Г.Уянгын удирдсан Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намын ээлжит бус их хурал болж байна

УИХ-ын гишүүн Г.Уянга даргаар нь томилогдсон Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намын ээлжит бус их хурал өнөөдөр 12.00 цагт эхэллээ.  Уг  хурлаар  УИХ-ын 2016 оны  сонгуульд хэрхэн оролцох асуудлаа хэлэлцэх бөгөөд УИХ-ын  нэр бүхий гишүүд,  мөн олонд танигдсан улс төрч, лидерүүд  тус намд элсэж буйгаа зарлах ажээ.

 

  Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам нь 2015 оны 5-р сард Улсын Дээд Шүүхэд бүртгэгдсэн бөгөөд нийт 3000 гишүүнтэй, намын анхны дарга нь Ц.Баяндалай байжээ.  Уг намын ээлжит бус их хуралд СГЗ Д.Амбасэлмаа, АЖ Г.Хайдав, хуульч С.Нарангэрэл, судлаач Д.Ганхуяг, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, УИХ-ын дэд дарга  Л.Цог, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар тэргүүтэй хүмүүс ирлээ.

 

УИХ-ын дэд дарга  Л.Цог  "Би одоогоор өөр намын гишүүнчлэлтэй байгаа. Цаашид яахыг хэлж мэдэхгүй байна. Ер нь олон жил болсон том намуудыг шахаж гаргах цаг болсон. Улс төрийн шинэ хүчин гарч ирж байгааг дэмжиж байгаагийн хувьд энд ирсэн" гэлээ.

 

Харин тус намын дарга Г.Уянга "Тусгаар тогтнол эв нэгдлийн нам нэг жилийн өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн байсан. Миний бие шинэ нам байгуулахаар найз нөхдийн хамт бүртгүүлэх гээд амжилт олоогүй. Сонгуулийн хуульд өөрчлөлт орж заавал сонгуулийн санал хураалт болохоос 180 хоногийн өмнө бүртгүүлсэн нам сонгуульд оролцох хатуу хуультай болсон.  Тэгээд бид байгуулагдсан намуудаас сонголт хийхээс өөр аргагүй болсон. Монголд 24 нам байна. Энэ дундаас Тусгаар тогтнол эв нэгдлийг намыг сонгосон.  Бид улс төрийн шинэ хүчний зохион байгуулалтын цоо шинээр хийх ёстой гэдэг улс төрийн шийдэлд хүрсэн. Би намын даргаар томилогдоод найм дахь өдрөө Их хурлаа хийж байна. Өнгөрсөн 26 жил Монголчуудыг задралд хүргэсэн, эвдүүлэн бусниулсан. Үүний гол шалтгаан нь МАНАН байсан гэж хэлж болно. Бид одоо Монголыг эвлүүлнэ, нэгдүүлнэ. Гэхдээ энэ нь тамганы нэгдэл биш. Зөв хүмүүсийн нэгдэл байж Монголчуудыг эвлэрүүлэх ёстой гэж үзэж байгаа" гэсэн юм.

 

 

 

Э.Сүрэн

 

Намын дарга Г.Уянгын илтгэлийн бичлэг:

 

 

 

 

 

 

 

 


2016.04.18

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Автомашинаа оношилгоонд оруулаагүй жолоочийн хариуцлагыг чангатгана

...

Дэлгэрэнгүй » 2015.08.10

ХААН Банк 2017 оны “Оны онцлох аж ахуйн нэгж байгууллага”-аар шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.12.25

Гэрлэн дохио яагаад улаан, шар, ногоон өнгөтэй байдаг вэ

...

Дэлгэрэнгүй » 2016.06.08

“Түрээсийн орон сууцны журам”

...

Дэлгэрэнгүй » 2016.02.29

Этүгэний оюутнууд мэс заслын улсын хоёрдугаар олимпиадад тэргүүн байр эзэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

Наран ургах зүг, Багануур, Багахангай дүүргээр

...

Дэлгэрэнгүй » 2016.10.17

"Уул уурхайг дагаж хамгийн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хөндөгддөг"

...

Дэлгэрэнгүй » 2017.10.25

Б.Бат-Эрдэнэ аварга зүүн талаа магнайлна

...

Дэлгэрэнгүй » 2015.07.03