүй » 2015.09.07

С.Бямбацогт: Хариуцлагагүй байдлыг өөгшүүлсэн Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.10.01

Эрүүл, аюулгүй байдлыг хангах сургалт Баянхонгороос эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.29

Ц.Дамдин: Миний амьдралын 30 жил БОАЖЯ-тай салшгүй холбоотой

...

Дэлгэрэнгүй » 2017.11.07