Эх, үрсийн хагацлаар улстөржөөд яах вэ, Ерөнхий сайд аа

 

        Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улаанбурхан өвчнөөр бяцхан үрсээ алдаж, хөхнийхөө сүүг дуслуулж зогсох ээжүүдийг “улстөржиж байна” гэж төрийн хүнд баймгүй ёс зүйн алдаа гаргалаа. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы үеэр Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар улаанбурханы өвчлөлийн талаар мэдээлэл хийх үеэр гишүүд “Хэдэн хүүхэд өвчний улмаас нас барсан. Нийт хэдэн хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа” талаар холбогдох хүмүүсээс асуусан. Үүнд Ерөнхий сайд “Улаанбурханы асуудлыг зохион байгуулалттайгаар сошиалаар шуугиулж байгааг Тагнуулын ерөнхий газраар шалгуулна” гэсэн нь олон аав, ээжийн өрийг өвтгөлөө.

 

Улаанбурханы тасгийн Эрчимт эмчилгээний өрөөнд шилжсэн нярай хүүхдүүдийн ар гэрийнхэн байдал хүндэрч, хоногт 1-2 хүүхэд эндэж байгаа талаар сошиалаар мэдээлсэн юм. Хүүхдээ алдсан ээжүүд “Би эндээс явахгүй”, “Аргаа барахдаа “Миний хүү босоод ир л дээ” гээд хөхөөрөө далласан” гэж мэгшин уйлах тэднийг Та яаж улстөржиж байна гэж хэлж зүрхэлнэ вэ.

 

Эрүүл мэнд, спортын яам болон ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр он гарсаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 491, үүнээс 0-1 настай хүүхдийн эндэгдэл 427 нь байгаа аж. Улаанбурхан өвчнөөр эндсэн хүүхдийн тоо 59 гэж мэдээлсэн. Улаанбурханы өвчлөлт нас баралтын тоо 2002 онд гурав, 2015 онд найм байсан бол 2016 онд 59 болж өссөн байна. Эмнэлгийн байгууллагад 39 мянган хүн хандсанаас 99.8 хувь нь эдгэрч, 13.5 мянган хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж, 1945 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн гэх мэдээлэл байна. Мөн Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай 350 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг энэ долоо хоногт хүлээн авч, Засгийн газраас шийдвэрлэсэн 900 гаруй сая төгрөгөөр вакцин захиалаад байгаа аж. Вакцин тавдугаар сарын 1 гэхэд ирнэ гэдгийг эмнэлгийн удирдлагууд онцолсон юм.

 

Улаанбурханы дэгдэлт их байгаа талаар хэвлэл мэдээллээр түгж байсан ч сонгууль, АСЕМ, АТГ-ын томилгоонд төр засгийнхан анхаарал хандуулж Ерөнхий сайдаасаа эхлээд улс төрөөр “өвчилчихөөд” байгаа нь дээрх хариултаас илэрхий. Түүнчлэн ХӨСҮТ-д очих үеэрээ “Хэвлэлийнхэн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Хүмүүст үнэн бодит мэдээлэл хүргэх ёстой” гэсэн нь мөн л хэвлэлийнхэн улаанбурханыг улстөржүүлж бичээд байна гэсэнтэй утга нэгэн буй. Харин ч өөрөө тоон мэдээлэл хүргэхдээ хэвтэн эмчлүүлж байгаа болон нас барсан хүүхдийн талаар зөрүүтэй мэдээлэл хүргэсэн. Өөрөөр хэл бэл, ерөнхий сайдыг ХӨСҮТ-д ажилласны өмнөх шөнө мөн нэг хүүхэд улаанбурханаар өөд болсон. Үүнийг Ерөнхий сайд мэдээгүй юү, эсвэл мэдсэн ч “улстөржүүлээд” тоог нь багасгаж хэлэв үү. Ямартай ч түүнийг ХӨСҮТ-д очдог өдөр улаанбурханаар хүүхдээ алдагсдын ар гэрийнхэн “Бойтогтой” жагсаал хийснийг эрх биш харсан байлгүй. Уг нь ээжүүд бус Ерөнхий сайд улстөржөөд байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг нар авлигын хэрэгт холбогдож, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд бэлэн байх энэ чухал салбарыг таван сар гаруй эзэнгүй байлгасан нь улстөржсөн үйл явдал байлаа. МАХН-аас сайд томилж болохгүй юм бол ядаж эрх барьж байгаа нам энэ салбарыг “эзэн”-тэй болгож болох л байсан. Ядахад ээж гишүүд ч бий шүү дээ. Яагаад тэдний нэгийг сайдаар томилж, хариуцлага хүлээлгэж болсонгүй вэ. Ерөнхий сайд ЭМС-ын сайдаар “жалга дов”-ны улс төр хийж байхаар эртхэн шиг томилгоо хийсэн бол ингэж хэл амны бай болохгүй байсан биз. Өдгөөгөөс бараг сарын өмнө МАХН-ынхан ЭМС-ын сайдад АШУИС-ийн захирал, хүний их эмч Ц.Лхагвасүрэнг нэр дэвшүүлэхээр болсон тухай дуулгаж байв. Түүнээс хойш таг чиг.

 

Цаашлаад ХӨСҮТ “эзэн”-гүй жил гаруй болж өнгөрсөн гуравдугаар сард өмнөх дарга Д.Нямхүүг эргүүлэн томилсон. Түүнийг Албан тушаалаа ур-вуулан ашиглаж хувьдаа мөнгө завшсан хэрэгт буруутгасан юм. Д.Нямхүүгийн хувьд үе үеийн сайдуудад тал засч гүйсээр албан тушаалдаа үлдэж чаддаг овжин даргын нэг гэдэг. Өнгөрсөн жил ХӨСҮТ-д халдварт өвчний дэгдэлт ихэсч УИХ-ын гишүүд эмнэлэгт ажиллах үеэр нөөцөд байдаг 50 ортой тасгийг хүүхдийн тасаг бол гон түр ажиллуулах талаар санал болгоход шууд л “үгүй” гэж том толгой гаргаж байсан нэгэн. Харин өвчтөнүүдэд санаа зовохын оронд ХӨСҮТ-ийн эргэн тойрны газрыг бусдад дамлаж, орон сууц сүндэрлүүлсэн талаар эмч ажилтнууд нь “алтан хошуу” хүргэж байв. Шинэ жил тэмдэглэх нэрээр 700 гаруй ажилтнаас 95 мянган төгрөг хурааж, 20 гаруй сая төгрөг хувьдаа завшсан гэлцдэг. Ийм л хувийн ашиг сонирхол давамгайлсан дарга улаанбурханы дэгдэлтэд санаа зовниж байгаа гэхэд эргэлзээтэй. Дарга мундсан биш яахаараа ч дахиад түүнийг томилчихдог юм. Түүнчлэн бас нэг анхаарал татаж буй асуудал нь улаанбурханы вакцинд хамрагдсан хүүхэд өвчилж, амь насаа алдаж байгаа тохиолдол бий. Үүнийг зарим хүмүүс улаанбурхан биш Н1И1вирусийн халдвар нялхсын аминд хүрээд байгаа юм биш биз гэх анхааруулгыг өгч эхэллээ.

 

Б.Цэцэг


2016.04.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэбилэг тэргүүтэй ХХБ-ны удирдлагуудыг яллах боломжгүй гэв

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хулсны баавгай шинэхэн цасанд баярлан тоглож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатыг амжилттай хэрэгжүүлсэн гэж ОУВС дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.03

“Мэдээллийн технологийн үндэсний парк”-ийг “Шинжлэх ухааны парк” болгон өөрчилж их сургуулиудад шилжүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.04

Солигдсон хүүхдүүдийг эцэг, эхэд нь өгсөнгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.11.20

Арван жил зогсонги байдалд байсан 25 сая долларын төсөл хөдөлгөөнд орлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

Хамгийн олон хоч зүүсэн Төрийн түшээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.07

Ц.Монгол: Иргэний хуулийн өөрчлөлт Үндсэн хууль хийгээд Монгол Улсад тогтсон практик туршлага, зан заншилд харшилж байсан юм

...

Дэлгэрэнгүй » 2016.06.07