"Бөмбөгөрийнхөн " уншиж байвал "Хорлоо эмээ охиноо төрүүлж яваа шүү ” гэжээ

Үргэлж сайн үйлсийн үр үндсийг тарьж, ядарсан зүдэрсэн, даарсан бээрсэн нэгэнд дандаа тусалж, сэтгэлээ гаргаж явдаг тусч Ц.Сувд-Эрдэнэ бүсгүйг сошиал ертөнцөд танихгүй хүн гэж бараг байхгүй байх. Хаана хүмүүнлэгийн ажил өрнөнө, тэнд шоволзож явдаг тийм л хөдөлмөрч, бүтээлч, дайчин эмэгтэй юм. Одоогоос хоёр жилийн өмнө тэрбээр хэсэг залуусын хамт сайн үйлсийн хандивын аян өрнүүлж, өндөр настай Хорлоог эмээг орох оронтой болгож, мөн “Бөмбөгөр” худалдааны төв дээр ажлын байртай болгосон ачтай буянтай нэгэн. Тэгвэл дандаа хүмүүнлэг буяны ажил хийж явдаг дайчин бүсгүй маань гуравдахь охиноо өлгийдэн авчээ.

Тодруулбал, эн сарын 15-нд амаржсан байна. Охин ээжийн биеийн байдал сайн байгаа бөгөөд, өөрөөрөө төрсөн төдийгүй төрөөд 24 цаг бололгүй, эмнэлгээсээ гарчихсан гэнэ шүү.

Ц.Сувд-Эрдэнийн хувьд оюутан дүүтэйгээ охидуудтайгаа амьдардаг байсан. Харин шинэ хүнтэй болсныг дуулсан эмээ Хорлоо нь охиноо асарч тойлохоор гэрт нь ирсэн байгаа ажээ. Шинэ хүнээ өлгийдэн авсан Ц.Сувд-Эрдэнэ өөрийн цахим хуудсанпаа “Хоёр жилийн өмнөхөн 90 гарсан буурал толгойтой хоёр таяг тулсан танихгүй эмээтэй "Бөмбөгөр" худалдааны төвийн гадаа таарч байхдаа ирээдүйд ижий минь болж эх үрийн холбоотой болно гэдгээ төсөөлөөгүй явсан юм.

Хорлоо эмээ дандаа л бусдын төлөө залбирч, бусдад санаа тавьж явдаг. Хүмүүс ихэвчлэн азтай эмээ гэдэг. Харин миний хувьд азтайдаа биш үнэхээр ач буянаа л эдэлж яваа эмээ. Бие давхар болсныг сонссоноос хойш байнга л залгаж биеийг маань асуудаг байлаа. Харин төрөнгүүт очиж асарч өгнө заавал хэлээрэй гэсэн тушаал өгсөн юм хэхэ. Ингээд бяцхан охин маань мэндэлж хамгийн түрүүнд эмээдээ дуулгахад нэг өдрийн орлогоороо / цай зардаг бөгөөд өдөрт 2500/ шингэж сүү авчихсан давхиад ороод ирсэн. Өнөөдрийн хувьд надад хамгийн жаргалтай өдөр байна. Анхны хүүхдээ гаргаж байхад ээж маань бурханы оронд очсон байсан. Эмэгтэй хүн төрөх, өвдөхдөө ээжийгээ ямар их үгүйлж ямар их санадаг гээч. . . Тэгвэл яг л энэ үед сэтгэл минь жаргалаар бялхаж хийсэн шөлийг нь амтархан идэж мойног хуруунуудаараа духны сэвлэгийг хойш нь болгох тэр л үед би ээжтэй хүн гэж чанга орилмоор бас хэн нэгэнд гайхуулмаар. Одоо эмээ 92 настай ч хүүхдийн даавуу угааж, хар шөл хийж, хүүхэд усанд оруулаад ёстой л мундаг буурай. Ойрын хэд хоног ажилдаа явж чадахгүй тул "Бөмбөгөрийнхөн" уншиж байвал "Эмээ охиноо төрүүлж яваа шүү” гэж бичжээ.

2016.04.18

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Б.Булганы бие муудаж, нарийн шинжилгээ хийлгэж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Бямба гаригт бүх нийтийн цэвэрлэгээтэй

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

Хүртээмжтэй боловсролыг хос мэргэжилтэй эзэмшээрэй

...

Дэлгэрэнгүй » 2015.09.24

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

Ноосны урамшуулал малчдын дансанд орж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

Д.Амарбаясгалан: Зүүн аймгуудад ажилласан томилолт олон чухал асуудал шийдвэрлэсэн, үр өгөөжтэй боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Би машиндаа амьдардаг

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Сэрэмжлүүлэг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.11

Г.Алтанхүү өршөөлийн хуульд хамрагдан суллагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.04

Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэлийн тухай

...

Дэлгэрэнгүй » 2017.02.08

З.Энхболд: Иргэдийн төлөөлөгчөөр ажиллана гэдэг цалин, урамшуулалтай ажил биш урамшууллыг зогсоо

...

Дэлгэрэнгүй » 2015.10.01

Орон сууц худалдан авсан бол татварын хөнгөлөлтөө эдлээрэй

...

Дэлгэрэнгүй » 2016.01.08

Судлаач Д.Ганхуяг: Сумаа гамна, Үүлээ !

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26